Удаан задардаг органик бодисуудын талаарх мэдээлэл

Published date: 2014/09/16

Удаан задардаг органик бохирдуулагч бодисууд нь тосонд уусамтгай, тогтвортой, Хүн ба амьд организм онцгой хортой, үүссэн газраасаа хол тархдаг зэрэг олон сөрөг нөлөөтэй. Хүн удаан задардаг органик бохирдуулагч бодисоор маш бага дозоор хордоход хорт хавдар үүсгэнэ, мэдрэлийн системд нөлөөлөн дархлааг бууруулна. Мөн нөхөн үржихүйн систем болон хүүхдийн өсөлт хөгжилтөд нөлөөлөхөөс гадна ургийн тархины хөгжилд нөлөөлснөөс оюун ухааны итгэлцүүр (IQ) буурч, энэ нь ажиллах, сурах чадварыг алдагдуулдаг. 

 

Удаан задардаг органик бохирдуулагчдын эх үүсвэр

 

  • - Хаягдлын шаталт (ахуйн болон аюултай хог хаягдлын шатаалт)
  • - Хар ба өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэл
  • - Эрчим хүчний үүсгүүр ба халаалт (цахилгаан станцын зуух, уурын зуух, гэрийн зуух)
  • - Эрдсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл (цемент, шохой, тоосгоны үйлдвэр)
  • - Тээврийн хэрэгслээс ялгарах бохирдол
  • - Химийн болон өргөн хэрэглээний үйлдвэрлэл (арьс шир, ноос, ноолуур, цаасны үйлдвэр гэх мэт)
  • - Хяналтгүй шаталтын (түймэр) процесс(хог хаягдлын ил шатаалт, бүх төрлийн түймэр)
  • - Бусад үйлдвэрлэл (чандарлах, тамхи, ашигласан тос цэвэрлэх, хуурай хими цэвэрлэгээ)
  • - Хогхаягдал/Ландфилл (ландфилл, бохир ус цэвэрлэх байгууламж)

 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь Химийн хортой болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлтэй хамтран удаан задардаг органик бохирдуулагчид, аюултай хог хаягдлыг устгах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.


Facebook Twitter YouTube