Published date: 2017/01/13
Энэхүү гэрээний дагуу ШУТИС-ийн Зуухны туршилт, судалгааны төвийн зөвлөх баг ажлын удирдамжийг баримтлан судалгааны ажлыг гүйцэтгэж эхлэлийн, явцын 1 ба 2-р тайланг захиалагчид хүлээлгэн өгсөн.
Энэ төслийн явцын 2-р тайлангаас хойш стандартын төсөлд гол оролцогч талууд болон холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчдийн албан ёсны санал, шүүмж, зөвлөмжүүдийг нэгтгэн тусгаж MNS 5216: 2016 “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” стандартын эцсийн хувилбарыг боловсруулж СХЗГазарт илгээн эрчим хүчний стандартчилалын техникийн хороо болон үндэсний зөвлөлөөр оруулан хэлэлцүүлж батласан.
Монгол улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 2-р бүлгийн 4.1, 6.2-т заасны дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрийн буюу ахуй хэрэглээний зууханд хобогдох стандартуудыг шинэчилснээр гэр хорооллын айл өрхийн халаалтын хэрэгслээс ялгарч байгаа агаар бохирдуулдаг бодисын хэмжээнд тавигдах шаардлага өндөрсөж, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болж байгаа юм.
Энэ тайланд төслийн хүрээнд хийсэн ажлын хураангуй, англи, монгол хэл дээр бэлтгэсэн стандарт, СХЗГ- ын эрчим хүчний стандартчилалын техникийн хорооны хурлын тэмдэглэл, стандартыг баталсан үндэсний зөвлөлийн тогтоолыг оруулсан.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05