Нам даралтын халаалтын зуухыг шинэчилэн, сайжруулах

Published date: 2014/10/08

Улаанбаатар хотын хэмжээнд  ажиллаж байгаа 250 кВт-аас дээш хүчин чадалтай 185 ширхэг нам даралтын халаалтын зуух 92 байршилд байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

  • - Эдгээр байгууллагууд нь цэрэг, цагдаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон хувийн компаниуд байна.
  • - 185 зуухнаас 67 зуух нь бохирдлын төв цэгээс хэтэрхий хол агаарын бохирдлын бүсээс гадна орших зуухнууд  хасагдаж байна.
  • - Төслийн хүрээнд 57 байршилын 118 ширхэг зуух хамрагдаад байгаа ба үүнээс 20 байгуулага нь улсын мэдэлд,  37 зуух нь хувийн эзэмшилд байна.
  • - Олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэх зорилгоор cleanair.mn сайт дээр халаалтын зуухны байршил, мэдээллийг газрын зураг дээр оруулж өгсөн.
  • - Нам даралтын халаалтын зуухны ажиллагааны байдал, бохирдлын зэргийг тодорхойлох туршилтыг хийсэн.
  • - Нам даралтын халаалтын зуухыг шинэчилэн, солисноор нийгэм эдийн засагт нөлөөлөх үр дүнгийн шинжилгээ хийх эдийн засгийн электрон моделийг боловсруулсан.
  • - Гэр хороолын айл өрхийн дунд утаа гаргах янданг цөөрүүлэх зорилгоор хөршийн нөхөрлөлийн  нам даралтын халаалтын зуухийг байгуулах, нийгэм эдийн засагт нөлөөлөх үр дүнгийн шинжилгээг хийх эдийн засгийн электрон моделийг боловсруулсан.
  • - Эхний ээлжинд солих 4 газрын 8 халаалтын зуухны зураг төслийг дуусгаад байна.
  • - Вийлиамс Бийлдинг компаний нийт төлбөрийн 30%, нийт ажлын 63% нь хийгдсэн байна.

 


Facebook Twitter YouTube