Агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2017.12.04-2017.12.10/

Published date: 2017/12/11

                                         Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ

                              /2017 оны 12-р сарын 04-өөс  10-ны өдрийг хүртэлх 7 хоногт/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо. 

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын бохирдол гэр хороолол, төв автозамтай ойр орших Баянхошуу, Толгойт, Зурагт, Баруун 4 зам орчим хамгийн их илэрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь SO2, PM2.5, PM10 тоосонцрын агууламж 2-28%-иар багассан боловч 24 цагийн дундаж агууламж агаарын чанарын стандартаас 1.6-7.6 дахин их байна.   Дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас үзнэ үү. 


Facebook Twitter YouTube