Агаарын чанар Техникийн ерөнхий шаардлага

Нийтлэгдсэн огноо: 2014/09/16

Өмнөх үг

 

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Төв (СХҮТ) нь Олон Улсын Стандарчиллын Байгууллага (ОУСБ)-ын гишүүн бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үндэсний стандартчиллын бодлогыг хэрэгжүүлэх ажил эрхэлдэг.

 

Үндэсний стандартын төслийг салбарын стандартчиллын Техникийн хороо (ТХ), 

Дэд хороо (ДХ)-ны хурлаар хэлэлцэж 75 %-иас доошгүй дэмжсэн тохиолдолд Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөл (СХҮЗ)-ийн хурлаар хэлэлцэн батална.

 

Энэхүү стандартыг

- ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн доктор (Sc.D) Б.Бурмаа, 

- НЭМХ-ийн Орчин-эрүүл мэнд судлалын төвийн захирал, доктор (Sc.D), дэд профессор Н.Сайжаа, 

- ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, доктор (Ph.D) Ш.Энхцэцэг, 

- НЭМХ-ийн ЭША, магистр (М.Sc) А.Энхжаргал, 

- ЭМЯ-ны орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, магистр (М.D) Г.Энхжаргал, 

- БОЯ-ны мэргэжилтэн Ж.Нэргүй, 

- Агаарын чанарын мэргэжлийн улсын албаны мэргэжилтэн, магистр (М.Рh) Б.Алтанзагас, 

- мэргэжилтэн, магистр (М.Sc) С.Энхмаа, 

- УМХГ-ын улсын байцаагч Б.Золбоо, 

- НЭМХ-ийн ЭШАА, 

- доктор (Sc.D) С.Өнөрсайхан, 

- ШУТИС-ийн багш, доктор (Sc.D), профессор Ж.Түгжсүрэн, 

- МУИС-ын Цөмийн судалгааны төвийн ЭША, доктор (Ph.D) С.Эрдэв нар боловсруулав.

 

Уг стандартыг ЭМЯ-ны Эрүүл ахуйн мэргэжлийн салбар зөвлөл, НЭМХ-ийн эрдмийн зөвлөл, мэргэжлийн техникийн экспертийн комиссын хурал болон Байгаль орчны стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэж дэмжсэн болно.


Facebook Twitter YouTube