Нийтлэгдсэн огноо: 2014/10/08
Канадын модон араг бүтээцтэй эко орон сууц
ШУТИС-ийн Канадын модон араг бүтээцтэй барилгын технологийн хөгжлийн төв
Орон сууц нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин болон улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой юм. Иймд орон сууцны зах зээлд модон араг бүтээцтэй барилгын технологийг нэвтрүүлэх нь эрүүл орон сууцны зарчмыг нэвтрүүлэх боломжуудыг нээж өгч байна.
Мод бол байгаль орчинд хөнөөл багатай, байгалийн нөхөн сэргээгдэх нөөц бөгөөд тал бүрээр боловсруулахад хялбар бүтээгдэхүүн юм. Модыг боловсруулахад бетон болон ганг үйлдвэрлэхээс хавьгүй бага эрчим хүч шаардагддаг төдийгүй ус, агаар бохирдуулагчийг маш бага ялгаруулдаг.
Мод нь эсийн хөндий бүхий бүтэцтэй учир маш сайн байгалийн дулаан тусгаарлагч болж гангаас 400 дахин, бетоноос 8.5 дахин бага дулаан дамжуулдаг.
Канадын модон араг бүтээцтэй барилгын технологи нь орчин үеийн барилгын шаардлагыг хангасан эко технологи гэдгээрээ дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа бөгөөд хүрээлэн буй орчин хийгээд хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх элдэв химийн хорт бодисын нөлөөллийг багасгаж байна.
Модон араг бүтээцтэй барилгыг барих технологид суралцахад хялбар, барилгад ашигладаг материалууд нь бат бэх, хөнгөн, ашиглахад хялбар, хугацаа бага шаарддаг, дэлхийн аль ч оронд барьж ашиглах боломжтой.
Модон араг бүтээцтэй барилгын уян хатан, бат бөх чадварыг түүний жинтэй харьцуулахад өндөр тул газар хөдлөлт болон хүчтэй салхийг тэсвэрлэх чадвар сайтай байдаг.
Модон араг бүтээцтэй барилга нь барилгын норм дүрмийн эрчим хүчний ямар ч заалтад нийцэх боломжтой. Өөрөөр хэлбэл модон каркастай орон сууц, оффис, сургууль, үйлдвэрийн барилгуудад ашиглалтын үеийн эрчим хүчний зардал бага байдаг
Дэлхий дахинаа Засгийн газрууд, барилгын зураг төсөл зохиогчид “Ногоон барилга”-ын концепцид ач холбогдол өгч, эрчим хүч болон нөхөн сэргээгдэхгүй материалын хэрэглээг бууруулах, барилгын материалын үйлдвэрлэлээс үүдэлтэй бохирдлыг багасгах технологийг сонгон хийж байна.
2024/12/17
2024/12/09
2024/12/06
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05