Published date: 2014/09/16
Өмнөх үг
2008 онд хийгдсэн шинжилгээний дүнгүүдийг нэгтгэн энэ тоймыг зохиолоо. Тоймд орсон шинжилгээний дүнгүүд нь УЦУОШГазраас батласан хөтөлбөрийн дагуу хийгдсэн бөгөөд шалгагдаж, боловсруулагдсан дүнгүүд юм.
Эмхэтгэлд БОШТЛаборатори болон Архангай, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд, Өвөрхангай, Завхан, Баянхонгор аймгийн лабораториудын шинжилгээний дүнгүүд орсон болно.
БОХТЛ-д Улаанбаатар хотын агаарын бохирдлын харуулууд, гадаргын ус, үйлдвэрлэлийн хаягдал ус, цацрагийн хяналтын харуулууд, аэрозолын уналын цацрагийн хяналтын шинжилгээ, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Төв аймгуудын гадаргын усны шинжилгээ хийгдсэн болно.
Харин хөтөлбөрт шинжилгээний ажлыг хийгээгүй буюу сорьц тасарснаас зарим харуулуудын дүн бүрэн орсонгүй.
2008 онд Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт-шинжилгээний УБ-4 харуул тасралтгүй ажилласан бол УБ-1 харуул 7-8 сар, УБ-2 харуул 7-9 сар, УБ-3 харуул 4-11 сар, Багануур харуул 4-10 саруудад тус тус ажиллаагүй ба шинжилгээний ажил тасарсан нь цахилгааны саатал, харуул шинэчлэх, автомат багаж төхөөрөмжүүдийг суурилуулах, харуул зөөх, сорьц авах багаж эвдэрсэн, багажинд үзлэг үйлчилгээ хийсэн зэргээс шалтгаалсан байна.
Агаар дахь түгээмэл бохирдуулагчдыг нарийн тодорхойлох чадвартай автомат багаж бүхий харуул нэмэгдэн 9 сараас хойш шинжилгээ хийгдэж эхэлсэн ба хуучин харуулуудаа байнгын хяналт хийгддэггүй бохирдол ихтэй 32-ын тойрог орчим гэр хороолол дунд /УБ-5/, цөмийн судалгааны төв буюу офицерүүдийн ордон орчим /УБ-6/ шилжүүлж 11-12 сард сорьц авч эхэллээ. Баянхошуунд байрлалтай УБ-3 харуулыг 1 хороололын хойно байрладаг гэр хорооллын дэнж Улаанбаатар УЦУОШТөвийн хашаанд нүүлгэж 12-р сараас сорьц авч эхэллээ.
Агаарын чанарын стандарт /МNS-4585-98/ нь 2008 оны 1 сарын 15-аас MNS 4585- 2008 болж шинэчлэгдэн хүхэрлэг хийн хоногийн дундаж хүлцэх агууламж багасснаас шалтгаалан АЧС-аас давсан хувь нилээн ихэссэн байна.
Орон нутагт агаарын чанарыг хянах 20 харуул ажиллахаас 19 харуул бүрэн бус ажиллаж харуулууд нь хүхэрлэг хий, азотын давхар ислийн нэг удаагийн сорьц авч шинжилгээ хийсэн.
Гадаргын усыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн хяналт-шинжилгээний ажлын хөтөлбөрийн дагуу хийгдсэн шинжилгээг зөвхөн Сэлэнгэ мөрний сав дахь гадаргын усыг бохирдуулагч зарим томоохон эх үүсвэрийн тухай мэдээллийг орууллаа.
Улаанбаатар хотын Толгойтын цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/, Налайхын ЦБ, Буянт-Ухаагийн ЦБ, Био хотхоны ЦБ, Био үйлдвэрийн ЦБ-ын хаягдал усны шинжилгээг БОШТЛ- д, Дархан хотын төв ЦБ, Төмөрлөгийн үйлдвэрийн ЦБ, Нэхий эдлэлийн үйлдвэрийн ЦБ, Салхитын ЦБ, Шарын голын ЦБ-ын хаягдал усны шинжилгээг Дархан-Уул аймгийн БОШЛ-д, Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэрийн ЦБ, Улаан толгойн ЦБ-ын хаягдал усны шинжилгээг Орхон аймгийн БОШЛ-д, Ховд хотын ЦБ-ын хаягдал усны шинжилгээг Ховд аймгийн БОШЛ-д, Цэцэрлэг хотын ЦБ-ын хаягдал усны шинжилгээг Архангай аймгийн БОШЛ-д, тус тус хийсэн болно
БОШТЛ-д орон нутгийн ус судлалын харуулуудаас нийт 200 сорьц авч гидрохимийн болон чанарын задлан шинжилгээ хийж, хөтөлбөрийн биелэлт 100%, ажлын чанар 98.5-100%-ийн биелэлттэй байна. Энэ нь өмнөх жилүүдээс сорьц ирүүлэх хөтөлбөрт ажлын явц сайжирч, хөтөлбөрийн дагуу бүрэн ирүүлсэн байна.
Сорьц ирүүлэх ажлын чанар өмнөх жилүүдээс сайжирч, Баян-Өлгий аймгийн Ховд-Өлгий харуул 11-р сарын доод цэгийн сорьцийг 1 өдрийн өмнө, Буянт-Дэлүүн харуул 2 удаа пивоны саванд, Буянт-Дэлүүн, Төв аймгийн Хэрлэн-Мөнгөнморьт 7-р сард тус тус 1 удаа сорьц авсан өдөр тодорхойгүй сорьц ирүүлсэн байна.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05