Нийтлэгдсэн огноо: 2016/05/18
Улаанбаатар хотын хүйтний улирлын буюу 2015 оны 10-12, 2016 оны 1-4 дүгээр
сарын агаарын чанарын төлөв байдал
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэгт тоосонцор (PM10), нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.
2015-2016 оны хүйтний улирал буюу 2015 оны 10-12, 2016 оны 1-4 дүгээр сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2014, 2015 оны мөн үетэй харьцуулахад том ширхэглэгт тоосонцор 44 мкг-аар буюу 23%-иар, азотын давхар исэл 2 мкг-аар буюу 5%-иар бага, хүхэрлэг хийн агууламж 13 мкг-аар буюу 41%-иар, нарийн ширхэглэгт тоосонцор 5 мкг-аар буюу 6%-иар тус тус их байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05