Published date: 2014/10/01
1 Удиртгал
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХЯ)-ны хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын Цэвэр агаарын санаачлага-2 төслөөс Монгол улсын агаарын бохирдлыг бууруулахад ашиглаж болох олон улсын туршлага жишээг нэгтгэн энэхүү тайлангаар танилцуулж байна. Бидний нэгтгэсэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын туршлага жишээнд агаарын чанарын хяналт мониторинг, эрчим хүчний хангамж, унаа тээврийн хэрэгсэл, орон байрны халаалт дулаан зэрэг олон асуудлыг хамарсан улс орнуудын туршлагыг оруулав. Түүнчлэн тайлангийн сүүлийн бүлэгт төслийн олон улсын хуулийн зөвлөхийн 2012 онд хийсэн олон улсын холбогдох хууль тогтоомжийн судалгааг оруулав. Цаашид Монгол улсад агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хөтөлбөр боловсруулахад туслах, санаа өгөх зорилгоор олон улсын туршлага жишээг энэхүү тайланд нэгтгэн оруулав.
2 Польш улс: Агааарын чанарын хяналт мониторинг
Европын ихэнхи орнуудын нэг адил Польш улс өөрийн томоохон суурин газруудад агаарын чанарын хэмжилтийн станциудыг ажиллуулдаг. Тухайлбал: тус улсын хоёр дахь том хот Краковын орчимд тухайн мужийн агаарын төлөв байдалд хяналт тавьдаг 20 агаарын чанарын мониторингийн станци ажилладаг (Зураг 1). Уг станциудаас азотын исэл, хүхрийн исэл, тоосонцор зэрэг агаар дахь бодисуудын агууламжийн мэдээг автоматаар вэб хуудаст байрлуулж, модем ашиглан уг мэдээ мэдээллийг Агаарын чанарын мэргэжлийн албаны төв серверт оруулдаг. Мэдээг цаг тутамд гаргадаг бөгөөд энэ тухайн мужийн хүн ам оршин суугчдад амьдарч буй газрынхаа агаарын чанар ямар түвшинд байгаад өдөр бүр аль ч цагт хяналт тавих боломж олгодог.
Агаарын чанарын талаарх эдгээр мэдээ, мэдээллийг үндэслэн Засгийн газар агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх тохиолдолд дохио анхааруулгыг явуулдаг. Ийм дохио анхааруулгыг Краков хотын хэмжээнд жилд дундажаар 14 удаа өгдөг байна. Улаанбаатар хотын хувьд агаарын чанарын мэдээ, мэдээллийг байрлуулах вэбхуудас байгаа ч байнгын хэмжилт хийдэг станциуд болон хэмжилт хийдэг тоо, давтамж хүн ам оршин суугчдыг агаарын чанарын талаарх үнэн зөв найдвартай шинэ мэдээллээр хангах хэмжээнд хүрэхгүй байна. Краков хотын агаарын хяналтын бүрэн автомажсан ийм тогтолцоог Монгол улс нэвтрүүлэх нь иргэд оршин суугчдаа мэдээ мэдээллээр хангаж, агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд нийт ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэдэг байх боломжтой болно.
Зураг1 Краков хотын агаарын чанарын мониторингийн станци(гадна ба дотор орчин)
Европын холбооны улс орнууд ийм төрлийн агаарын чанарын мониторинг зайлшгүй байгуулах хэрэгтэй гэж үздэг. Саяхан Европын улс орнуудын хотуудын агаарын чанарын түвшинг харуулсан вэб хуудсыг шинээр бий болгосон(Зураг2).
Зураг2 Европын орнуудын агаарын чанарын мэдээ мэдээллийн вэб хуудас
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05