Нийтлэгдсэн огноо: 2014/10/08
ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, НӨХЦӨЛ ШАЛГУУР
1.Цахилгаан халаагуурын хувьд:
Дараахь нөхцлийг хангасан бөгөөд цахилгаан түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур ашиглан гэр, байшин, амины орон сууцныхаа дулаан хангамжийг 100 хувь шийдсэн:
1. 7.5 кВт-аас дээш чадалтай цахилгаан халаагуурыг цахилгаан сүлжээнд холбох техникийн нөхцлийг “УБЦТС” ТӨХК-аас авсан, техникийн нөхцлийн заалтуудыг бүрэн биелүүлсэн байх;
2. Үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан, сертификаттай байх;
3. Шаталсан чадлын болон хугацааны тохируулгатай байх;
4. Гадаргуугийн хамгаалалттай байх /ил улайсах халаагуур байж болохгүй/;
5. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлттэй байх;
6. Цахилгаан халаагуурын автомат тохируулгыг халаалтын нэг улиралд ашигласан нь тогтоогдсон байх;
7. Хатуу түлштэй хослон ажиллахгүй байх;
8. Халаагуурт зориулсан тусдаа тоолууртай байх бөгөөд энэ нь Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газрын загварын баталгаажуулалтанд хамрагдсан тарифтай электрон тоолууртай байх;
2.Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хувьд;
Дараахь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглан гэр, байшин, амины орон сууцныхаа дулаан хангамжийг 100 хувь шийдсэн, Үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлттэй:
• Нарны идэвхитэй болон идэвхгүй дулааны систем,
• Нарны зай
• Газрын гүний дулаан,
• Салхи,
• Усны эрчим хүч
• Биомассын эрчим хүч
2024/12/17
2024/12/09
2024/12/06
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05