Биоэтанолын тухай ойлголт

Published date: 2014/11/04

 

  • - Этанол нь хүлэмжийн хий, уурын зуухны болон автомашины утаа, хорт бодис ба аэрозолуудыг \ферон г.м\  агаар мандалд цацагдан тархахыг багасгадаг. Энэ нь зорчих замаас жил тутам нэг сая автомашин алга болсонтой адил гэсэн үг юм. \АНУ-ын үйлдэрлэл одоогийн байдлаар 16 тэрбум литрт хүрч байна\ 
  • - Этанол нь биологийн задралд ордог бөгөөд байгалийн усан системийг бохирдуулдаггүй юм.
  • - Этанол нь дахин сэргээгддэг нөөц байдаг бол ашигт малтмалын түлшнүүд нь \нүүрс, нефть г.м\ үүсэн бий болохын тулд хэдэн сая жил шаарддаг.
  • - Argonne National Laboratory-ын судалгаагаар бол 10%-этанолын холимог нь  бензинийг бодвол хүлэмжийн хий ялгаруулалтийг 12-19% багасгадаг байна.

 

Жишээ нь 2004 онд этанолийг хэрэглэснээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг ойролцоогоор 7 сая тонноор багасгасан бөгөөд энэ нь нэг сая автомашины жилд гаргах утаатай тэнцэнэ гэсэн үг юм.

 

(Argonne’s GREET 1.6 Model).

  • - Америкийн Пульманологийн Холбоо \Чикаго хот\ нь 1990 оноос этанолоор шинэтгэн баяжигдсан бензин хэрэглэснээр утаа үүсэлтийг 25% бууруулсан гэж баталж байна.
  • - Этанолийг шинэ автомашинд хэрэглэсэн ч гэсэн нүүрс хүчлийн хийн ( CO) ялгаруулалтыг бүхэл бүтэн 30%-р бууруулдаг. Эх үүсвэр: Smog Reyes, February 2004
  • - Этанол нь утаанд агуулагдах хатуу бодисыг \хөө\ 50% бууруулна. Утаа нь хүүхэд, настай хүн, тэрчлэн амьсгалын замын өвчтэй хүмүүст аюул учруулдаг юм. Тэрчлэн этанол нь бензин дахь үнэрт нүүрс устөрөгчийн хэмжээг бууруулснаар хоёрдогч тоосонцор үүсэн бий болохоос сэргийлдэг
  • - Этанол нь утааны хордуулах чанарыг 21% бууруулна. Эх үүсвэр: Smog Reyes, February 2004

 

Тээврийн хэрэгсэл

  • - Генри Форд 1908 онд этанолоор ажилладаг өөрийнхөө Т загварын автомашин зохион бүтээсэн үеэс эхлэн этанол нь автомашинуудад хэрэглэгдсээр иржээ.
  • - Этанолоор шинэтгэгдэн баяжигдсан бензин нь АНУ-д худалдаалагдаж байгаа автомашины нийт түлшний 30 орчим хувийг эзэлдэг.
  • - Этанол нь октаны тоо 108-тай \ судалгааны аргаар\ өндөр үр ашигтай түлш юм.
  • - Бензин ба этанолийн хольцтой түлш нь өнгөр үүсгэлтийг багасгаж, автомашины хөдөлгүүр дахь хорт бодисын хэмжээг бууруулан, цэвэршүүлж, түүний зохист ажиллагааг хангадаг.
  • - АНУ-н бүх л томоохон автомашин үйлдвэрлэгчид бензин ба этанолын хольц хэрэглэхийг сайшаан дэмждэг. \ ердийн машинд 10% хүртэлх этанол байна\.
  • - Мотоцикл, цаснаа явагч, дүүжин мотор үйлдвэрлэгчид бүгдээрээ эдгээр тээврийн хэрэгслэлд зориулагдсан хөдөлгүүрийн бензинд 10 хувь хүртэлх этанол хэрэглэхийг зөвшөөрдөг байна.
  • - АНУ-н Хөдөө Аж Ахуйн Яамны 2004 оны мэдээнд өгүүлснээр, этанол нь үр тариа ургуулах, түүнээс этанол гаргаж авахад зарцуулагдах энергээс 67% илүү энерги өөртөө агуулдаг байна. Үр тарианы ургацыг нэмэгдүүлэх, молекулын тор ашиглах мэтийн дэвшилтэт технологи хэрэглэх, тэрчлэн хөдөө аж ахуйг илүү үр өгөөмжтэй эрхлэх практикийг нэвтрүүлэх замаар этанолийн үйлдвэрлэлийн хүрээнд эрчим хүчний гарц \өгөөж\  ихээхэн нэмэгдсэн гэж судалгаанд тэмдэглэгдсэн байна.
  • - МТБЕ ба бензин мэтийн бусад шатахуунууд өөрийн боловсруулалтандаа өгч чадахаасаа илүү их энерги \ эрчим хүч\  шаарддаг юм. Цэвэр бензин нь өөрийн үйлдвэрлэлд зарцуулагдсанаасаа 15% бага энерги өгдөг ажээ.

 

Зах зээл.

  • - 2004 онд 20 штатад байрлах 18 үйлдвэр 3.14 тэрбум галлон \13 тэрбум литр\ этанол үйлдвэрлэж, үйлдвэрлэлтийн хэмжээгээрээ рекорд  амжилт тогтоолоо. Энэ нь 2003 оныхоос 21%, 2000 оных 10% илүү гэсэн үг юм.
  • - АНУ-н этанолын үйлдвэрлэлийн салбар нь 2004 онд 147,000 гаруй ажлын байр бий болгон, орон нутгийн эдийн засгийг хөхүүлэн дэмжих замаар иргэдийн орлогыг 4,4 тэрбум $-р нэмж өсгөх боломж олгожээ.
  • - Тухайн салбар 2004 онд Холбооны татварын орлогын хэмжээг 1.3 тэрбум $-р , орон нутгийн татварын орлогыг 1.2 тэрбум $-р нэмэгдүүлэх боломж олгосон байна.
  • - Тухайн салбар Америкийн 2004 оны ҮНБ-г  25.1 тэрбум $- р нэмэгдүүлжээ.
  • - Бензины үнэ “ эрдэнэ шишийн штатуудад” 7-10 цент / галлон-оор буурчээ. (2-3 цент / литр)
  • - Өнөө үед АНУ өдөр тутам ойролцоогоор 37 сая галлон бензиныг импортолдог. 1970 оноос эхлэн америкчууд бензины хэрэглээгээгээ жилийн 12 сая галлон-оос 160 сая галлон хүртэл нэмэгдүүлжээ.

 

Түүхий эд

Биоэтанол үйлдвэрлэхэд зориулсан түүхий эдийн талаар анхааруулах зүйл:

Этанолыг сахар ба цардуул агуулдаг ямар ч түүхий эдээс гарган авч болно. Үүнд:

Чихрийн нишинг, чихрийн манжин, төмс, топинамбур, эрдэнэ шиш, улаан буудай, арвай, хөх тариа г, м . Тиймээс таны үйлдвэрийн түүхий эдийн сонголтийн гол шалгуур үзүүлэлт нь түүний олдоц, жилийн 365 хоногт тасралтгүй боловсруулалт хийх боломж юм. Түүхий эдийн өөрийн өртөг нь этанолийн өөрийн өртгийн 70-80% бүрдүүлдэг гэдгийг харгалзан үзэх юм бол, түүхий эдийн олдоц нь үйлдвэрийн талбайн сонголтыг тодорхойлж өгдөг юм.

 

Доор зүүлж буй график зураг нь үйлдвэрийн төлөвлөж буй үйлдвэрлэлийг \үйлдвэрлэлийн төлөвлөгөө\ биелүүлэхийн тулд хичнээн хэмжээний түүхий эд боловсруулах шаардлагатай талаар төсөөлөл өгнө.

 

Нэг тонн түүхий эдээс гарах этанолын гарц, цардуул этанолд 90% хувирах үзүүлэлт.

Зүүнээс баруун тийш: төмс, кассава, овьёос, арвай, улаан буудай, мило, хөх тариа, эрдэнэ шиш, цагаан будаа (өнгөлсөн), сорго (шар будаа)

Булцуут ургамалуудын \ төмс, топинамбур\ өндөр ургац өгөх чадварыг харгалзан үзвэл нэг литр этанол гарган авахад зарцуулагдах түүхий эдийн хувьд өөрийн өртгөөрөө булцуут ургамалууд ба үр тариа нь хоорондоо ойр дөт ажээ.

 

Гэхдээ булцуут ургамалууд нь хэд хэдэн зарчмын дутагдалтай байдаг. Үүнд:

  • - Хураахад хүндрэлтэй: Ургац хураалтыг механижуулах боломжгүй буюу хүндрэлтэй байдаг.
  • - Хадгалахад хүндрэлтэй байх: Үйлдвэрийн ажиллах бүх үеийн турш хадгалах боломжгүй.
  • - Үнэ багатай дагавар бүтээгдэхүүн үүсдэг: Протейны \уураг\ агуулага багатай учир үйлдвэр орлогын нэмэлт эх үүсвэрээ алддаг.
  • - “Борлуулагдах чадвар” муутай: Фермер хүн этанолын үйлдвэрт үр тариагаа худалдаж чадаагүй ч гэсэн түүнийг хаана ч хамаагүй борлуулж чадна гэдгийгээ мэдэж байдаг. Булцуут ургамалын хувьд тийм биш.

Тиймээс бид булцуут ургамалыг ургац зөвхөн сайн ургац өгдөг газар ашиглаж болох ба биоэтанолын үйлдвэрт зөвхөн “нэмэгдэл” түүхий эд гэж үздэг юм.

 

Үр тарианы ургамалын талаар анхаарах зүйл:

Эрдэнэ шиш

  • - Цардуулын хамгийн түгээмэл эх булаг.
  • - Хялбар ургадаг газартаа төгс түүхий эд болно → зах зээлд нийлүүлэлт маш ихтэй.

     

Улаан буудай

  • - Цардуулын агуулага нь их ялгаатай байдаг.
  • - Бүрэлдэхүүнд нь ордог пентозануудаас хамааран зуурамтгай чанар өндөртэй.
  • - Нэмэгдэл ферментүүд шаарддаг.
  • - Хөөс унтаагуур шаардагдах боломжтой. \ галын аюултай\ (хөх тариа улаан буудайны эрлийз)
  • - Хөлдөлт даах өндөр чадвартай, \ өвөлждөг улаан буудайнаас ч илүү\ мөөгөнцөрийн болон вирусын гаралтай өвчинд тэсвэртэй, хөрсний үржил шим шаардах нь бага, үрэндээ их хэмжээний уураг агуулдаг.
  • - Цардуулын агуулага нь их хэлбэлздэг.
  • - Бүрэлдэхүүнд нь ордог пентозануудаас хамааран зуурамтгай чанар өндөртэй.
  • - Нэмэгдэл фермендүүд шаарддаг.
  • - Хөөс унтаагуур шаардагдах боломжтой. \ галын аюултай\
  • - Маш их барзгар, цавчдас тайрхайнууд нь тоног төхөөрөмжийг илээдэг.
  • - Бусад үр тарианы ургамалыг бодвол ургац муутай.
  • - Тусгай ферментүүдийг шаарддаг. \ бета- глюканазууд\
  • - Хөөс унтаагуур шаардагдах боломжтой. \ галын аюултай\

 

Хөх тариа

  • - Хямдхан боловч ургац муутай.
  • - Бүрэлдэхүүнд нь ордог пентозануудаас хамааран зуурамтгай чанар маш өндөртэй.
  • - Нэмэгдэл ферментүүд шаарддаг. \ ксиланазууд\
  • - Хөөс унтаагуур шаардагдах боломжтой. \ галын аюултай\

 

Нэг тонн хуурай түүхий эдээсгарах бүтээгдэхүүний гарц. (хуурай тээрэмдэлт):

 


Facebook Twitter YouTube