Нийтлэгдсэн огноо: 2014/11/13
“НАКО ТҮЛШ“ ХК-ИЙ ТАНИЛЦУУЛГА
“Нако түлш” ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2008 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181 дугаар тогтоолоор олон нийтэд нээлттэй хувьцаат компаний хэлбэрээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч 2008 онд 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 11.0 сая.ширхэг хувьцааг, 2010 онд 222 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1.6 сая ширхэг хувьцааг 370 сая төгрөгөөр тус тус арилжиж нийт 1.63 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хөрөнгийн зах зээл дээрээс татаад байна.
Тус компани нь хагас коксын бүтээгдэхүүн, брикетэн түлшийг үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд борлуулах ба коксын тос буюу давирхайг экспортонд гаргахаар төлөвлөж байна. Үйлдвэрээс гарах шатдаг хийг эхний ээлжинд өөрийн үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглаж байгаа бөгөөд цаашид эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглана. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг “Шарын гол”-ын нүүрсний ордод түшиглэх, дэд бүтэц газар нутгийн байршил зэргийг харгалзан үзэж Дархан-уул аймгийн Дархан сумын үйлдвэрийн хотхонд байхаар тооцож, төслийн дагуу жилд 100 мянган тонн нүүрс боловсруулж 50 мянган тонн хагас кокс, 35 сая/м3 шатдаг хий, 6 мянган тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтайгаар байгуулаад байна.
Хагас коксын бүтээгдэхүүн
Нүүрсийг хагас коксжуулах байгууламжид дунд хэмийн /450-6500С/ дулааны боловсруулалтад оруулах арга нь үндсэндээ нүүрсийг хагас коксжуулах аргаар боловсруулна гэсэн үг. Эцсийн бүтээгдэхүүн нь хагас кокс, давирхай, шатдаг хий бөгөөд хагас коксын дулаан ялгаруулах чадвар нь 5500-6500 ккал/кг чийглэг нь 5% -иас ихгүй байна.
Коксын тос буюу давирхай
Коксны давирхайг ашиглан олон төрлийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Нүүрсний давирхайнаас нийлэг шингэн түлшийг гаргадаг. Одоогоор манай улсад шингэн түлш үйлдвэрлэж эхлээгүй учраас давирхайг гадаад зах зээлд нийлүүлнэ.
Коксын шатдаг хий
Коксжуулалтын анхны бүтээгдэхүүн дотроос коксын хий нь үнэт зүйлийн тоонд ордог. Кокс химийн үйлдвэрт 1 тн нүүрсний холимгоос дунджаар 350 м3 коксын хий гарган авна. Коксны хийн найрлагад устөрөгч, метан, этан, нүүрстөрөгчийн исэл, хүхэрлэг устөрөгч, азотын давхар исэл, бензолын уур, давирхай зэрэг элементүүд байдаг. Энэ хий нь бусад нийлэг хийнүүдийг бодвол дулаан гаргах чадвар ихтэй, нягтрал багатай байдаг байна.
Коксон түлш /брикет/
Хагас коксын хос зуухнаас гарсан 0-20мм бүхэллэгтэй хагас коксоор брикет буюу коксон түлш үйлдвэрлэнэ.
Түлш нийлүүлэх төлөвлөгөө
Манай үйлдвэр 2010 онд ашиглалтанд орсон бөгөөд 2011 оны 7-р сараас үйлдвэрээ асааж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ. 2011 онд Нийслэлийн агаарын чанарын албанд явуулсан албан бичгийн дагуу 8000 тонн түлш нийлүүлэхээр төлөвлөж байна.
Холбоо барих:
Нако түлш ХК ( NKT / 531 )
Налайх 2-р хороо Даваажавын гудамж Холбооны газрын 2 давхарт
Утас: 976-99090227
Имайл хаяг:
Веб сайт: www.naco.mn
“Түмэн Заг” ХХК
“Түмэн Заг” ХХК нь 2009 онд байгуулагдсан үндэсний үйлдвэрлэгч компани бөгөөд монгол нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлж, сайн чанарын нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөн, Монгол Улсын үйлдвэржилт, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Тус компани нь “Энержи Ресурс Майнинг” ХХК-ийн охин компани болох “Энрестехнологи” ХХК-ийн нүүрс угааж, баяжуулах үйлдвэрийн угааж гарсан нүүрсний шламыг авч дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэж байна.
Нүүрс баяжуулах үйлдвэрийг БНХАУлсын “Идун” компанийн зураг төсөл, технологоор байгуулж байгаа ба тус компани дэлхийн шилдэг технологийг эзэмшиж, бизнесийн үр ашигтай арга,
соёлд байнга суралцах замаар нүүрс баяжуулалтын загвар үйлдвэрлэлийг бий болгох эрхэм зорилготойгоор ажилладаг.
“Түмэн Заг” ХХКомпани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар нүүрс угааж баяжуулах үйлдвэр нь жилд 1 сая тонн угаасан нүүрсний шламыг дахин боловсруулах хүчин чадалтай. 2013 оны 1-р улиралаас нүүрс угаах үйлдвэрээ барьж эхлэн мөн оны 9-р сард ашиглалтад оруулсан.
Бид асар богино хугацаанд үйлдвэрлэлээ явуулж эхний ээлжинд 4000 тн угааж баяжуулсан нүүрсийг БНХАУлс уруу экспортлож гаргасан.
Манай хамт олон “Монгол”-оор овоглосон тэргүүлэгч зэргийн коксжих нүүрсний брэндийг бий болгож, бүс нутгийн төдийгүй дэлхийн зах зээлд таниулах зорилтын хүрээнд компани үйл ажиллагааныхаа үе шат бүхэнд олон улсын стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна.
ТЕХНИКИЙН ШААРДЛАГА
(ШАХМАЛ ТҮЛШНИЙ СТАНДАРТЫН ХАРЬЦУУЛАЛТ)
Өмнөговь аймаг Цогтцэций сум
9912-3411
“ДЭРСТ ТОХОЙ” ХХК
ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
(Жилийн суурилагдсан хүчин чадал: 150 мян. тн)
“Дэрст тохой” ХХК нь УБ хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор жилд 150 000 тн хүчин чадалтай антрацитын утаагүй шахмал түлшний үйлдвэрийг байгуулж бүтээгдэхүүнээ 2014 оны халаалтын улирлаас эхлэн нийлүүлэхээр төлөвлөж байна.
“Алаг-Өндөр” нэртэй антрацитын орд нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших ба Улаанбаатар хотоос зүүн урагш 420км, Сайншандаас баруун хойш 75км, төмөр замын Хар-Айраг өртөөнөөс 95км зайд байрладаг.
Тус компани Гүншандын илрэлийн өмнөд залгаа талбайн хайгуулын лицензийг (9402Х) эзэмших болж, 2009 оноос эхлэн өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил явуулснаар хэтийн төлөв бүхий талбай илрүүлэн, нөөц тогтоож баяжуулах, шахмал түлш үйлдвэрлэх технологийн судалгаануудыг хийсэн.
Геологи хайгуулын ажлын тайланг 2010 онд, антрацитын ордыг ашиглах ТЭЗҮ-г 2011 онд тус тус батлуулсан бөгөөд тус ордын антрацитыг усаар угааж баяжуулах, жилд 300мянган тонн хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-г 2012 онд “Бал чулуу” ХХК боловсруулан Монгол улсын Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар батлуулсан болно.
Алаг-Өндөрийн антрацитын чанар
Алаг-Өндөрийн ордын хайгуулын ажлын үр дүнд нүүрсний чанарыг тодорхойлох шинжилгээг Геологийн Төв Лаборатори, ШУА-ийн Хими, Хими-Технологийн Хүрээлэн, БНХАУ-ын Нүүрсний чанарын хяналтын үндэсний төвд тус тус хийлгэсэн. Тус ордын 4 давхраасын нүүрсний чанар хоорондоо маш ойролцоо ба чанарын дундаж үзүүлэлтүүдийг хүснэгтэд үзүүлэв.
Утаагүй түлшний Монгол улсын MNS 5679:2011 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор туршилт судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн.
Шахмал түлшний өртөгийн тооцоо
Эдийн засгийн үзүүлэлтүүд
Боловсруулсан түлшний үйлдвэрүүдийн танилцуулга
АБТҮ хороо нь Үртсэн шахмал түлш үйлдвэрлэгч 8 үйлдвэртэй гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнээс 2 үйлдвэр нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байрладаг.
Харин үлдсэн 6 үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд байрладаг.
Доорхи хүснэгтээс Үртсэн шахмал түлшний үйлдвэрүүдийн 2011-2012 оны түлш нийлүүлэх хуваарийг харж болно.
Үртсэн шахмал түлш нийлүүлэх аж ахуй нэгжийн түлш нийлүүлэх хуваарь
№ |
ААН-үүд |
Нийт төлөвлөгөө, тн |
Нийлүүлэх хуваарь, тн |
|||||||||
6 сар |
7 сар |
8 сар |
9 сар |
10 сар |
11 сар |
12 сар |
1 сар |
2 сар |
3 сар |
|||
1 |
“Үртсэн шахмал түлш” НӨҮГ |
5 000 |
500 |
500 |
500 |
500 |
500 |
500 |
500 |
500 |
500 |
500 |
2 |
“Тара” ХХК |
780 |
90 |
90 |
90 |
90 |
70 |
70 |
70 |
70 |
70 |
70 |
3 |
“Өлзийт төв” ХХК |
1 200 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
4 |
“Хүслэн-Өлзий” ХХК |
700 |
90 |
90 |
90 |
90 |
60 |
56 |
56 |
56 |
56 |
56 |
5 |
“Монголын тосгоны хөгжлийн санаачлага” сан |
700 |
90 |
90 |
90 |
90 |
60 |
56 |
56 |
56 |
56 |
56 |
6 |
“Голден блейз” ХХК |
500 |
65 |
65 |
65 |
65 |
40 |
40 |
40 |
40 |
40 |
40 |
7 |
“Хайрхан буянт” ХХК |
1 620 |
180 |
180 |
180 |
180 |
144 |
144 |
144 |
144 |
144 |
144 |
8 |
“Тэнотэ” ХХК |
1200 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
Нийт |
11 700 |
1 255 |
1255 |
1 255 |
1 255 |
1114 |
1106 |
1106 |
1106 |
1106 |
1106 |
Үртсэн шахмал түлшний үйлдвэр
Түүхий эдийн талаар:
Туслах материал:
Бэлэн бүтээгдэхүүн:
Түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд
д/д |
ААН-ийн нэр |
Байршил |
Утас |
Хариуцах эзэн |
Үртсэн шахмал түлш |
||||
1 |
“Тара” ХХК |
Сэлэнгэ аймаг, Түнхэл тосгон |
93028118 |
Цогбадрах |
2 |
“Өлзийт төв” ХХК |
99190572 |
Даш-Өлзий |
|
3 |
“Хүслэн өлзий”ХХК |
99093193 |
Вячеслав |
|
4 |
“Хайрхан буянт” ХХК |
98110505 |
Пүрэвдорж |
|
5 |
Хялганат тосгон дахь үйлдвэр |
Булган аймаг, Хялганат тосгон |
99228232 |
Дарамбазар |
6 |
“Монголын тосгоны хөгжлийн санаачлага” сан |
Сэлэнгэ аймаг, Түнхэл тосгон |
98179495 96604013 |
Ганбаатар Батсүх |
7 |
“Голден блейз”ХХК |
99088332 |
Цэрэндамба |
|
8 |
“ТЭНОТЭ” ХХК |
Хялганат тосгон |
99181499 96656843 |
Номынбаясгалан |
Хагас коксон шахмал түлш |
||||
1 |
“Шарын гол энерго” ХХК |
Дархан-Уул |
88114959 88113739 |
Батболд Молор |
2 |
“Нако” ХК |
99090227 |
Ч.Бат |
|
3 |
“МАК” ХХК |
Дорноговь |
99060006 |
Л.Одсүрэн |
4 |
“МАК” ХХК |
Дорноговь |
99998444 |
Эрдэнэбилэг |
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05