Мэдээ, мэдээлэл

68 дугаар сургуульд агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж суурилуулав

Нийтлэгдсэн огноо: 2014/12/08

Японы тоосонцор утаа шүүгч төхөөрөмж үйлдвэрлэгч “АКО” компани монголд нэгэн төсөл хэрэгжүүлэхээр туршиж эхэлжээ. Тус компани утаа шүүгч төхөөрөмжийг энэ оны тавдугаар сард Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд танилцуулснаар нийслэлийн агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэр болох хотын захын сургууль, цэцэрлэг аж ахуй нэгжүүдийн ажиллуулж байгаа нам даралтын зуухнуудад суурилуулсан байна. Анхны туршилтыг Баянзүрх дүүргийн 68-р сургуулийн халаалтын зуух дээр хэрэгжүүлсэн юм. Туршилт хийхийн өмнө зургадугаар сард нарийн хэмжилт хийж, наймдугаар сарын сүүлчээр Япон Улсын мэргэжилтнүүдийг урин угсралт, холболтыг технологийн дагуу суурилуулж, зуухыг +300 хэм хүртэл галлахад утааг 99.9 хувь шүүж байгааг Нийслэлийн агаарын чанарын албаны явуулын лабораториор баталгаажууллаа.

 

 

Эх сурвалж www.polit.mn

Сэтгүүлч Т.ДАЛАЙ

2014.12.08

 


Facebook Twitter YouTube