Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал /2016 оны 11 дүгээр сар/

Нийтлэгдсэн огноо: 2016/12/15

                                           Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал

                                                                                   /2016 оны 11 дүгээр сар/

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэгт тоосонцор (PM10), нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.

2016 оны 11 дүгээр сард хэмжигдэгдсэн агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2015 оны 11 дүгээр сартай харьцуулахад PM10 тоосонцрын дундаж агууламж 34мкг/м3-ээр буюу 26%-аар, PM2.5 тоосонцрын дундаж агууламж 23мкг/м3-ээр буюу 27%-аар, азотын давхар исэл NO2-ийн дундаж агууламж 11мкг/м3-ээр буюу 26%-аар тус тус их байсан бол хүхэрлэг хий SO2-н дундаж агууламж 17мкг/м3-ээр буюу 37%-аар бага байсан байна. Улаанбаатар хотын 2016 оны 11 дүгээр сарын агаарын чанарыг агаар бохирдуулах бодис тус бүрээр дараах хэсэгт харууллаа.

Том ширхэглэгт тоосонцор (РМ10)

                                            

                                                               Зураг 1.  Хүйтний улирлын том ширхэглэгт тоосонцрын

                                                                                сарын дундаж агууламж, 2012-2016он

Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор 2012 оноос хойш тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр PM10 тоосонцрын 2016 оны 11-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 166мкг/м3 байгаа нь өмнөх оноос 26%-аар их байна. (Зураг 1).

Том ширхэглэгт тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 11 дүгээр сард нийт 11 цэгт 312 удаа тодорхойлсноос 220 удаад нь буюу 71% нь АЧС дахь ХА-аас давжээ.

11 дүгээр сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Толгойт орчимд 776 мкг/м3 хүрч ХА-тай харьцуулахад 7.8 дахин их, өмнөх оны 11 дүгээр сард ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.7 дахин их байна.

Нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5)

                                             

                                                               Зураг 2. Хүйтний улирлын нарийн ширхэглэгт тоосонцрын

                                                                                    сарын дундаж агууламж, 2012-2016он

Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор 2012 оноос хойш тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр PM2.5 тоосонцрын 2016 оны 11-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 23мкг/м3 байгаа нь өмнөх оноос 27%-аар их байна. (Зураг 2).

Нарийн ширхэглэгт тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 11 дүгээр сард нийт 6 цэгт 167 удаа тодорхойлсоноос 147 удаад нь буюу 88% нь АЧС дахь ХА-аас давсан тохиолдол ажиглагджээ. 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Толгойт орчим 517мкг/м3 хүрч АЧС дахь ХА-тай харьцуулахад 10.3 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.7 дахин их байна.

Азотын давхар исэл (NO2)

                                               

                                                                       Зураг 3. Хүйтний улирлын азотын давхар ислийн

                                                                                 сарын дундаж агууламж, 2012-2016он

Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор 2012 оноос хойш тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр азотын давхар исэл NO2-ийн 2016 оны 11-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 52мкг/м3 байгаа нь өмнөх оноос 27%-аар их байна (Зураг 3).

Азотын давхар ислийн 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 11 дүгээр сард нийт 13 цэгт 355 удаа тодорхойлсноос 164 удаад нь буюу 46%-д нь АЧС дахь ХА-аас давжээ.

11 дүгээр сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 13-р хороолол орчимд 143мкг/м3 хүрч АЧС дахь ХА-тай харьцуулахад 2.9 дахин их, өмнөх оны тухайн сард ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.6 дахин их байна.

Хүхэрлэг хий (SO2)

                                               

                                                   Зураг 4. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2012-2016он

Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор 2012 оноос хойш тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр хүхэрлэг хий SO2-ийн 2016 оны 11-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 29мкг/м3 байгаа нь өмнөх оны  мөн үеэс 37%-аар бага байлаа. (Зураг 4).

Хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 11 дүгээр сард нийт 13 цэгт 358 удаа тодорхойлсноос 114 удаад нь 32%-д нь АЧС дахь ХА-аас давсан тохиолдол ажиглагджээ.

11 дүгээр сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Зурагт орчимд 233мкг/м3 хүрч АЧС дахь ХА-тай харьцуулахад 4.7 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.15 дахин бага байна.

2016 оны 11 дүгээр сарын агаарын чанарыг индексээр үнэлэхэд

            Улаанбаатар хотын агаарын чанарыг хянах зарим суурин харуулуудын 2016 оны 11 дүгээр сарын дүнд индекс тооцон тухайн орчны агаарын чанарыг үнэлэхэд гэр хороололд буюу Толгойт орчимд 14 өдөр агаар маш их бохирдолтой, 3 өдөр агаар их бохирдолтой, Зурагт орчимд 9 өдөр агаар маш их бохирдолтой, 5 өдөр агаар их бохирдолтой түвшинд хүрсэн бол томоохон автозамуудын орчимд буюу баруун 4 зам, 13-р хороолол орчимд сарын нийт өдрийн 67-76%-д нь агаар бага зэргийн бохирдолтой түвшинд байжээ. Харин Ургах наран хорооллын орчимд 16 өдөр 53%-д агаар бага зэргийн бохирдолтой түвшинд бусад өдрүүдэд агаар хэвийн болон цэвэр  түвшинд байсан байна (Зураг 5). Агаар дахь гол бохирдуулах бодис нь гэр хорооллын орчимд PM10 болон PM2.5 тоосонцор, хүхэрлэг хий SO2 байсан бол томоохон автозамуудын орчимд азотын давхар исэл NO2-ийн агууламж харьцангуй их байлаа (Зураг 6).   

                                                 

                                                   Зураг 5. 2016 оны 11-р сарын хоногийн агаарын чанарын индекс

                                                               агаарын чанарын автомат харуулуудад, %-аар 

                                               

                                                          Зураг 6. Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах

                                                                       бодисуудын агаарын чанарын индекс


Facebook Twitter YouTube