Нийтлэгдсэн огноо: 2017/02/15
Улаанбаатар цэвэр агаар төслийн зүгээс энэ сарын 26, 17-ны өдрүүдэд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд “Бид хамтдаа” төслийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Уг өдөрлөг нь агаарын бохирдлыг бууруулахад хувь хүн, айл өрхийн хувь нэмэр, оролцоо, эрүүл мэндээ хамгаалах арга зам, зөвлөмжийг нийслэлийн агаарын бохирдлын 1-р бүсэд амьдарч буй иргэдэд танилцуулах зорилготой аж.
“Бид хамтдаа” өдөрлөг энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн буудал, "GMG" худалдааны төвд, хоёрдугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг, "Баялаг" худалдааны төвд тус тус зохион байгуулагдах юм.
Улаанбаатар цэвэр агаар төслөөс хэрэгжүүлж буй “Бид хамтдаа” өдөрлөгийн үеэр дулаалга, зуух хөтөлбөрийг танилцуулахаас гадна зуухны стандартын мөрдөлтийг хэвшүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтаж байгаа.
"Дулаалга" хөтөлбөр нь гэр сууцны дулаан алдагдлыг бууруулснаар түлшний хэрэглээг хэмнэх, агаарт цацагдах бохирдлын хэмжээг бууруулах боломжтой бөгөөд нийслэлийн агаарын бохирдлын 1-р бүсэд амьдардаг 1,000 орчим өрхийн байшинг дулаалах ажлыг иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулна.
оо давтамжийг харьцуулан, дулаалгаас үүдэлтэй өөрчлөлт, үр нөлөөллийг иргэдэд мэдээлэн таниулах, сууцаа үр дүнтэй дулаалахад чиглэсэн заавар зөвлөмжийг хүргэх зорилготой нийгмийн нөлөөллийн арга хэмжээ юм.
Харин "Зуух" хөтөлбөр нь Улаанбаатар цэвэр агаар төслийн 2013 онд хэрэгжүүлсэн зуухны хөтөлбөрт хамрагдаагүй буюу шинээр шилжиж ирсэн өрхүүдэд чиглэсэн "Зуух" хөтөлбөрийг төслийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. "Зуух" хөтөлбөр 2018 оны халаалтын улиралд хэрэгжиж эхлэх бөгөөд төслийн шалгуурыг хангасан бүрэн шаталттай сайжруулсан зуухны загваруудаас иргэд өөрсдийн орлого, сонирхол, хэрэглээнд тулгуурлан сонголт хийх замаар хэрэгжих юм.
|
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05