Нийтлэгдсэн огноо: 2014/09/16
2011 онд орон нутагт агаарын чанарыг хянах 25 харуул ажиллаж хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрс төрөгчийн дутуу исэл, тоосонцорын хяналт шинжилгээ хийлээ.
Орон нутгийн харуулуудын 2011 оны шинжилгээний дүнгээс үзэхэд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж агаарын чанарын стандарт (жилийн дундаж агууламж, 10мкг/м3 )-аас Баянхонгор 3.3 дахин, Дархан 1.8 дахин, Арвайхээр 1.7, Сүхбаатар 1.3 дахин, Шарын гол 1.3 дахин, Мөрөн 1.2 дахин давсан байна. Өмнөх оноос хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж Арвайхээр 67.7%, Баянхонгор 32.4%, Дархан 3.4%-иар тус тус ихэссэн бол Арвайхээр, Шарын гол хотуудад хийн агууламж стандартаас давсан бохирдол илэрч эхэлсэн байна.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05