Жайка Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

Published date: 2014/11/21

Ус намгархаг газрын экосистемийг хамгаалах тогтвортой хэрэглээг бий болгох төсөл

Олон улсын Рамсарын гэрээнд бүртгэгдсэн Өгий нуур нь жуулчдыг олноор татдаг, ус намгархаг газрын байгалийн өвөрмөц онцлог бүхий газар юм.

Энэхүү төслөөр орон нутгийн иргэдийн оролцоотойгоор Өгий нуурын ус намгархаг газрын эко системийг хамгаалах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэхийг зорьж байна.

Улмаар Өгий нуурын үнэ цэнийг дүгнэж, түүнийг хамгаалах үндсэн чиглэлийг боловсруулж, удирдан хянах тогтолцоог боловсронгуй болгох үүднээс Мэдээлэл сургалтын төвийг барих үйл ажиллагааг эхлээд байна.

 

 

 

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл

Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэж, хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нийслэлийн хог хаягдлын асуудал хурцаар тавигдаж байна.

ЖАЙКА нь 2004 оноос 2007 оны хооронд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөгжлийн судалгааг явуулж, 2020 он хүртэлх хог хаягдлын мастер төлөвлөгөөг боловсруулан гаргасан.

Уг төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор 2008 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Нарангийн энгэр дэх шинэ хогийн цэгийг байгуулж, хогны машин, бусад тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.

Улмаар 2009 оноос Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

 

 

 

Багануур дүүргийн иргэдийн оролцоотой мод тарих, экологийн сургалт зохион байгуулах биеэ даасан үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх төсөл

Багануур дүүргийн иргэдийн мод тарилтын болон экологийн сургалт зохион байгуулах биеэ даасан үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд хүлэмж, талбай, усалгааны төхөөрөмж, хөрс зэрэг суулгац бэлтгэхэд шаардлагатай нөөц баазыг бий болгосон ба суулгац бэлтгэх арга барилыг суралцан мод тарилтаа эхлүүлсэн.

Мөн экологийн сургалт зохион байгуулах, нөхөн сэргээлтэнд чиглэсэн орон нутгийн үйл ажиллагаа явуулах зэрэг ажлууд хийгдэж байна.

 

 

Дархан хотын усан хангамжийн байгууламжийг сайжруулах төсөл

Дархан хотын ус сувагийн байгууламж нь Монгол улсад 3-рт орохоор хэмжээтэй бөгөөд хуучин ЗХУ-н дэмжлэгтэйгээр байгуулагдсан юм.

Гэвч ус сувагийн байгууламжийн техник тоног төхөөрөмж нь элэгдэж хуучирсан тул өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй Дархан хотын хүн амыг ундны усаар хангахад хүндрэлтэй болоод байна.

Энэхүү буцалтгүй тусламжаар Дархан хотын ус сувгийн төв байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэх замаар усан хангамжийг сайжруулах, мөн гэр хорооллын ундны усны асуудлыг цогцоор шийдвэрлэхийг зорьж байна.


Facebook Twitter YouTube