Нийтлэгдсэн огноо: 2018/03/07
Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2018 оны 2 дугаар сар/
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар болон химийн аргаар тодорхойлж байна.
2017-2018 оны хүйтний улирал буюу 2017 оны 10-12 дугаар сар, 2018 оны 1-2 дугаар сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 10мкг/м3-ээр буюу 5%-аар, PM2.5 тоосонцор 11мкг/м3-ээр буюу 7%-аар, хүхэрлэг хий 15мкг/м3-ээр буюу 26%-аар тус тус бага, азотын давхар ислийн агууламж өмнөх жилийн түвшинд байлаа.
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 |
Дундаж агууламж, мкг/м3 |
|
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2016 оны 10-12-р сар, 2017 оны 1-2-р сарын дундаж |
2017 оны 10-12-р сар, 2018 оны 1-2-р сарын дундаж |
|
PM10 тоосонцор |
100 |
182 |
172↓ |
PM2.5 тоосонцор |
50 |
149 |
138↓ |
Хүхэрлэг хий, SO2 |
50 |
53 |
39↓ |
Азотын давхар исэл, NO2 |
50 |
53 |
50↔ |
Улаанбаатар хотын хүйтний улирлын 2018 оны 2 дугаар сарын агаар дахь гол бохирдуулах бодисын агууламжийг дараах хэсэгт харуулав.
РМ10 тоосонцор
Зураг 1. Хүйтний улирлын PM10 тоосонцрын сарын дундаж агууламж, 2015-2018он
Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2018 оны 2 дугаар сарын дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 10 мкг/м3-ээр буюу 6.4%-иар их, Агаарын чанарын стандарт дахь Хүлцэх агууламж /цаашид АЧС дахь ХА гэх/-тай харьцуулахад 1.7 дахин их байна (Зураг 1).
РМ2.5 тоосонцор
Зураг 2. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын сарын дундаж агууламж, 2015-2018он
Агаар дахь PM2.5 тоосонцрын 2018 оны 2 дугаар сарын дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 8 мкг/м3-ээр буюу 6%-иар их, АЧС дахь ХА-тай харьцуулахад 2.8 дахин их байна (Зураг 2).
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 3. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарындундаж агууламж, 2015-2018он
Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн 2018 оны 2 дугаар сарын дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 7 мкг/м3-ээр буюу 12%-иар бага, АЧС дахь ХА-аас хэтрээгүй байна (Зураг 3).
Азотын давхар исэл (NO2)
Зураг 4. Хүйтний улирлын азотын давхар ислийн сарын дундаж агууламж, 2015-2017он
Агаар дахь азотын давхар ислийн 2018 оны 2 дугаар сарын дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 9 мкг/м3-ээр буюу 16%-иар бага, АЧС дахь ХА-аас даваагүй байна (Зураг 4).
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05