Нийтлэгдсэн огноо: 2014/10/17
2014-2015 оны өвлийн улиралд Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төсөл, Цэвэр агаар сангаас 16,000 өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлттэй үнээр борлуулахаар төлөвлөжээ.
Иргэдэд зах зээл дээр 272- 484 мянган төгрөгөөр худалдаалж буй 8 төрлийн зуухыг 66 хувь хөнгөлж, 16-228 мянган төгрөгөөр худалдаж авах боломжийг олгож байгаа юм.
Уг төсөлд өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлд албан ёсны харъяалалтай бүх иргэд хамрагдах боломжтой бөгөөд гэрээ байгуулахдаа иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай.
Борлуулалтын төвүүдийг нийслэлийн төвийн 6 дүүргийн 25-35 хороодод байршуулна. Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй хороодын байр болон иргэний танхимыг борлуулалтын төв болгон ажиллуулахаар Нийслэлийн Иргэдийн хурлын даргын тогтоол, Засаг даргын захирамж гарч холбогдох бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Бүрэн шаталттай сайжруулсан зуухны борлуулалт 10-р сарын 03-наас албан ёсоор эхлэхтэй холбогдуулан хөтөлбөрийн нээлт 10 дугаар сарын 3-нд Тусгаар тогтнолын талбайд болсон.
Иргэд дэлгэрэнгүй мэдээллийг www.usip.mn цахим хуудас, 312194 дугаарын утсаар лавлах боломжтой.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05