Нийтлэгдсэн огноо: 2014/10/16
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийслэлийн Агаарын чанарын албанд ирүүлсэн албан бичгийн дагуу 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Нарангийн энгэрийн хогийн цэгээс хойшоо байрлах амуудад хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд дээврийн хар цаас шатааж гар аргаар битум гарган авах үйл ажиллагаа эрхэлж буй байдлыг тус дүүргийн холбогдох албаны хүмүүстэй хамт газар дээр нь шалгаж орчны агаарын чанарын хэмжилтийг хийлээ.
Хэмжилтэнд болон шалгалтаар хамт явсан бүрэлдэхүүн:
Шалгалтын үеэр Нарангийн энгэрийн зүүн талд байрлах уулын аманд дээврийн хар цаас шатааж битум гарган авч тээвэрлэлт хийж байсан HYANDAI porter 2 маркын тээврийн хэрэгслийг саатуулж машины бичиг баримт, жолооны үнэмлэхийг байгаль орчны байцаагч М.Мөнгөнчимэг хураан авсан болно.
Түүнээс гадна хар цаас шатааж битум гарган авах нь орчны агаарын чанарт хэрхэн сөргөөр нөлөөлж буй байдлыг AQMS-9000 хөдөлгөөнт хэмжилтийн станцын тусламжтайгаар тодорхойлсон дүнг доорхи хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт №1
СО-угаарын хий, (стандарт утга 10 мг/м3) |
NO2-Азотын давхар исэл, (стандарт утга 0,04 мг/м3 ) |
SO2-Хүхэрлэг хий, ( стандарт утга 0,02 мг/м3) |
РМ10 том ширхэглэлт тоосонцор, (стандарт утга 0,1мг/м3 ) |
РМ2.5 нарийн ширхэглэлт тоосонцор, (стандарт утга 0,05 мг/м3 ) |
|||
Хэмжилтийн утгууд |
75,212 |
5,214 |
5,321 |
Хамгийн бага утга |
32,35 |
Хамгийн бага утга |
23,26 |
64,324 |
5,214 |
5,144 |
|||||
62,512 |
2,014 |
2,379 |
Хамгийн их утга |
136,28 |
Хамгийн их утга |
114,22 |
|
81,246 |
3,251 |
3,254 |
|||||
55,141 |
3,257 |
4,264 |
Дундаж утга |
70,72 |
Дундаж утга |
50,36 |
|
64,353 |
4,261 |
3,254 |
|||||
Дундаж агууламж |
67,131 |
3,861 |
3,936 |
70,72 |
50,36 |
||
Агаарын чанарын индекс |
671.31 |
9652 |
19680 |
70720 |
100720 |
Агаарын чанарын индекс
Агаарын чанарын индексийн үнэлгээ |
Агаарын чанарын түвшин |
Өнгө |
Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл |
0-50 |
Агаарын чанар сайн, сөрөг нөлөөг үзүүлэхгүй. |
НОГООН |
Агаарын чанар стандартын шаардлагыг хангаж байгаа ба агаарын бохирдол нь маш ибага, эсвэл ямар ч эрсдэлгүй байна. |
51-100 |
Агаарын чанар дунд зэрэг (Дунд зэргийн нөлөөг үзүүлэх) |
ШАР |
Хүлээн зөвшөөрөгдөх боломжтой, гэвч зарим бохирдуулагч цөөн хүмүүсийн эрүүл мэндэд дунд зэргийн нөлөө үзүүлнэ. Жишээ нь: хэт мэдрэмтгий хүмүүс озоны нөлөөлөлд өртдөг. |
101-150 |
Мэдрэмтгий бүлгийнхэнд сөрөг нөлөөг үзүүлэх |
УЛБАР ШАР |
Мэдрэмтгий хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлж болно. Жишээ нь: уушигны өвчтэй хүмүүс озоны нөлөөлөлд, уушигны ба зүрхний өвчтэй хүмүүс тоос, тоосонцрын нөлөөлөлд илүү өртөмтгий байдаг. |
151-200 |
Сөрөг нөлөөг үзүүлэх |
УЛААН |
Хүн бүрд эрүүл мэндийн ямар нэг өөрчлөлт илэрч болно. Мэдрэмтгий хүмүүсийн хувьд эрүүл мэндэд нь илүү хүнд өөрчлөлтүүд илэрч болно. |
201-300 |
Өндөр түвшинд сөрөг нөлөөг үзүүлэх |
ХҮРЭН ЯГААН |
Хүн бүр агаарын бохирдлын сөрөг нөлөөлөлд өртөнө. |
301-500 |
Аюултай нөлөө үзүүлэх |
ХҮРЭН |
Түгшүүрийн нөхцөл ба нийт хүн ам агаарын бохирдолд өртөх эрсдэлтэй. |
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05