Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал /2017 оны 1 дүгээр сар/

Published date: 2017/02/08

                                               Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал

                                                                                         /2017 оны 1 дүгээр сар/

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэгт тоосонцор (PM10), нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.

2017 оны 1 дүгээр сард хэмжигдсэн агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2016 оны 1 дүгээр сартай харьцуулахад PM10 тоосонцрын дундаж агууламж 3мкг/м3-ээр буюу 1%-аар, PM2.5 тоосонцрын дундаж агууламж 15мкг/м3-ээр буюу 8%-аар, азотын давхар исэл NO2-ийн дундаж агууламж 3мкг/м3-ээр буюу 5%-аар тус тус их байсан бол хүхэрлэг хий SO2-н дундаж агууламж 19мкг/м3-ээр буюу 24%-аар бага байсан байна. Улаанбаатар хотын 2017 оны 1 дүгээр сарын агаарын чанарыг агаар бохирдуулах бодис тус бүрээр дараах хэсэгт харууллаа.

Том ширхэглэгт тоосонцор (РМ10)

                                                                   Зураг 1.  Хүйтний улирлын том ширхэглэгт тоосонцрын

                                                                                    сарын дундаж агууламж, 2012-2017он

 

Агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр PM10 тоосонцрын 2017 оны 1-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 228мкг/м3 байгаа нь өмнөх оны мөн үеийн түвшинд байсан байна. (Зураг 1).

Том ширхэглэгт тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 1 дүгээр сард нийт 12 цэгт 363 удаа тодорхойлсноос 303 удаад нь буюу 83% нь АЧС дахь ХА-аас давжээ.

1 дүгээр сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Баянхошуу орчимд 1081мкг/м3 хүрсэн нь ХА-тай харьцуулахад 10.8 дахин их байна

Нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5)

                                                             Зураг 2. Хүйтний улирлын нарийн ширхэглэгт тоосонцрын

                                                                           сарын дундаж агууламж, 2012-2017он

Агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр PM2.5 тоосонцрын 2016 оны 12-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 211мкг/м3 байгаа нь өмнөх оноос 8%-аар их байна. (Зураг 2).

Нарийн ширхэглэгт тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 1 дүгээр сард нийт 7 цэгт 209 удаа тодорхойлсноос 201 удаад нь буюу 96%-д нь АЧС дахь ХА-аас давсан тохиолдол ажиглагджээ. 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Баянхошуу орчим 1017мкг/м3 хүрчсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 20.3 дахин их байна.

Азотын давхар исэл (NO2)

                                                                 Зураг 3. Хүйтний улирлын азотын давхар ислийн

                                                                          сарын дундаж агууламж, 2012-2017он

Агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр азотын давхар исэл NO2-ийн 2017 оны 1-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 58мкг/м3 байгаа нь өмнөх оноос 5%-аар их байна (Зураг 3).

Азотын давхар ислийн 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 1 дүгаар сард нийт 13 цэгт 363 удаа тодорхойлсноос 203 удаад нь буюу 56%-д нь АЧС дахь ХА-аас давжээ. 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 13-р хороолол орчимд 171мкг/м3 хүрсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 3.4 дахин их байна.

Хүхэрлэг хий (SO2)

                                                   Зураг 4. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2012-2017он

Агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр хүхэрлэг хий SO2-ийн 2017 оны 1-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 61мкг/м3 байгаа нь өмнөх оны  мөн үеэс 24%-аар бага байлаа. (Зураг 4).

Хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 1 дүгээр сард нийт 14 цэгт 400 удаа тодорхойлсноос 245 удаад нь 61%-д нь АЧС дахь ХА-аас давсан тохиолдол ажиглагджээ. 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Зурагт орчимд 270мкг/м3 хүрсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 5.4 дахин их байна.

 

2017 оны 1 дүгээр сарын агаарын чанарыг индексээр үнэлэхэд

            Улаанбаатар хотын агаарын чанарыг хянах зарим суурин харуулуудын 2017 оны 1 дүгээр сарын дүнд индекс тооцон тухайн орчны агаарын чанарыг үнэлэн дараахи хүснэгтэд харууллаа. Дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас үзнэ үү. 


Facebook Twitter YouTube