News

Сайжруулсан түлш үйлдвэрлэгч байгууллагуудын талаарх мэдээлэл

Published date: 2014/09/16

Агаарын бохирдлыг бууруулах хамгийн энгийн, хямд, боломжтой аргын нэг нь түүхий нүүрсийг боловсруулж түлш үйлдвэрлэх юм.

Нүүрсийг агааргүй орчинд 5000С-5500С-д жигнэн дулааны боловсруулалт хийх технологийг хагас коксжуулалтын процесс гэнэ. Хагас коксжуулалтын процессын дүнд хатуу (хагас кокс), шингэн (давирхай), хийн (хий) бүтээгдэхүүн үүсдэг. Түүхий нүүрсний шатах процесст ялгарах агаарыг бохирдуулж буй дэгдэмхий хий дэх хорт элементүүд нь шатах хий болон давирхайгаар ялгарч гардаг. Нүүрсний коксжуулалтын анхдагч бүтээгдэхүүн болох шатдаг хийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд, давирхайг мазут орлуулах түлш болгон ашиглах боломжтой. 


Facebook Twitter YouTube