“ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН АЖ АХУЙ
ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО” ТББ
ХИЙН ТУЛГА, ПЛИТКА АШИГЛАХ ЗААВАР
- Хийн тулгыг аль болох цар талбайтай бат бөх ширээ суурь дээр зааврын дагуу хөдөлгөөнгүй байрлуулна.
- Хийн баллон болон тулгыг холбосон хоолой /шланг/-ны бүрэн бүтэн байдалд байнга хяналт тавина. Резин хоолойг нугалах, дарагдах, мушгих, гэмтээх /зүсэх, язлах, халаах, түлэх г.м/-ээс сэргийлнэ.
- Хийг дамжуулах хоолойн гэмтэлээс үүдэн хий алдаж болзошгүйг санагтун. Хуучирч гэмтсэн, хатуурсан, хавагнасан хоолойг тухай бүрд нь шинэчлэн сольж, холболт хийх бүрдээ хомутыг шалгаж, чангалах хэрэгтэй.
- Хий алдагдсан үед тамхи асаах, чүдэнз зурах, гэрэл асааж унтраахад гал гарах аюултай тул хий алдагдсан өрөөг нэвт салхилуулж хийг гаргасны дараа хийн зуухыг ажиллуулна.
- Ажиллаж байгаа хийн тулганы ойролцоо хялбар шатах материал, шингэн бодис байлгах, хийн тулганы дөлөнд хувцас, үс гэзэг хатааж болохгүй.
- Хийн плиткийг ажиллуулаагүй байхдаа баллоны хаалтыг онгойлгон савангийн уусмал түрхэх аргаар хий алдаж болзошгүй цэгүүдийг шалгана.
- Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байхдаа цонх, салхивч, нээлхийг онгойлгож үе үе агаар оруулна.
- Хийн тулга нь очлуурт буюу очлуургүй байна. Хийн тулганы дөл цэнхэр өнгөтэй байх ёстойг анхаарч агаарын хаалтаар тохируулна.
- Хийн тулгыг асаалтай үед хараа хяналтгүй орхисноос хий дуусч даралт багассанаас болон шингэн зүйл хальж унтарсанаас гал унтарч хий алдах аюултайг анхаар.
- Хийн тулган дээр том сав тавьснаас хий дутуу шатан, дутуу шатсан хийнээс хордох тэсэрч дэлбэрэх аюул бий болж болзошгүйг анхаар.
- Баллон дахь хий дууссан үед ч баллоны хаалтыг заавал хаана.
ХИЙН БАЛЛОН АШИГЛАХ ЗААВАР
- Хийн баллоныг 2-оос дээш давхар бүхий орон сууц, хүний унтаж амрах өрөө, 00, коридор, байгалийн гэрэлтүүлэггүй өрөө, орц, гарц шатан дээр болон шатны доор, цахилгааны шитний өрөөнд байлгахыг хориглоно.
- Хийн баллоныг хийн зуух, халаах хэрэгсэл, халаалтын радиотороос 1,5-2 метр, ил галаас 5 метр хол зайд, нар шууд тусахгүй газарт байрлуулна.
- Хий алдагдаж , агаартай холилдон тэсэрч дэлбэрэх хольц бий болох болон хэт халахаас ямагт сэргийлнэ.
- Баллон дур мэдэн засвар хийх, крантыг тайлж авах, сэгсрэх хийн тоног төхөөрөмжинд залгасан баллоныг доош нь харуулах, хэвтүүлэх хазайлгахыг хориглоно.
- Баллоныг гадаргууд 1/3-ээс их зэврэлт үүссэн, гүн зүсэгдсэн, хонхойсон, цулхийсэн, цохигдсон винтель нь эвдэрсэн, крантгүй, үйлдвэрийн дардасгүй, ашиглалтын баталгаат хугацаа дууссан баллоныг ашиглаж болохгүй тул шалгаж авсан байх шаардлагатай.
- Хүүхэд болон согтууруулах ундаа хэрэглэсэн, баллон ашиглах заавартай танилцаагүй хүнд хийн баллон худалдахыг хориглоно.
- Хийн баллон ашиглахдаа даралт тохируулах регуляторыг заавал хэрэглэнэ. Регулятор нь баллонтой холбогдох хэсэгтээ резинэн жийрэгтэй байх ёстой бөгөөд баллонд буруу эрэгдэж /цагийн зүүний эсрэг эргүүлж/ хөдөлгөөнгүй бэхэлсэн байна.
- Баллоны хаалт, шлангтай холбогдсон хэсгүүдийг савангийн хөөс болон хий мэдрэгчээр шалгаж байх хэрэгтэй.
- Хийтэй болон хоосон баллоныг нийтийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхийг хориглоно. Нийлүүлэгчээс авсан баалоныг гадны баллоноор солихыг хориглоно.
- Хийн баллоныг солихдоо хэрэглэгчийн дэвтэртээ огноо, баллоны дугаарыг тэмдэглүүлнэ.
ХИЙН БАЛЛОН, ХИЙН ТУЛГЫГ АШИГЛАХ ҮЕД ХОРИГЛОХ ЗҮЙЛС
- Аливаа хийн төхөөрмжийг мэргэжлийн байгууллагын зааварчлагагүйгээр холболт хийж ашиглах
- Хийн тулган дээр болон түүний ойролцоо амархан шатах зүйлс тавих
- Хийн төхөөрөмжийг төмөр болон бусад хатуу зүйлээр цохих, хийн баллоны хаалтыг зориулалтын бус багажаар эргүүлэх
- Хийн төөхөрөмж дээр хүнд юм тавих, хийн тулгэн дээр хэтэрхий удаан хугацаагаар юм буцалгах
- Хийн тоног төхөөрөмжийн асаагуурын асаагаагүй байхдаа хийн баллоны хаалтыг онгойлгох.
- Хийн тулган дээрх торыг авч савыг буцалгагч дээр шууд тавих.
- Хийн төхөөрөмжийг ажиллаж байх үед хараа хяналтгүй орхих.
- Хийн төхөөрөмжтэй унтах, асаалттай плиткийг хяналтгүй орхих, хийн плиткийг өрөө халаах зорилгоор хэрэглэх.
- Хийн төхөөрөмжийг хэрэглэгч өөрөө дур мэдэн засах, угсрах, сольж холбох, зөөж байрлуулах.
- Мэргэжлийн байгууллагын зааварчлагагүйгээр хоосон баллоныг хийтэй баллоноор сольж холбох.
- Агааржуулах төхөөрөмгүй, цонх нь хаалттай, агаагжуулагч нь ажиллахгүй үед хийн төхөөрөмжийг ашиглах, суурилуулах.
- Хийн алдагдал, тоног төхөөрөмжийн гэмтлийг илрүүлэхэд гал ашиглах.
- Хийтэй баллоныг сольж залгах үед тамхи татах, ил гал гаргах.
- Хийтэй болон хоосон баллоныг нийтийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхийг тус тус хатуу хориглоно.
Хийн түлш алдагдсан үед авах анхны арга хэмжээ
- Баллоны хаалтыг /цагийн зүүний дагуу эргүүлж / хаана.
- Цаг алдахгүй цонх хаалгыг онгойлгож нэвт салхилуулна.
- Орчин тойрны хүмүүст хий алдагдаж буйг мэдэгдэж хий алдагдсан обьект, өрөө тасалгаанаас гаргана.
- Ил гал гарах, тамхи татах, шүдэнз зурах, оч үсэргэх аливаа үйлдэл хийхгүй байх.
- Цахилгаан хэрэгсэлийг асаах болон унтрааж, асаахгүй байх.
- Хийн түлш шингэнээрээ алдагдсан тохиолдолд дээрх арга хэмжээнүүдийг авахын зэрэгцээ ус цацаж саармагжуулна.
- Хий нийлүүлэгч байгууллагад хандана.