Биоэтанол түлш

Published date: 2014/11/04

Био түлш гэдэгт дахин сэргээгддэг түүхий эдийн гаралтай ямар ч түлшийг хамруулан хэлж болно. Энэхүү түлш нь хатуу ба шингэн гэж ангилагддаг юм. 

Хатууд нь жишээ нь мод орно. Модыг био түлш болгон хэрэглэх талаар дэлхий дахинд ямар ч асуудал байхгүй. Зуух байхад л дотор нь модоо шатаачихна.

Атомын эрчим хүчийг зохих ёсоор нь ашиглах юм бол байгаль орчинд сөрөг нөлөөгүй, “цэвэр” цахилгаан ба дулааны эрчим хүчийг өгдөг.

Асуудлын гол нь бидний авто машиныг хөдөлгөдөг овор багатай эрчим хүчний эх үүсвэр хангалтгүй байгаад оршино.

Шингэн био түлш ерөнхийдөө хоёр хэлбэрээр оршдог. Энэ бол биоэтанол ба биодизель юм.

Хийжүүлэх технологиор гарган авдаг “хоёрдогч үеийн” шингэн био түлш болох биобутанол гэх мэтийн био түлшүүд байдаг.

Хэрвээ этанолыг нефтээс гаргадаг үйлдвэрлэлийг тооцохгүй бол өөр нэгэн арга үлдэж байна.

Энэ бол “архи”-ний спирт үйлдвэрлэхтэй л адилхан: эхэлж исгээд дараа нь нэрнэ. Сахар нь бэлнээр (чихрийн нишингэ ба чихрийн манжин) байж болно.

Эсвэл чихрийг үр тариа, целлюз гэх мэтээс гаргаж авна. Ердийн спиртийн үйлдвэрээс биоэтанолын үйлдвэрийн ялгагдах гол зүйл нь түүний үйлдвэрлэлийн цар хүрээ, хялбаршуулсан нэрлэгийн процесс, эрчим хүчний ихээхэн хэмнэлт юм.

Ердийн спиртийн үйлдвэр хоногт 3000 декалитр спиртийг үйлдвэрлэдэг бол био түлшний дундаж үйлдвэр түүнээс дор хаяж 15 дахин их цар хүрээтэйгээр ажлаа эхэлдэг юм.

Спиртийн ихэнхийг нь эрдэнэ шиш ба чихрийн нишингэнээс гаргаж авдаг. Тэрчлэн улаан буудай ба чихрийн манжингаас ч багагүй хэмжээгээр үйлдвэрлэдэг.

Эрдэнэ шишийг ихэвчлэн АНУ-д хэрэглэдэг. Мөн эрдэнэ шиш сайн ургадаг Европын зарим орнууд байна. Өмнөд ба Төв Америк, Энэтхэгт чихрийн нишингэ хэрэглэнэ.

Чихрийн нишингэ бол хамгийн шилдэг түүхий эд гэдэг нь ойлгомжтой юм. Энэ тохиолдолд бэлэн чихэр хэрэглэн этанол үйлдвэрлэх хамгийн хялбар процессыг ашиглана.

Хаягдлыг нь \багасса\ уур ба цахилгаан эрчим хүч гаргаж авах зорилгоор шатаадаг бөгөөд эцэст нь хямдхан түлш бий болдог юм байна.

Биодизель гэдэг бол ургамалын болон амьтны өөх тосны метилийн эсвэл этилийн эфир юм. Биодизель гэдэг нь химийн модификацид орсон тос билээ.

Өөрөөр хэлбэл энэ нь ихэнх тохиолдолд рапс ба буурцагнаас гаргаж авсан тосны хүчлийн метилийн эфир гэсэн үг юм. Америкт энэ үүргийг буурцаг гүйцэтгэнэ. Учир нь тэр эрдэнэ шиштэй сайн таардаг.

Харин Европт рапсыг илүү хэрэглэдэг. 100 хэсэг тос, 10 хэсэг метилийн спирт, 1 хэсэг шүлтийг найруулан 100 хэсэг биодизель, 10 хэсэг глицерин, 1 хэсэг хатуу хаягдлыг гарган авна.

Биодизелийг хөдөлгүүрт ямар нэгэн өөрчлөлт хийлгүйгээр хэрэглэж болно. Гэхдээ ердийн солярктой 20:80 гэсэн харьцаагаар хольж Б20 түлш (20% биодизель) болгон хэрэглэхийг зөвлөдөг юм.

10% этанолийг (Е10 хэмээх түлш) нэмэхэд машины хөдөлгүүрт өөрчлөлт хийх шаардлагагүй юм. Түүгээр ч барахгүй ийм нэмэлт хийхийг бүх машин үйлдвэрлэгчид зөвшөөрдөг юм.

Бензинд 10% этанол нэмэхэд түүнд агуулагдах хүчилтөрөгчөөс болж утааны хор нь 30% багасдаг. Энгийнээр хэлэх юм бол хортой хаягдлууд нь ийм маягаар гүйцэд шатдаг гэсэн үг юм.

Америкийн ихэнх томоохон хотуудад түлш борлуулагчид нь холбооны хуулийн дагуу хүчилтөрөгч агуулсан нэмэгдлүүдийг зайлшгүй хэрэглэх үүрэгтэй байдаг. (бензинд 2,7% хүчилтөрөгч агуулагдах ёстой) Урьд хэрэглэж байсан

метилтретбутилийн эфирийн оронд өнөөдөр этанол хэрэглэж байна.

10 жилийн дараа худалдагдах америкийн машин бүхэн FFV хөдөлгүүртэй байх юм байна, хоёр шатахуун станцын болгоны нэг нь Е85 колонктой байх ёстой гэжээ.

Энэ нь 85% этанол ба дээр нь целлюзийн биомассаас (сүрэл ба үртэс) этанол үйлдвэрлэх үйлдвэрлэлийг өргөжүүлэх арга хэмжээ авна гэсэн үг юм.

FFV (этанолын- холимог)- эдгээр машинууд нь этанол ба бензины дурын холимогоор явж чаддаг юм. Эдгээр машинуудын өртөг нь ердийн машинаас 200-300 долларын илүүгээрээ ялгаатай.

Учир нь уг машинд хүчилтөрөгчийн шинэ датчик тавьж, этанолын агуулгыг ойлгуулахын тулд машины компьютерт бага зэрэг өөрчлөлт хийнэ. Мөн этанолыг нэвтрүүлэхгүй байх чадвартай зарим нэг жийргийг сольж тавьдаг юм.

АНУ-д нэгэн сонин тохиолдол гарсан юм. GM гэгч компани дээрхийн адил машин хэдэн саяыг үйлдвэрлэсэн боловч ашиглах зааварт нь этанолын талаар ганц ч үг дурдаагүй байгаа юм.

Тухайн компани үйлдвэрлэсэн машин бүртээ холбооны засгийн газраас мөнгөн дэмжлэг (субсидия) авсан байсан учраас худалдан авагчид тэдгээр машинуудыг этанолоор цэнэглэх үгүй нь тэдэнд огтхон ч хамаагүй байлаа.

Гэвч бөөн шуугиан дэгдэж, тэднийг худалдан авагч бүртээ зохих мэдээллийг тараахыг албадсан билээ.

Энэ утгаараа Америкт тийм машин сая саяараа байгаа бөгөөд ихэнх нь этанол нэмсэн бензин нь литр тутамдаа 3-5 центээр хямд байдаг “эрдэнэ шишийн” мужуудад байдаг байна.


Facebook Twitter YouTube