Нийтлэгдсэн огноо: 2017/12/11
Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ
/2017 оны 12-р сарын 04-өөс 10-ны өдрийг хүртэлх 7 хоногт/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын бохирдол гэр хороолол, төв автозамтай ойр орших Баянхошуу, Толгойт, Зурагт, Баруун 4 зам орчим хамгийн их илэрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь SO2, PM2.5, PM10 тоосонцрын агууламж 2-28%-иар багассан боловч 24 цагийн дундаж агууламж агаарын чанарын стандартаас 1.6-7.6 дахин их байна. Дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас үзнэ үү.
2025/10/10
2025/10/09
2025/10/08
2025/10/07
2018/10/16
2018/10/16
2017/01/16
2014/12/05
2014/12/05