Нийтлэгдсэн огноо: 2017/01/11
Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2016 оны 12 дугаар сар/
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэгт тоосонцор (PM10), нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.
2016 оны 12 дугаар сард хэмжигдсэн агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2015 оны 12 дугаар сартай харьцуулахад PM10 тоосонцрын дундаж агууламж 37мкг/м3-ээр буюу 22%-аар, PM2.5 тоосонцрын дундаж агууламж 27мкг/м3-ээр буюу 23%-аар, азотын давхар исэл NO2-ийн дундаж агууламж 13мкг/м3-ээр буюу 26%-аар тус тус их байсан бол хүхэрлэг хий SO2-н дундаж агууламж 11мкг/м3-ээр буюу 17%-аар бага байсан байна. Улаанбаатар хотын 2016 оны 12 дугаар сарын агаарын чанарыг агаар бохирдуулах бодис тус бүрээр дараах хэсэгт харууллаа.
Том ширхэглэгт тоосонцор (РМ10)
Зураг 1. Хүйтний улирлын том ширхэглэгт тоосонцрын
сарын дундаж агууламж, 2012-2016он
Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор 2012 оноос хойш тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр PM10 тоосонцрын 2016 оны 12-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 172мкг/м3 байгаа нь өмнөх оноос 22%-аар их байна. (Зураг 1).
Том ширхэглэгт тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 12 дугаар сард нийт 12 цэгт 339 удаа тодорхойлсноос 290 удаад нь буюу 86% нь АЧС дахь ХА-аас давжээ.
12 дугаар сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Баянхошуу орчимд 1096мкг/м3 хүрсэн нь ХА-тай харьцуулахад 10.96 дахин их байна.
Нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5)
Зураг 2. Хүйтний улирлын нарийн ширхэглэгт тоосонцрын
сарын дундаж агууламж, 2012-2016он
Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор 2012 оноос хойш тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр PM2.5 тоосонцрын 2016 оны 12-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 142мкг/м3 байгаа нь өмнөх оноос 23%-аар их байна. (Зураг 2).
Нарийн ширхэглэгт тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 12 дугаар сард нийт 7 цэгт 199 удаа тодорхойлсноос 197 удаад нь буюу 99%-д нь АЧС дахь ХА-аас давсан тохиолдол ажиглагджээ. 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Баянхошуу орчим 1065мкг/м3 хүрчсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 21.3 дахин их байна.
Азотын давхар исэл (NO2)
Зураг 3. Хүйтний улирлын азотын давхар ислийн
сарын дундаж агууламж, 2012-2016он
Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор 2012 оноос хойш тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр азотын давхар исэл NO2-ийн 2016 оны 12-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 63мкг/м3 байгаа нь өмнөх оноос 26%-аар их байна (Зураг 3).
Азотын давхар ислийн 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 12 дугаар сард нийт 14 цэгт 375 удаа тодорхойлсноос 228 удаад нь буюу 61%-д нь АЧС дахь ХА-аас давжээ.
12 дугаар сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 13-р хороолол орчимд 160мкг/м3 хүрсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 3.2 дахин их байна.
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 4. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2012-2016он
Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор 2012 оноос хойш тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр хүхэрлэг хий SO2-ийн 2016 оны 12-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 52мкг/м3 байгаа нь өмнөх оны мөн үеэс 17%-аар бага байлаа. (Зураг 4).
Хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 12 дугаар сард нийт 14 цэгт 400 удаа тодорхойлсноос 230 удаад нь 58%-д нь АЧС дахь ХА-аас давсан тохиолдол ажиглагджээ.
12 дугаар сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Зурагт орчимд 286мкг/м3 хүрсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 5.7 дахин их байна.
2016 оны 12 дугаар сарын агаарын чанарыг индексээр үнэлэхэд
Улаанбаатар хотын агаарын чанарыг хянах зарим суурин харуулуудын 2016 оны 12 дугаар сарын дүнд индекс тооцон тухайн орчны агаарын чанарыг үнэлэхэд гэр хороололд буюу Толгойт орчимд 27 өдөр агаар маш их бохирдолтой, 2 өдөр агаар их бохирдолтой, Баянхошуу орчимд 21 өдөр агаар маш их бохирдолтой, 2 өдөр агаар их бохирдолтой, Зурагт орчимд 23 өдөр агаар маш их бохирдолтой, 4 өдөр агаар их бохирдолтой түвшинд байсан бол томоохон автозамуудын орчимд буюу Баруун 4 зам орчимд 25 өдөр, 13-р хороолол орчимд 28 өдөр нь агаар бага зэргийн болон дунд зэргийн бохирдолтой түвшинд байжээ. Харин Ургах наран хорооллын орчимд 22 өдөр агаар бага зэргийн бохирдолтой түвшинд, 9 өдөр агаар чанар хэвийн түвшинд байсан байна (Зураг 5). Агаар дахь гол бохирдуулах бодис нь гэр хорооллын орчимд PM10 болон PM2.5 тоосонцор, хүхэрлэг хий SO2 байсан бол томоохон автозамуудын орчимд азотын давхар исэл NO2-ийн агууламж харьцангуй их байлаа (Зураг 6).
Зураг 5. 2016 оны 12-р сарын хоногийн агаарын чанарын индекс
агаарын чанарын автомат харуулуудад, %-аар
Зураг 6. Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах
бодисуудын агаарын чанарын индекс
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05