Нийтлэгдсэн огноо: 2017/01/24
БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс зохион байгуулж буй “Green talks” сэдэвт байгаль орчны асуудлаарх цуврал уулзалтын анхны зочноор АНУ-ын Элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Ванжин Ву, мэргэжилтэн П.Дарьсүрэн, Клармонт их сургуулийн багш, нийгмийн эрүүл мэндийн магистр Кларэнс Вигфолл, Принстон-ин-Азибайгууллагын төлөөлөгч Виллиам Данфортнар оролцлоо. Тэд Улаанбаатар хотын агаарын бохирдлын чиглэлээр хийсэн судалгааны ажлын явц, зарим үр дүн, мөн агаар шүүлтүүрийн талаар илтгэл тавив.
Эрүүл мэндийн магистр Кларэнс Вигфолл нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран жирэмсэн эхчүүд болон нярайд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Тус судалгаа нь нийгмийн эрүүл мэнд, эм зүй, сэтгэл судлал, технологи гэсэн 4 чиглэлээр явагдах бөгөөд жилийн хугацаанд хэрэгжиж, ирэх жил үр дүнг танилцуулах юм байна. Уулзалтанд оролцсон илтгэгчид хэлэхдээ Монголын төр засаг агаарын бохирдлын эсрэг арга хэмжээг авах нь тодорхой. Гэхдээ төр засагт дан ганц найдахаас илүү иргэд өөрсдийгөө агаарын бохирдлоос хамгаалах хэрэгтэй. Жишээ нь, утааны эсрэг маск зүүх, гэрийн нөхцөлд агаар цэвэршүүлэгч хэрэглэх гээд өөрсдийн эрүүл мэндийг бид л өөрсдөө хамгаалах нь нэн чухал хэмээн хэлсэн юм.
Тус уулзалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны болон агаарын бохирдлыг бууруулах газар, Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээтөсөл, мөн Монголын байгаль орчны иргэний зөвлөл, агаарын бохирдлын асуудлаар дуу хоолойгоо илэрхийлж буй төрийн бус байгууллагын төлөөллүүд, Эко-Ази дээд сургуулийн оюутнууд оролцож сонирхсон асуултандаа хариулт авч харилцан ярилцлага өрнүүллээ.
“Green talks” цуврал ярилцлагын дараагийн зочноор Их Британи, УИН вант улсын элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жейн Арнолд болон элчин сайдын яамны төлөөлөгчид оролцоно.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05