УБЦАТ: УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТЭЗҮ

Published date: 2015/01/07

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг боловсронгуй болгох ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний зорилго нь 2015-2017 онд хийгдэх шаардлагатай ажлын цар хүрээг тодорхойлох зорилгоор дараах бүрэлдэхүүнтэй байна:

  • Төвлөрсөн дулаан хангамжийн системийн ирээдүйн өсөн нэмэгдэж буй хэрэглээнд нийцсэн урт хугацааны стратеги төлөвлөлт;
  • Одоо ашиглагдаж буй төрийн өмчит ДЦС (348 МВт-ын дулааны станц мөн орно)-ууд болон төр хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжин баригдах ДЦС-5 -уудын хоорондох ажиллагааны найдвартай байдлыг (дулаанаар хангах бүсүүдийг) тодорхойлох;
  • Үр дүн хүртэгч байгууллагын санхүүгийн чадавхид дүн шинжилгээ хийж, төслийн зардлыг хариуцах чадвартай эсэхэд үнэлэлт өгөх, тарифын түвшинд үзүүлэх нөлөөллийн талаар дүгнэлт гаргах
  • Төвлөрсөн дулаан хангамжийн салбарыг санхүү ба үйл ажиллагааны менежментийн хувьд үр дүнтэй, өндөр бүтээмжтэй тогтолцоотой болгох үүднээс дахин зохион байгуулах стратеги боловсруулах.

Зөвлөх багийн үйл ажиллагааг хотын бодлого шийдвэртэй уялдуулах, заавар зөвлөмжөөр хангах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг УБ хотын ерөнхий  менежер бөгөөд ЗАА-ны даргын тушаалаар байгуулсан болно.


Facebook Twitter YouTube