Нийтлэгдсэн огноо: 2014/09/16
Энэхүү стандартыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн мөрдөнө. Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.
1. Зорилго
2. Хамрах хүрээ
3. Норматив ишлэл
Энэхүү стандартад дараах иш татсан стандарт, баримт бичгийг хэрэглэсэн. Он заасан ишлэлийн хувьд зөвхөн иш татсан хэвлэлийг хэрэглэнэ. Он заагаагүй ишлэлийн хувьд тухайн стандартын хамгийн сүүлийн хэвлэл (нэмэлтийн хамт)-ийг хэрэглэнэ.
3.1 MNS 5458:2005, Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дах агаар бохирдуулагч бодисын хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга;
3.2 MNS 5568:2005, Шингэн түлшээр ажилладаг ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага;
3.3 BS EN 13240:2001, Хатуу түлшээр ажилладаг гэрийн зуух. Техникийн ерөнхий шаардлага ба шалгах арга.
4 Нэр, томьѐо тодорхойлолт
4.1 гэрийн зууххатуу түлшийг шатааж гаргасан дулаанаар Монгол гэр болон түүнтэй адилтгах сууцанд ашиглах халаалт болон гал тогооны зориулалттай төхөөрөмж;
4.2 ашигт үйлийн коэффициент нэг килограмм хатуу түлшийг шатаахад ялгарсан дулааны хэдэн хувийг ашигтай зарцуулж байгааг илэрхийлэх коэффициент;
Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага |
MNS 5216-1 : 2011 |
Householder stove. General technical requirements |
Энэхүү стандартын зорилго нь Монгол гэр болон түүнтэй адилтгах сууцанд ашиглах халаалт болон гал тогооны зориулалттай хатуу түлшээр ажилладаг зууханд тавих техникийн ерөнхий шаардлагыг тогтооход оршино.
Энэ стандарт нь 3 кВт –аас 7 кВт хүртэл чадалтай зуухыг үйлдвэрлэх, импортлоход хамаарна.
MNS 5216-1 : 2011
4.3 халаах гадаргуу түлшнээс ялгарах дулааныг гэрийн доторх агаарт дамжуулах гадаргуу;
4.4 гэрийн доторх агаарын температур зуухны төвөөс 1,5 метр тойрогт, шалнаас 40 см зайд хэмжсэн агаарын дундаж температур;
4.5 яндангийн таталт утаа болон хүйтэн агаарын нягтын зөрүүгээр галын хотолд үүсгэх сийрэгжилт;
4.6 утааны температур гэрийн тооноор яндан гарах цэгт хэмжсэн утааны температур;
4.7 тоосонцорын ялгарал зуухны яндангаар ялгарах тоосонцорын хэмжээ;
4.8 угаарын хийн ялгарал зуухны яндангаар ялгарах угаарын хийн хэмжээ.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05