News

ҮАБЗ-ИЙН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОЁР АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Published date: 2017/01/24

2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, төрийн захиргааны байгууллагууд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах зэрэг агуулга бүхий зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайд, БОАЖ-ын сайдын тушаалаар тус тус байгуулагдан ажиллаж байна.  

БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг тус яамны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Булган  ахлан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн анхны хурал нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон бөгөөд дараах үйл ажиллагааг яаралтай гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

  • Байгаль орчинд ээлтэй техник, технологийн төвийг нийслэлийн 6-8 газар байрлуулах төсөл боловсруулах
  • Байгаль орчин болоод бусад холбогдох хууль эрхзүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, саналын төсөл боловсруулах
  • Агаарын бохирдлын хор уршгийн талаарх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх
  • 2017 оны нэгдүгээр сарын 17-ны дотор Зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа ирүүлэх
  • Дараагийн хурлыг 2017 оны нэгдүгээр сарын 26-нд дахин хуралдуулах

Тус ажлын хэсэг хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө, эрхзүйн баримт бичгийн төслийг эцэслэн хэлэлцээд БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэгт танилцуулахаар болжээ. 


Facebook Twitter YouTube