Агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2017.12.18-2017.12.24/

Нийтлэгдсэн огноо: 2017/12/25

                            Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ

                 /2017 оны 12-р сарын 18-аас  24-ний өдрийг хүртэлх 7 хоногт/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их” бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM10, PM2.5 тоосонцрын агууламж 16-27%-иар их, 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 7-13 дахин их байна.   Дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас үзнэ үү.


Facebook Twitter YouTube