Нийтлэгдсэн огноо: 2014/10/23
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Улаанбаатар хотын агаарын бохирдолын 20 орчим хувийг эзэлдэг нам даралтын халаалтын зуухнаас ялгарах бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа Халаалтын зуухны галч, операторуудыг мэргэшүүлэх сургалтыг Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.
Зуухыг зөв галлах, горим параметрыг барьж ажиллах, ашиглалтын зөв ажиллагааг хангах нь халаалтын зуухны яндангаар гарах хорт бодис, тоосонцорыг бууруулах, түлшний зарцуулалтыг багасгах ач холбогдолтой бөгөөд энэ нь галчын ур чадвар, мэдлэг, мэргэшлээс шууд хамааралтай юм.
Цаашид халаалтын зуухны галчаар ажиллах ажиллагсад нь мэргэжлийн байгууллагаас явуулсан сургалтад хамрагдаж, онол практикийн мэдлэг эзэмшсэн ажилчид байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Энэ нь Улаанбаатар хотын нам даралтын халаалтын зуухны газруудыг атестатчилах ажлын нэг хэсэг юм.
Иймд халаалтын зуух эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагууд сургалтад галч нараа бүрэн хамруулна уу.
Хамрах хүрээ: Сургалтанд Улаанбаатар хотын нийт халаалтын зуухны галч нар хамрагдана.
Сургалт явагдах хугацаа: Нэг удаагийн иж бүрэн сургалт нь 3 хоногийн хугацаанд явагдана. Сертификат олгоно. Сертификатын үнэ 30.000 төгрөг.
Сургалт үргэлжлэх хугацаа: 2014.10.20-оос 2014.11.20 хүртэл.
Сургалт явагдах байршил: Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн байр.
Холбогдох мэдээллийг дараах хаягаар авна уу.
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 16-р хороо. Бэлхийн -34. Дулааны Техник, Үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн байр.
Утасны дугаар: 357646, 88048044
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05