Published date: 2014/09/16
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 67 дугаар тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2008 оны 01 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй. Энэхүү стандартын шаардлагыг заавал мөрдөнө.
1. Зорилго
Монгол улсын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, сурах нөхцлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцлийг хангах зорилгоор гадаад, дотоод орчны агаар дахь хими, физикийн гаралтай түгээмэл бохирдуулагчийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтооход оршино.
2. Хамрах хүрээ
Энэхүү стандарт хот суурин, орон сууц, албан тасалгаа, үзвэр, нийтийн үйлчилгээний газар, иргэний барилга, байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын явц дахь гадаад болон дотоод орчны агаарын чанарыг тандах, үнэлэх, хянахад хамаарна.
3. Норматив ишлэл
Энэ стандартад дараах стандартуудыг иш татсан бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны материалаас иш татаж хэрэглэнэ. Үүнд;
- ISO 4225:1994, Агаарын чанарын нэр томъёоны тайлбар;
- ДЭМБ, 85-хэвлэл, 2006, Агаарын чанарын зөвлөмж;
- 40 CFR part 50, 2006, Гадаад орчны агаарын чанарын стандарт.
4 Нэр томъёо, тодорхойлолт
4.1 агаарын чанар орчны агаарын хэвийн болон өөрчлөгдсөн төлөв байдал;
4.2 гадаад орчны агаар задгай орчин дахь агаарын төлөв байдал;
4.3 дотоод орчны агаар гадаад орчноос байгууламж, хийцээр тусгаарлагдсан агаарын төлөв байдал;
Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага |
MNS 4585 :2007 |
Air quality. General technical requirements |
MNS 4585 :1998-ын оронд |
MNS 4585 :2007
4.4 агаарын чанарын индекс (АЧИ) хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн агаарын чанарын үнэлгээ;
4.5 хүлцэх агууламж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх агаар дахь химийн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ;
4.6 зөвшөөрөгдөх түвшин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх агаар дахь физикийн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ;
5 Техникийн шаардлага
5.1 Орчны агаарт энэхүү стандартад заагдаагүй хими, физикийн бохирдуулагч илэрвэл олон улсад мөрддөг норм, зөвлөмжийг баримтлан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан түр норм батлан мөрдүүлнэ.
5.2 Орчны агаар дахь бохирдуулагчийн хүлцэх агууламж, зөвшөөрөгдөх түвшин нь заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд бохирдсонд тооцож, агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
5.3 Гадаад орчны агаарын чанарыг агаарын чанарын индекс (АЧИ)-ээр үнэлж, өдөр тутам олон нийтэд мэдээлнэ.
5.4 Энэхүү стандартад зохих журам, аргачлалын дагуу тогтоосон ажлын байрны агаарын чанарын үзүүлэлт хамаарахгүй болно.
6 Гадаад орчны агаарын чанарын үзүүлэлт
6.1 Гадаад орчны агаарын чанарыг үнэлэх үзүүлэлт нь агаар дахь түгээмэл бохирдуулагчийн хүлцэх агууламж, зөвшөөрөгдөх түвшний хэмжээг илэрхийлнэ.
6.2 Гадаад орчны агаар дахь түгээмэл бохирдуулагчийн хүлцэх агууламж, зөвшөөрөгдөх түвшин нь 1-р хүснэгтэд заасан үзүүлэлтийг хангана.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05