News

Сайжруулсан зуухаа зарсан, бусдад өгсөн, хэрэглэхгүй байгаа өрхүүдийг бусад төрлийн хөнгөлөлтөөс хасна

Published date: 2014/11/20

Хөнгөлөлттэй үнээр авсан бүрэн шаталтат зуухаа зарж борлуулах,  бусдад шилжүүлэх үзэгдэл олон байна. Иймд хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа бүртгүүлсэн байршилдаа ашиглахгүй байгаа айл өрхийг бусад төрлийн хөнгөлөлтөөс хасах, шат дараатай арга хэмжээ авах нь зүйтэй гэж Үндэсний хорооны гишүүд үзлээ.

Өнгөрсөн жилүүдэд бүрэн шаталтат зуухыг нийслэлийн айл өрхүүд 93 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу ердөө 30 гаруй мянган төгрөгөөр авсан юм. Үүний зэрэгцээ шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг нь 50 хувь чөлөөлөх зэргээр олон чиглэлийн хөнгөлөлтийг төрөөс олгож байгаа юм.


Facebook Twitter YouTube