Агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2017.12.11-2017.12.17/

Published date: 2017/12/19

                                             Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ

                                    /2017 оны 12-р сарын 11-ээс  17-ны өдрийг хүртэлх 7 хоногт/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо. 

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын бохирдол гэр хороолол, төв автозамтай ойр орших Баянхошуу, Толгойт, Зурагт, Баруун 4 зам орчим хамгийн их байсан ба 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь SO2, PM2.5, PM10 тоосонцрын агууламж 37-52%-иар бага, харин 24 цагийн дундаж агууламж агаарын чанарын стандартаас 2.1-5.0 дахин их байна.  Дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас үзнэ үү.  


Facebook Twitter YouTube