Нийтлэгдсэн огноо: 2014/11/03
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хурлаар шингэрүүлсэн хийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах, агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхөд хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцсэн билээ.
Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн компани шалгарсан ба хийн агуулахын багтаамжийг 1100 тонноор нэмэгдүүлэх ажил хийгдээд байна.
Харин хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажил 11сарын 1-ээс явагдаж байгаа аж. Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 орчим өрхөд энэ сарын1-нээс хийн плитканы иж бүрдэл нийлүүлж эхлсэн.
Дээрх гурван дүүрэгт хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх борлуулалтын цэг байгуулсан, айл өрхүүдэд хүргэж суурилуулж өгөх дуудлагын баг ажиллаж байгаа аж.
Хийн плитканы иж бүрдэл 200 мянган төгрөгийн өртөгтэй. Энэ үнийн дүнгийн70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлж байгаа юм.
Иж бүрдэлд хийн плитка, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд багтах ажээ.
Нийт 4875 гаруй өрхөд хийн тоног төхөөрөмжийн иж бүрдлийг нийлүүлнэ.
Нийлүүлэх ажиллагааны зохион байгуулалт
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05