Автотээврийн хэрэгсэл – техникийн үзлэг буюу шалгалтаар хорт хийг хэмжих арга

Нийтлэгдсэн огноо: 2014/12/10

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.020

Автотээврийн  хэрэгсэл  –  техникийн  үзлэг  буюу шалгалтаар хорт хийг хэмжих арга      MNS (ISO) 4804 : 99

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 1999 оны 10-р сарын

28-ны өдрийн 49-р тогтоолоор батлав. Энэхүү стандартыг 1999 оны 11-р сарын

01-ний өдрөөс эхлэн 2004 оны 11-рсарын 01-ний өдрийг хүртэл мөрдөнө.

 

1 Хэрэглэх хүрээ

Энэхүү олон улсын стандарт нь "В" ангилалын /ISO-МОВ/, карбюраторт хөдөлгүүртэй, автотээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааны найрлагыг хэмжих шинжилгээний аргыг тодорхойлно.

Үүнд:

  • авто баазад тогтмол үзлэг явуулахад
  • эрх бүхий байгууллагууд /жишээ нь, замын цагдаа/ зам дээр зогсоогоод үзлэг хийх
  • засвар үйлчилгээ болон оношилгооны үйл ажиллагаанд хэрэглэж болох горим журмыг санал болгоно.

Эдгээр горим журмыг бүхэлд нь буюу хэсэпнлэн хэрэглэж болно.

2 Норматив ишлэл

Энэхүү стандартад дараах стандартуудаас иш татсан ба хэвлэх үөд дурьдсан стандартууд хүчинтэй байсан болно. Эдгээр стандартуудад зохих өөрчлөлтийг оруулсан ба стандартын энэхүү хэсгийн үндэслэн гэрээ байгуулж буй талууд нь аль болох сүүлчийн хүчин төгөлдөр хэвлэлийг ашиглахыг эрмэлзэх ёстой. ОУСБ/ОУЦТК-ийн гишүүн орнууд нь өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр олон улсын стандартын бүртгэлийг хөтөлдөг.

3 Тодорхойлолт

Энэхүү олон улсын стандартад доорхи нэр томьёог энд тодорхойлсон утгаар хэрэглэнэ. Үүнд:

3.1   Хөдөлгөөнгүй    хурдны    эргэлтийн  давтамж:    доорхи    байдалтай    байгаа хөдөлгүүрийн эргэлтийн давтамж

  • шатахууны      системийн      хяналт      /хурдасгуур,      амортизатор      г.м/      нь ажиллаагүй
  • гар   ажиллагаатай   буюу   хагас   автомат   дамжуулагчтай   тэзврийн хэрэгслийн хувьд     арааг     нейтраль     байрлалд     тавьж,     муфтыг ажиллагаатай байлгах үед
  • автомат дамжуулагчтай тээврийн хэрэгслийн хувьд араа нь нейтраль буюу парк гэсэн байрлалд байх үед
  • үйлдвэрлэгчийн   зөвлөмжийн   дагуу   буюу   дүрэм   журмын   дагуу хэрэглэх шаардлагатай, хөдөлгүүрийн эргэлтийг сайжруулдаг туслах төхөөрөмж

3.2 Хурдасгасан хөдөлгөөнгүй хурдны эргэлтийн давтамж: Доорхи байдалд байгаа хөдөлгүүрийн талаар үйлдвэрлэгчээс тодорхойлсон буюу дүрэм журмын шаардлагын дагуу байвал зохих эргэлтийн давтамж

  • шатахууны        системийн        хяналт        /хурдасгуур,        амортизатор  гэх  мэт хурдасгасан хөдөлгөөнгүй хэлбэрээр ажиллах байрлалд байгаа
  • гар  ажиллагаатай   буюу  хагас   автомат  дамжуулагчтай   тээврийн хэрэгслийн хувьд     арааг     нейтраль     байрлалд     тавьж,     муфтыг ажиллагаатай байлгах үед
  • автомат дамжуулагчтай тээврийн хэрэгслийн хувьд араа нь нейтраль буюу парк гэсэн байрлалд байх үед
  • үйлдвэрлэгчийн   зөвлөмжийн   дагуу   буюу   дүрэм   журмын   дагуу хэрэглэх шаардлагатай, хөдөлгүүрийн эргэлтийг сайжруулдаг туслах төхөөрөмж

3.3 Үйлчилгээний  дараахи  систем  /АТS/:  хорт  утааны  төвшинг  багасгах зориулалтын нэмэлт төхөөрөмж.

4 Төхөөрөмж

4.1 ISO 3930-ийн дагуу  үзлэг хийж байгаа тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааны найрлагад тохирох шинжилгээ хийгч.

4.2 Тосны саванд байрлах 343 К болон 373 К-ийн хооронд (Цельсийн 70-100 градус) доод     тал     нь ±2 К-ийн     нарийвчлалтай     хөдөлгүүрийн     тослох материалын температурыг хэмжигч. Энэ хэмжээнээс гадагш хэмжилтийг хийх боломжтой.

4.3 Хөдөлгүүрийн  эргэлтийн  давтамжийг   хэмжих  эргэлт  тоологч   /тахометр/. Тахометрийн хэмжилтийн нарийвчлал нь 600 эргэлт мин-1-аас 1000 мин-1-ийн хооронд   байх   үед   зөвшөөрөгдөх   хэлбэлзэл   нь   20   эргэлт   минутаас   50 эргэлт мин-1 байна.

4.4  Орчны      температур хэмжигчийн зөвшөөрөгдөх      хэлбэлзэл  278 К-313 К-

ийн хооронд байх ба ±2 К нарийвчлалтай байна.

5 Хэмжилт хийх болон тоног төхөөрөмж хэрэглэхэд анхаарах зүйл

5.1 Хөдөлгүүрээс гарах хорт хийн хэмжээг шалгах багажыг ашиглахаас өмнө шалгах

Тоног төхөөрөмжийн цахилгаан хангалт нь үйлдвэрлэгчийн техникийн үзүүлэлттэй нийцсэн байх ёстой.

Үйлдвэрлэгчийн  зааврын  дагуу  төхөөрөмж  нь  доорхи  үед  бэлэн  эсэхийг шалгах. Үүнд:

  • Хэмжилт хийхэд ажиллагаа хэвийн байх
  • Орчны нөхцөл   өөрчлөгдөхөд хэвийн ажиллах
  • Зам дээр дээр эсвэл оношлогооны газар шинжилгээ хийх үед

Шинжилгээ хийгчийн хувьд тэг цэг дээрхи болон алгаслын тохируулгын шалгалтыг лавлагаа болгон ашиглах туршилтын хийнэ эсвэл электрон буюу электромеханик хэрэгсэл ашиглан хийнэ /ISO 3930:1993-ийн дэд бүлэг 4.1.4-ийг үз/.

5.2 Засвар үйлчилгээний тогтмолжилт

Нарийвчлалын бүх шалгалтыг үндэсний дүрэм журмын дагуу явуулна.

Урсгал засвар үйлчилгээг үйлдвэрлэгчээс гаргасан засвар үйлчилгээний гарын авлагад заасны дагуу хийнэ. Хийсэн үйлчилгээг уг гарын авлагад тэмдэглэнэ.

5.3 Ашиглалтад анхаарах зүйлс

Ажлын талбай нь хэвтээ, хатуу гадаргуу байна. Орчны нөхцөл гэдэг нь ISO

3930 :1993-ийн 4.1.20, 4.1.21 болон 4.1.22-р дэд бүлэгт тодорхойлсон нөхцөл байна.

Ажлын талбай дараахи нөлөөлөлд шууд өртөж болохгүй. Үүнд:

  • бороо, цас буюу нарны гэрэл
  • их хэмжээний чичиргээ
  • хэмжилтийн    үр   дүнд    нөлөөлж    болзошгүй    зэврэлт    үүсгэх ба/буюу бохирдолтой орчин
  • хэмжилтийн үр дүнд нөлөөлж болзошгүй цахилгаан соронзон нөлөө

6 Авто тээврийн хэрэгслийн ерөнхий үнэлгээ

Хөдөлгүүрээр ялгарч байгаа утааг (шатсан хий) гаргах яндан, дуу намсгагчийн залгаасаар хий алдахгүй байх ёстой. Нормаль үеийн хурдны эргэлтийн давтамжийг сайжруулдаг бүх нэмэлт хэрэгслийг үйлдвэрлэгчийн заавар болон дүрэм журмын дагуу хэрэглэнэ.

Дээж авах хэрэгслийг яндан уруу доод тал нь 300 мм гүн оруулна. Хэрэв яндангийн хэлбэр ингэж оруулах боломжгүй бол яндангийн сунгагчийг хэрэглэнэ. Хэрэв хэд хэдэн яндантай бол үйлдвэрлэгчээс өөрөөр заагаагүй бол тэдгээрийг нэгтгэж нэг яндангаар утаа гарч байх болгоно. Хэрэв ийм маягаар нэгтгэх боломжгүй бол яндан тус бүр дээр хэмжилт хийж тогтоосон найрлагын хэмжээний арифметикийн дундаж утгыг тооцно. Ямар ч тохиолдолд утааны адаптор хэрэглэх нь хөдөлгүүрийн ажиллагаанд нөлөөлөх ёсгүй.

7 Тээврийн хэрэгслийн ердийн нөхцөл

7.1 Халаах

Хөдөлгүүр дулааны ердийн температуртай болох, өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчээс тодорхойлсоны дагуу хотын тээврийн өрдийн нөхцөлд наад зах нь 5 км зайд доод тал нь 15 мин явсан үөд хөдөлгүүрийн халах хэмжээний температуртай болно. Хэрэв техникийн ийм үзүүлэлт байхгүй бол тосны саван дахь тосны доод температур 353 К байх хэмжээнд хүртэл халаана. Сэнс нь байнгын суурилуулсан байна.

7.2 Шалгах нөхцөл

Тэжээлийн систем ажиллаагүй байна. (хөдөлгүүр унтарсан байна)

Карбюраторын агаарын хаалтыг онгойлгоно.

Маслын    саван  дахь    маслын    хэмжээг  шалгадаг  савааны    нүхийг  хорт утааны найрлагыг хэмжих үед хаалттай байлгана.

Тээврийн хэрэгсэлийг хэвтээ тэгш гадаргуу дээр байрлуулсан байна.

Хэмжилтийн утгыг тохируулах

Агаар нэвтрүүлэх хоёр дахь системтэй хөдөлгүүрийн хувьд утааны найрлаган дахь СО, НС-ийн хэмжээг тогтоосон шаардлагын дагуу тохируулна.

9 Нормаль дах хурдтай үеийн утааны ялгаралтын хэмжээг хэмжих арга

9.1 Утаа шүүгч систөмтөй буюу системгүй тээврийн хэрэгсэл (1-р хүснэгтийг үзнэ үү)

9.2 Утаа шүүгч систөмтэй тээврийн хэрэгсэл (2-р хүснэгтийг үзнэ үү)

Алхам

Ажиллагаа

Хугацаа

 

1

7.1-д заасны дагуу тээврийг хэрэгслийг халаах

 

7.1-ийг хар

 

 

 

2

Тээврийн   хэрэгсэлд   доорхи   хэрэгслийг   суурилуулах.   -

эргэлт  тоологч /4.3/ -  тосны  температур  хэмжигч  /4.2/  - яндан сунгах хоолой /шаардлагатай бол/ Шинжилгээ хийгчийн хамгийн дээд хэмжээг сонгох /4.1/

 

 

 

 

 

3

Хөдөлгүүрийг үйлдвэрлэгчээс өгсөн зааврын дагуу буюу 3000

мин1 + 100 мин1 хүртэл халаагаад, дараа нь нормальдуулах

 

60 сек

4

Дээж авах насосыг асаах

-

15 сек

 

5

Дээж  авагчийг  яндан  буюу  түүнийг  сунгасан  хоолойд оруулах

 

10  сек

 

6

Зохих  масштабыг  сонгож  авсан  эсэхийг  шалгаад шаардлагатай бол өөрчлөх

 

≤ 30 сек

 

-

 

 

 

 

 

7

Хангалттай   боловч   30   секундээс   хэтрэхгүй   хугацаанд хамгийн  бага  болон  хамгийн  утгыг  гаргах  хэмжилтийг

хийнэ,  энэ  2  утгын  арифметик  дунджийг  бодож  гаргана.

Хэрэв  гарсан  дүнг  нь  хэвлэсэн  бол  дундаж  утгыг  мөн хэвлэнэ.

 

8

Хэрэв аль нэг апхам нь хийгдээгүй бол 3 болон 7-р алхмуудыг давтан хийх

 

-

 

-

 

-

 

Алхам

Ажиллагаа

7.1-д заасны дагуу тээврийг хэрэгсэлийг халаах

  Хугацаа  
1 Тээврийн     хэрэгсэлд     доорхи     хэрэгспийг

суурилуулах.  -  эргэлт  тоологч  /4.3/  -  тосны

температур   хэмжит   /4.2/   -   яндан   сунгах хоолой /шаардлагатай бол/ Шинжилгээ хийгчийн хамгийн дээд хэмжээг сонгох /4.1/

 

≤4 мин

≤6 мин
2

Хөдөлгүүрийг   үйлдвэрлэгчээс   өгсөн   зааврын дагуу буюу 3000 мин1  + 100 мин1  хүртэл халаагаад, дараа нь хурдасгасан нормаль хурдтай болгох

 

≤4 мин

≤6 мин
3

Дээж авах насосыг асаах

Дээж    авагчийг    яндан    буюу    түүнийг

сунгасан хоолойд оруулах

60 сөк

≤4 мин

≤6 мин
4

Зохих   масштабыг   сонгож   авсан   эсэхийг шалгаад шаардлагатай бол өөрчлөх

10 сек

≤4 мин

≤6 мин
5

Хангалттай  боловч  30  секундээс  хэтрэхгүй хугацаанд хамгийн бага болон хамгийн их утгыг гаргах хэмжилтийг хийнэ, энэ 2 утгын арифметик дунджийг бодож гаргана. Хэрэв гарсан дүнг нь хэвлэсэн бол дундаж утгыг мөн

Хэрэв нэг алхам нь хийгдээгүй бол 3 болон

7-р алхамуудыг давтана.

40 сек

≤4 мин

 
6

Нормальдах үеийн хурданд эргэн шилжих                  

Зохих   масштабыг   сонгож   авсан   эсэхийг

шалгаад шаардлагатай бол солих

  ≤2 мин  
7

Хангалттай  боловч  30  секундээс  хэтрэхгүй хугацаанд хамгийн бага болон хамгийн их утгыг гаргах хэмжилтийг хийнэ, энэ 2 утгын арифметик дунджийг бодож гаргана. Хэрэв гарсан дүнг нь хэвлэсэн бол дундаж утгыг мөн хэвлэнэ.

  ≤2 мин  
8

Хэрэв нэг алхам нь хийгдээгүй бол 3, 9, 10

болон 11-р алхамыг давт

40 сек ≤2 мин  
9        
10        
11        

А Хавсралт (мэдээллийн)

Хөрвүүлэгчийн ажиллагааг хэмжих арга

Энэ  аргыг  хөрвүүлэгч  болон АTS-ийн хүчилтөрөгчжүүлдэг  үүргийн  ажиллагааг шалгахад зөвхөн хэрэглэнэ.

А.1    Тээврийн хэрэгслийг 7.1 -д заасны дагуу халаана.

А.2     Тээврийн хэрэгсэлд доорхи хэрэгслийг суурилуулна. Үүнд:

- эргэлт тоологч /4.3/

- тосны температур хэмжигч /4.2/

- яндан сунгах хоолой /шаардлагатай бол/

Шинжилгээ хийгчийн хамгийн дээд хэмжээг сонгох /4.1/.

А.3 Хөдөлгүүрийг үйлдвэрлэгчээс өгсөн зааврын дагуу буюу 3000 мин-1±100 мин-1 хүртэл хэмжээнд 60 секундын турш халааж, дараа нь хурдасгасан нормал хурдтай болгох.

А.4     Дээж авах насосыг асаах

А.5     Дээж авагчийг яндан буюу түүнийг сунгасан хоолойд оруулах

А.6 10 сөкундын дараа зохих масштабыг сонгож авсан эсэхийг шалгаад шаардлагатай бол өөрчлөх

А.7 Хангалттай боловч 30 секундээс хэтрэхгүй хугацаанд хамгийн бага болон хамгийн их утгыг гаргах хэмжилтийг хийнэ, энэ 2 утгын арифметик дунджийг бодож гаргана.   Хэрэв   гарсан дүнг нь хэвлэсэн   бол дундаж утгыг мөн   хэвлэх. А.2 ажиллагааг эхлэхээс эхлээд дуусах хүртэл хугацааг 4 минутаас хэтрүүлэхгүй байвал зохино.

А.8  Хэрэв аль нэг алхам нь хийгдээгүй бол А.З-аас А.7 хүртэлх алхамыг давтан хийнэ. А.2 ажиллагааг хийж эхэлснээс хойш өнгөрөх хугацаа нь 6 минутаас хэтрэхгүй.

А.9 Дээжийг хөрвүүлэгчийн урсгалын дээшээ байрлах дээж авагч хэрэгсэлтэй холбох

А.10  Хөдөлгүүрийг үйлдвэрлэгчээс өгсөн зааврийн дагуу буюу 30 сек ба 3000 мин-

1+100 мин-1 хүртэл халаагаад, дараа нь нормальдуулах

А.11   Шинжилгээ хийгчийн хамгийн дээд хэмжээг сонгох

А.12   10 сек дараа зохих масштабыг сонгож авсан эсэхийг шалгаад шаардлагатай бол өөрчлөх

А.13       Хангалттай  боловч  30  сөк  хэтрэхгүй  хугацаанд  хамгийн  бага  болон хамгийн их утгыг гаргах хэмжилтийг хийнэ, энэ 2 утгын арифметик дунджийг бодож гаргана. Хэрэв гарсан дүнг нь хэвлэсэн бол дундаж утгыг мөн хэвлэх.

А.14        Хэрэв  аль  нэг  алхам  нь  хийгдээгүй  бол  А.10-аас  А.13  хүртэлх алхамуудыг давтан хийнэ.

А.15        Хөрвүүлэгч  буюу  АТS-ийн  ашигт  ажиллагаа  Е-г  дараах  томъёо ашиглан бодно:

Үүнд:

CU – ATS-ийн урсгалын дээд талд байх онцгой бохирдуулагчийн агуулга

CD – ATS-ийн урсгалын доод талд байх уг бохирдуулагчийн агуулга

ТАЙЛБАР:

Хөрвүүлэгч буюу ATS-ийн ашигт ажиллагааг ISO 3929 стандартын шаардлагад нийцэх шинжилгээ авагчаар хэмжиж байгаа тохиолдолд тэмдэглэсэн утгын нарийвчлал +6 хувь байх ёстой.

В Хавсралт /мэдээллийн /

Шууд бус лямбда хэмжилт

Зөвхөн лямбда заалттай шинжилгээ авагчийн хувьд энэ аргыг хэрэглэнэ.

Б.1     Тохируулга

Лямбда  заалтыг  шалгаж  үзэх  нь  зүйтэй  ба  дараах  хийн  хольцын  шинжилгээ хийнэ:

СО: 0,2 % НС: 50 ррм О2 : 0,2 % СО2 : 15 %

Бүрдэл  хэсэг  бүрийн  агуулалтын  нарийвчилал  +2  %  байна.  Тэмдэглэсэн лямбда утга 1+0,02 байна.

Б.2 Шинжилгээний горим

Б.2.1   Тээврийн хэрэгслийг 7.1 дагуу халаах Б.2.2 Тээврийн хэрэгсэлд доорхи төхөөрөмжийг суурилуулах

- эргэлт тоологч /4.3/

-тосны температур хэмжигч /4.2/

-яндан сунгах хоолой /шаардлагатай бол/

Шинжилгээ хийгчийн хамгийн дээд хэмжээг сонгох /4.1/

Б.2.3 Хөдөлгүүрийг үйлдвэрлэгчээс өгсөн зааврийн дагуу буюу 60 сек ба 3000 мин-

1+100 мин-1 хүртэл халаагаад, дараа нь нормальдуулах

Б.2.4   Дээж авах насосыг асаах

Б.2.5 Дээж авагчийн яндан буюу түүнийг сунгасан хоолойд дор хаяж 600 мм оруулах

Б.2.6   10   сек   дараа   зохих   масштабыг   сонгон   авсан   эсэхийг   шалгаад шаардлагатай бол өөрчлөх#

Б.2.7  Хангалттай  боловч  30  сек  хэтрэхгүй  хугацаанд  хамгийн  бага  болон хамгийн  их утгыг  гаргах  хэмжилтийг  хийнэ,  энэ  2  утгын  арифметик  дунджийг бодож гаргана. Хэрэв гарсан дүнг нь хэвлэсэн бол дундаж утгыг мөн хэвлэх. Б.2.2 ажиллагаа эхэлснээс хойш өнгөрөх хугацаа 4 минутаас хэтрэхгүй.

Б.2.8 Хэрэв аль нэг алхам нь хийгдээгүй бол Б.2.3-аас Б.2.7 хүртэлх алхамуудыг давтан хийнэ. Б.2.2 ажиллагаа эхэлснээс хойш өнгөрөх хугацаа 6 минутаас хэтрэхгүй.

ТАЙЛБАР 2:

Хөрвүүлэгч  буюу  АТS-ийн  ашигт  ажиллагааг  ISO  3929-ын  шаардлагад  нийцэх  шинжилгээ авагчаар хэмжиж байгаа тохиолдолд тэмдаспэсэн утгын нарийвчлал нь дараах байдлаар байх ёстой.

 


Facebook Twitter YouTube