Нийтлэгдсэн огноо: 2017/01/13
Энэхүү гэрээний дагуу ШУТИС-ийн Зуухны туршилт, судалгааны төвийн зөвлөх баг ажлын удирдамжийг баримтлан судалгааны ажлыг гүйцэтгэж эхлэлийн, явцын 1 ба 2-р тайланг захиалагчид хүлээлгэн өгсөн.
Энэ төслийн явцын 2-р тайлангаас хойш стандартын төсөлд гол оролцогч талууд болон холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчдийн албан ёсны санал, шүүмж, зөвлөмжүүдийг нэгтгэн тусгаж MNS 5041: 2016 “20 кВт хүртэл чадалтай ус халаах жижиг зуух. Техникийн ерөнхий шаардлага, турших арга ба яндангаар гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” стандартын эцсийн хувилбарыг боловсруулж СХЗГазарт илгээн эрчим хүчний стандартчилалын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэх үед гишүүдийн гаргасан саналаар ус халаах зуухнуудын стандарттай нэгтгэн MNS 5043: 2016 “4,2 МВт хүртэл чадалтай ус халаах зуух. Техникийн ерөнхий шаардлага” нэрээр үндэсний зөвлөлөөр оруулан хэлэлцүүлж батлуулсан.
Монгол улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 2-р бүлгийн 4.1, 6.2-т заасны дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ус халаах жижиг зууханд холбогдох стандартуудыг шинэчилснээр ус халаах зуухнаас ялгарч байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээнд тавигдах шаардлага өндөрсөж, бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болж байгаа юм.
Энэ тайланд төслийн хүрээнд хийсэн ажлын хураангуй, англи, монгол хэл дээр бэлтгэсэн стандарт, СХЗГ- ын эрчим хүчний стандартчилалын техникийн хорооны хурлын тэмдэглэл, стандартыг баталсан үндэсний зөвлөлийн тогтоолыг оруулсан.
2024/12/17
2024/12/09
2024/12/06
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05