Бензин хөдөлгүүртэй атомашин - утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга

Нийтлэгдсэн огноо: 2014/09/16

MNS 5013 : 2009
АЛБАН ХЭВЛЭЛ
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР
Улаанбаатар хот 2009 он.

MNS 5013 : 2009

 

Өмнөх үг

 

Олон улсын стандартчиллын байгууллага /ISO/ нь дэлхийн улс орнуудын стандартын байгууллагууд (ISO-ийн гишүүн орнууд)-ын нэгдсэн холбоо юм. Олон улсын хэмжээнд мөрдөх стандартыг боловсруулах ажлыг ISO-гийн техникийн хороод хэрэгжүүлдэг юм. Тухайн техникийн салбар хороодын хариуцсан чиглэлийг сонирхож байгаа аль ч гишүүн орон уг хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах эрхтэй.

 

Монгол Улс тус байгууллагын жинхэнэ гишүүн бөгөөд тухайн салбарын техникийн хороодоор дамжуулан үндэсний стандартын төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэдэг юм. Салбарын техникийн хороогоор хэлэлцэж дэмжсэн, зөвшилцөлд хүрсэн стандартын төслийг Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн хуралдааны тогтоолоор баталснаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр болно.

 

Энэхүү MNS 5013 стандартыг “Автотээврийн хэрэгслийн техникийн байдал, экологийн үнэлгээнд шатахуун тосолгооны материалын чанарын нөлөөллийн судалгаа” улсын захиалгат төслийн хүрээнд Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн Электрон техник, машин судлалын концерны Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат тээвэрчин, техникийн ухааны доктор (Ph.D), профессор Д.Ёндонсүрэн, эрдэм шинжилгээний ажилтан А.Цэцэгмаа, Т.Батцэцэг, Ж.Мөнхтөр, Агаарын чанарын мэргэжлийн төв албаны нарийн бичгийн дарга Л.Батням нар хамтран боловсруулсан болно.

 

MNS 1-1 : 2006, MNS 1-2 : 2006-ын дагуу СХЗГ-ын стандартын шинжээч, Монгол Улсын зөвлөх инженер Т.Энхтуул хянав.

 

ТХ15/Тээврийн стандартчиллын техникийн хорооны 2009-2010 оны ажлын хөтөлбөрт тусгасны дагуу хэлэлцэн дэмжиж,СХҮЗ-ийн хурлын тогтоолоор батлуулсан болно.

Стандартчилал, Хэмжил Зүйн Газар (СХЗГ)

Энхтайваны өргөн чөлөө 46А Шуудангийн хаяг: Улаанбаатар-13343, Ш/Х-48 Утас: 263860, 266754

Факс: 976-11-458032

Email: www.màsm.gov.mn www.estandard.mn 


Facebook Twitter YouTube