АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС

Published date: 2017/02/01

Агаарын чанарын индекс Агаарын чанарын ангилал Тэмдэглэгээ (өнгөөр) Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл
0-50 Цэвэр Ногоон Хүний эрүүл мэндэд сөрөл нөлөө үзүүлэхгүй.
51-100 Хэвийн Шар Агаарын чанар шаардлага хангах боловч, зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болно. Тухайлбал: озон, нарийн ширхэглэгт тоосонцрын нөлөөллийн улмаас хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
101-250  Бага зэргийн бохирдолтой Улбар шар Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
251-400 Дунд зэргийн бохирдолтой Ягаан Нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
401-500 Их бохирдолтой Хүрэн Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрнэ.
500< Маш их бохирдолтой Улаан Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.

 


Facebook Twitter YouTube