Агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2018.4.2-2018.4.9/

Published date: 2018/04/10

Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ

/2018 оны 4-р сарын 2-оос 4-р сарын 9-ний өдрийг хүртэлх 7 хоногт/

 

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанар ихэнх өдрүүдэд “Бага” зэргийн бохирдолтой байсан байна. Агаар дахь PM10, PM2,5 тоосонцрын агууламж 2017 оны мөн үетэй харьцуулахад 1.3-1.4 дахин бага, 24 цагийн дундаж хамгийн их агууламж агаарын чанарын стандартаас 1.1-1.9 дахин их байна. Дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас үзнэ үү.       

 

 

 


Facebook Twitter YouTube