Published date: 2014/10/07
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 05 сарын 17 өдөр |
Төрийн ордон, Улаанбаатар хот |
АГААРЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Агаарын тухай хууль тогтоомж
2.1.Агаарын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“хүрээлэн байгаа агаар” гэж байгаль орчны бүрэлдэхүүн хэсгийн нэг болох хийн мандлын байгалийн төлвөөрөө байгаа хийн хольцыг;
3.1.2.“агаарын бохирдол” гэж хүрээлэн байгаа агаарт шууд хаягдсан, эсхүл физик, химийн урвалын дүнд шинээр үүсэж бий болсон бохирдуулах бодисын агууламж нь агаарын чанарын стандартаас хэтрэхийг;
3.1.3.“агаарын чанар” гэж агаарын чанарын стандартад нийцэж байгаа эсэхийг илэрхийлэх агаарын физик, хими, биологийн цогц шинж чанарыг;
3.1.4.“агаарын чанарын хяналт-шинжилгээ” гэж агаарын чанарын төлөв байдал, түүний өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж үнэлэх үйл ажиллагааг;
3.1.5.“агаарын чанарыг сайжруулах бүс” гэж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тусгай дэглэм тогтоож, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хилийн зааг бүхий нутаг дэвсгэрийг;
3.1.6.“агаар бохирдуулах бодис” гэж бохирдлын аливаа эх үүсвэр, эсхүл түүнээс хаягдаж хүрээлэн байгаа агаар бохирдуулж байгаа физик, хими, биологийн болон цацраг идэвхт бодис, тэдгээрийн хольцыг;
3.1.7.“аюултай бохирдуулах бодис” гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бохирдуулах бодисыг;
3.1.8.“агаарын бохирдлын эх үүсвэр” гэж хатуу түлш болон хүрээлэн байгаа агаарт бохирдуулах бодис гаргадаг, эсхүл физикийн сөрөг нөлөө үзүүлдэг аливаа объектыг;
3.1.9.“агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр” гэж хүрээлэн байгаа агаарт жилд 100 тонноос их аливаа бохирдуулах бодис, эсхүл таван тонноос их аюултай бохирдуулах бодис гаргадаг үйлдвэрлэл, үйлчилгээний болон бусад зориулалтын барилга байгууламжийг;
3.1.10.“хөдөлгөөнт эх үүсвэр” гэж дизель түлш, шатахуунаар ажилладаг бүх төрлийн автотээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон зөөврийн хөдөлгөөнт хэрэгслийг;
3.1.11.“агаар хамгаалах” гэж хүрээлэн байгаа агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах, агаарын чанарын төлөв байдлыг зохих түвшинд байлгах, тэдгээрт хяналт тавих ажиллагааг;
3.1.12.“агаарын чанарын стандарт” гэж хүрээлэн байгаа агаар дахь бохирдуулах бодисын хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хүлцэх хэм хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;
3.1.13.“бохирдуулах бодисын хаягдлын стандарт” гэж агаарын бохирдлын эх үүсвэрээс үргэлжилсэн хугацааны турш хүрээлэн байгаа агаарт гаргаж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;
3.1.14.“агаарын бохирдлын төлбөр” гэж түүхий нүүрс олборлогч, органик уусгагч үйлдвэрлэгч, импортлогч, автотээврийн
болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч, агаарын бохирдлын эх үүсвэр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнд гаргасан тохиолдолд төлөх төлбөрийг;
3.1.15.“агаарын бохирдлын нөхөн төлбөр“ гэж хүрээлэн байгаа агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд төлөх төлбөрийг;
3.1.16.“зөвшөөрөгдөх хаягдал” гэж агаарын чанарын стандартаас хэтрэхгүй байхаар агаарын бохирдлын эх үүсвэрийн хувьд тогтоосон бохирдуулах бодисын хүрээлэн байгаа агаарт гаргаж болох дээд хэмжээг;
3.1.17.“агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл” гэж хүрээлэн байгаа агаарын дулаан, энерги, долгион, цацраг зэрэг физик шинж чанарыг өөрчилж улмаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа дуу чимээ, чичиргээ доргио, ионжуулагч цацраг, цахилгаан соронзон долгион зэрэг физикийн бусад хүчин зүйлийн үйлчлэлийг;
3.1.18.“физикийн сөрөг нөлөөллийн стандарт” гэж физикийн нөлөөллийн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хүлцэх хэм хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;
3.1.19.“физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” гэж физикийн сөрөг нөлөөллийн стандартаас хэтрэхгүй байхаар тооцож агаарын бохирдлын эх үүсвэрийн хувьд тогтоосон хүрээлэн байгаа агаарт үзүүлж болох физикийн сөрөг нөлөөллийн хэм хэмжээг;
3.1.20.“озоны үе давхарга” гэж дэлхийн гадаргаас дээш орших хийн мандлын озоны давхаргыг;
3.1.21.“хүлэмжийн хий” гэж хэт улаан туяаг шингээн авч буцаан туяаруулах шинж чанартай байгалийн буюу хүний үйл ажиллагааны гаралтай хийн мандлын бүрэлдэхүүн хэсгийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АГААР ХАМГААЛАХ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ
4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
4.1.Агаар хамгаалах талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.агаар хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
4.1.2.энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;
4.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
5 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх
5.1.Агаарын бохирдлыг бууруулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж ажиллуулах;
5.1.2. хуульд заасан бусад бүрэн эрх.
5.2.Энэ хуулийн 5.1.1-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
5.3.Энэ хуулийн 5.1.1-д заасан Үндэсний хороо нь ажлын албатай байх бөгөөд уг ажлын алба нь байнгын цахим мэдээллийн сүлжээг ажиллуулж, иргэд мэдээлэл тогтмол авах боломжийг хангана.
5.4.Энэ хуулийн 5.3-т заасан ажлын албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ зүйлийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар хүрээлэн байгаа агаар /цаашид “агаар” гэх/ хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.агаар хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг батлах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах;
6.1.1¹.агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж ажиллуулах;
/Энэ заалтыг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.1.2.уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц /цаашид “Конвенци” гэх/-ийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн
эмзэг байдлыг болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахтай холбогдсон арга хэмжээг улсын хэмжээнд зохион
байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Уур амьсгалын үндэсний хороо байгуулах;
6.1.3.агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах төсвийн төслийг боловсруулж батлуулах;
6.1.4.агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг жил бүр Улсын Их Хуралд тайлагнах;
6.1.5.агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
6.1.6.энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах урамшууллын арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх;
6.1.7.гэр хорооллын өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
6.1.8.агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох;
6.1.9.нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор хот орчмын суурьшлын бүс, алслагдсан дүүргийг хурдны авто зам, цахилгаан төмөр зам, гүүр, эрчим хүч, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийг бий болгох замаар хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
6.1.10.агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын болон нийслэлийн бонд гаргах, бусад санхүүгийн эх үүсвэрийг дайчлах замаар шийдвэрлэх;
6.1.11.энэ хуулийн 6.1.6, 6.1.8-д заасан урамшууллыг олгох журам батлах;
6.1.12.гэр болон барилга байгууламжийн дулаалгын нэгдсэн стандарт боловсруулан батлуулж, мөрдүүлэх;
6.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх.
6.2.Энэ хуулийн 6.1.1¹-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална.
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.3.Энэ хуулийн 6.1.1¹-д заасан Үндэсний хороо нь ажлын албатай байх бөгөөд уг ажлын алба нь байнгын цахим мэдээллийн сүлжээг ажиллуулж, иргэд мэдээлэл тогтмол авах боломжийг хангана.
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.4.Энэ хуулийн 6.3-т заасан ажлын албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
7.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.агаар хамгаалах талаарх төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
7.1.2.агаар хамгаалахтай холбогдсон дүрэм, журам, аргачлал, зааврыг баталж, хэрэгжилтийг хангах;
7.1.3.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах;
7.1.4.агаар хамгаалах талаарх энэ хуулийн 10.1-д заасан агаарын чанарын мэргэжлийн алба болон энэ хуулийн 24.1-д заасан Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын албаны дүрмийг баталж, үйл ажиллагааг удирдлагаар хангах;
7.1.5.агаарын чанарын хяналт-шинжилгээний ажлыг зохион байгуулж, хяналт-шинжилгээний арга зүйг батлан мэргэжлийн удирдлагаар хангах;
7.1.6.агаарын талаарх мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
7.1.7.озон задалдаг бодис болон бусад орлуулах бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах, хязгаар тогтооход хяналт тавих;
7.1.8.агаарын бохирдлын томоохон суурин эх
үүсвэрийг ашиглах зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, цуцлах, хүчингүй болгох, суурин эх үүсвэрээс агаарт гаргах зөвшөөрөгдөх хаягдлын хэмжээг тогтоох, түүнчлэн мэргэжлийн албаны дүгнэлт гаргуулах үйлчилгээний тарифыг тогтоох; тарифыг
7.1.9.аюултай бохирдуулах бодисын жагсаалтыг батлах;
7.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
8 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх
8.1.Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.агаарын тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.2.агаар хамгаалах, бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх;
8.1.3.агаарын чанарын улсын хяналт-шинжилгээний сүлжээний нэгжийн тасралтгүй ажиллагааг хангах;
8.1.4.агаар бохирдуулах бодисын хаягдал, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн тооллогыг мэргэжлийн албаны орон нутаг дахь салбартай хамтран нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
8.1.5.агаарын чанар, бохирдуулах бодисын хаягдал болон түүний эх үүсвэрийн тоо бүртгэл, тооллогын мэдээг мэргэжлийн албанд бүрдүүлж өгөх;
8.1.6.төрийн захиргааны төв байгууллагаас нутаг дэвсгэрийнх нь тодорхой хэсэгт тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг зохион байгуулах;
8.1.7.хот, тосгон, бусад суурин газрын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох, цахилгаан эрчим хүч, хий, коксон түлшээр халаах технологи нэвтрүүлэх;
8.1.8.хот, тосгон, бусад суурин газрын агаарын бохирдлын хэмжээ, урьдчилсан мэдээг өдөр тутам нийтэд мэдээлэх;
8.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.
8.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.2.1.нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд зарцуулах тухайн жилийн орон нутгийн төсвийг батлах;
8.2.2.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаарх нийслэлийн Засаг даргын ажилд хяналт тавих;
8.2.3.нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийг гэр, байшингийн дулаалга, сайжруулсан зуух, агаар бохирдуулдаггүй шахмал, хагас коксон болон шингэрүүлсэн хийн түлшээр хангах асуудлыг шийдвэрлэх;
8.2.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
9 дүгээр зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг
9.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараах эрх, үүрэгтэй:
9.1.1.агаарын хууль тогтоомж, нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, Засаг даргын шийдвэр, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;
9.1.2.агаар хамгаалахтай холбогдсон дүрэм, журам, бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэм хэмжээний шаардлагыг хангах;
9.1.3.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ тухайн эх үүсвэрийн хаягдал, нөлөөллийг хянах дотоод хяналтын багаж хэрэгслээр тоноглох;
9.1.4.аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасан орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу дотоод хяналтыг явуулах;
9.1.5.аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын бохирдлын эх үүсвэрийн дотоод хяналтын болон холбогдох бусад тайлан, мэдээг энэ хуулийн 12.5-д заасан журмын дагуу мэргэжлийн албаны орон нутаг дахь салбарт гаргаж өгөх;
9.1.6.агаар хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;
9.1.7.агаарын бохирдлыг бууруулах талаарх холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх;
9.1.8.агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйл шатаахгүй байх;
9.1.9.агаарын бохирдлыг бууруулах техник, технологи, шингэрүүлсэн хийн түлш, бусад эх үүсвэрийг ашиглах;
9.1.10.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа нь агаар бохирдуулж, улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрсэн бол холбогдох байгууллагад шаардлага тавих, гомдол мэдүүлэх, мэдэгдэх;
9.1.11.хуульд заасан бусад эрх, үүрэг.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05