УБЦАТ-ийн Төслийг удиодах хорооны хурал боллоо

Нийтлэгдсэн огноо: 2015/01/22

Дэлхийн Банкны техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр, НЗДТГ-с  Төслийг Удирдах Нэгжээр дамжуулан хэрэгжүүлж буй “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн  дунд хугацааны үйл ажиллагааг үнэлэх  ТУХ-ны ээлжит хурал 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр болж өнгөрсөн.

УБЦАТ нь  2012 оны 12 дугаар сарын 18-наас өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлсэн төслийн бүлэг  тус бүрийг нарийвчилан гол үр дүнг энэхүү хурлаар тайлагналаа.

Үүнд:

  • Нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын 45 000 айл өрхийг бүрэн шаталттай сайжруулсан зуухны хөтөлбөрт хамруулах ажлын хүрээнд тайлант хугацаанд нийтдээ 36004 сайжруулсан зуухыг зарж борлуулсан.

Мөн төслийн гол үр дүнг дараах байдлаар тодорхойлж болно:

  • Бүрэн шаталттай, сайжруулсан зуухны зах зээлийг Монгол улсад хөгжүүлэхдээ зах зээлд тулгуурлан, үр дүнд төвлөрсөн арга барилыг баримтлах зарчмыг Засгийн газрын зүгээс бүрэн дэмжсэн.
  • Төслийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан сайжруулсан зуухны шинэ загвар, тоо нэмэгдсэн. 2013/2014 оны халаалтын улиралд зуух солих хөтөлбөрийн хүрээнд 4 зуух борлуулагдаж байсан бол 2014/2015 онд 8 болж өссөний зэрэгцээгээр зуух үйлдвэрлэгч үндэсний компанийн бүтээгдэхүүн шалгуурыг давж борлуулагдаж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.
  • Нийлүүлэгч/үйлдвэрлэгч нарт болон зууханд тавигдаж буй ил тод шалгуур үзүүлэлтүүд, бие даасан, хараат бус туршилтууд, хэрэглэгчдэд олгож буй хөнгөлөлт зэрэг арга хэмжээ нь хэрэглэгчдэд илүү өргөн сонголт хийх боломжийг бүрдүүлсэний зэрэгцээ үйлдвэрлэгч/нийлүүлэгч нарын дунд өрсөлдөөнийг бий болгож буй зэрэг давуу талтай байна.
  • Бүрэн шаталттай сайжруулсан зуухны талаар олон нийтэд мэдээлэл түгээж нөлөөлөл үүсгэх үйл ажиллагааны үр дүнд ард иргэд энэхүү зуухны ач холбогдлыг ухамсарлан ойлгож ахуй амьдралдаа авч ашиглах сонирхол ихтэй байгааг хотын төдийгүй хөдөө орон нутгийн иргэд, албан газруудаас удаа дараалан ирж буй хүсэлтүүд батлаж байна.  
  • Ухаалаг утсанд зориулсан аппликэйшн гарсаны дүнд Улаанбаатар хотын иргэд агаарын чанарын талаарх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломжтой болсон.
  • Төслийн хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг болох дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн судалгааны 4 ажлуудын гүйцэтгэл 80-90%-тай байна. Төслийн хүрээнд гүйцэтгэгдсэн 4 зөвлөх үйлчилгээний тайлангууд бүгд оролцогч талуудаар хэлэлцүүлэгдсэн ба одоогоор холбогдох тайлбар, зөвлөмж, саналуудыг хүлээн авч тайлангуудыг эцэслэн боловсруулах ажил хийгдэж байна.   

 


Facebook Twitter YouTube