Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
1 Удиртгал
1.1 Улаанбаатар хотын агаарын бохирдол Монгол орны хот суурин газруудын агаарын бохирдол нэн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын (2.5 ба 10-ын аль алины) агууламж дэлхийн хэмжээнд хамгийн өндөрт тооцогдож байна. Дэлхийн банкнаас Монгол оронд агаарын бохирдолтой холбоотой гарах эрүүл мэндийн зардал улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 9 орчим хувь, Улаанбаатар хотын ДНБ-ний 19 хувь байна гэх тооцоо гаргасан байна. Хот суурин газрын агаарын бохирдлын багагүй хэсэг нь гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотой. Монгол улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн болон хандивлагч байгууллага бохирдлын асуудалд чиглэсэн олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд уламжлалт зуухыг сайжруулсан зуухаар солих, боловсруулсан түлш нэвтрүүлэх, цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах ажлууд хийгдэж байна. Агаарын бохирдлыг бууруулахад ЕСБХБ-наас ахуйн хэрэглээний түүхий нүүрсийг боловсруулсан түлшээр орлуулах, солих чиглэлээр хамтран ажиллаж байна.
1.2 Улаанбаатар хотын Цэвэр агаарын санаачлага төслийн 2-р үе (УБЦАС II) ЕСБХБ-ны Улаанбаатар хотын Цэвэр агаарын санаачлага төслийн 1-р үед(2009) боловсруулсан түлш нэвтрүүлэх стратегийг тусгасан Үйл ажиллагааны ерөнхий бүдүүвч баримт бичгийг боловсруулан гаргасан. Одоогоор төслийн 2-р үе хэрэгжиж байгаа бөгөөд энэ шатанд олон чухал зөвлөмжгарган хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь боловсруулсан түлшний түгээлтийн механизм баөрхийн түлш худалдан авах чадавхийн талаарх зөвлөмж юм.
1.3 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний кампанит ажил АББҮХ – ноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулсан. Уг ажлын хүрээнд иргэдэд агаарын бохирдлын талаар мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор UBS, TV25, SBN, NTV зэрэг телевизүүдээр захиалгат нэвтрүүлэг, мэдээ, форум зэргийг бэлтгэн хүргэсэн. Мөн вэб сайт болон сонинд мэдээ нийтлэлүүд хэвлүүлэх ажлуудыг зохион байгуулсан байна. Энэ судалгааны ажлын зорилго нь олон нийтэд түгээсэн мэдээлэл зорилтот бүлэгтээ хүрсэн эсэхийг тандах явдал байв. Мөн агаарын чанарын мэдээг иргэд үздэг эсэх, тэр нь ойлгомжтой байсан эсэх болон цаашид хэрхэн хүргэх талаар санал хүсэлтийг тодруулахад чиглэгдсэн болно. Өвлийн улиралд иргэдэд мэдээлэл хүргэхчиглэлээр хийгдсэн ажлуудын иргэдэд хүрсэн байдал болон цаашид мэдээллийг хүргэхэд анхаарвал зохих зарим зүйлсийг, иргэдийн саналын хамт тайланд зөвлөмж болгон орууллаа.
2 Иргэдэд мэдээлэл хүргэх ажлын тухай
Агаарын бохирдлыг бууруулах талаар явуулж буй олон нийтэд зориулсан сурталчилгааны ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсруулсан түлшний талаарх гэр хорооллын оршин суугчдын ойлголт, мэдээллийг авдаг голлох мэдээллийн сувгуудыг тодорхойлох, мөн ямар арга хэлбэрээр явуулвал ард иргэдэд хүрэх талаар дэлгэрэнгүй судал гаа хийгдсэн. Уг судалгааны дүнд тулгуурлан агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр засгийн бодлого хэрэгжилтийг олон нийтэд сурталчилах зорилгоор Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг өрнүүлсэн юм.
Энэ ажлын хүрээнд олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор телевизээр нэвтрүүлэг, мэдээ форум бэлтгэн хүргэсэн бол сонин болон вэб сайтуудад мэдээ нийтлэлүүд хэвлүүлж олон нийтийн хүртээл болгосон байна. Телевизийн нэвтрүүлэг нь UBS, TV25, SBN, NTV телевизүүдээр гарсан байна. UBS телевизийн “Цэлмэг ирээдүй”, 25-р суваг телевизийн “Цэвэр агаар”, NTV телевизийн “Амьдрал тэтгэгч” нэвтрүүлгүүд нь энэ оны 1 -4 дүгээр саруудад тус бүр 12 удаа цацагдсан бөгөөд нэг удаагийн нэвтрүүлэг нь 30 минутын хугацаанд үргэлжилсэн байна. Цагийн хувьд оргил цагт гаргахаар болсон бөгөөд энэ нь телевизүүдийн хувьд ялгаатай байжээ. Харин SBN телевиз нь 2 удаа форум нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн байна. Эдгээр нэвтрүүлгүүд нь дараах сэдвүүдийн хүрээнд хийгдсэн байна.
Утаа бий болоход шилжилт хөдөлгөөн, замбраагүй газар олголт нөлөөлсөн эсэх. Гэр хороолол тэлэх шалтгаан юу байв. Утаа хүний эрүүл мэндэд нөлөөлдөг эсэх. Энэ нь ямар уршигтай тухай Улаанбаатар хотын агаарын чанарыг хэрхэн, ямар цэгүүд дээр хэмждэг тухай Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн сайжруулсан зуух, нам даралтын зуухны шинэчлэл, 50МВт-ын Салхит салхин паркын тухай Боловсруулсан түлш, түүний хэрэглээ, борлуултын цэгийн талаар Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах тухай Хөрсний бохирдол агаарын бохирдолд нөлөөлөх нь, түүний сөрөг үр дагаварын тухай ДЦС-4 дээр хэрэгжиж байгаа, үнс утаан хийн ялгаруулалтыг бууруулах технологи, сүлжээний насосыг 0 түвшинд шилжүүлэх, уур усны дулаан солилцуулагч дэд станцын талаар
Дулааны алдагдлыг багасгах, орчин үеийн дулаалгын технологийн талаар Сайжруулсан зуух хрхэн хаанаас авах тухай, зуухыг зөв ашиглах тухай Ногоон байгууламж агаар хөрсийг цэвэршүүлдэг тухай Эдгээр чиглэлүүдийн хүрээнд телевизүүд өөр өөрсдийн онцлогоор нэвтрүүлгээ бэлтгэн хүргэсэн байна. Харин вэб сайтын хувьд inet.mn, time.mn, times.mn , 24tsag.mn, news.mn гэсэн сайтуудад мэдээ нийтлэгдсэн бол сонингийн хувьд Өдрийн сонин, Үндэсний шууданд гарсан байна.
3 Судалгааны нэгдсэн дүн
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдэд мэдээлэл хүргэх ажлын хүрээнд иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэн хүргэсэн телевизийн захиалгат нэвтрүүлэг болон вэб сайт, сонин хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдийн хүлээн авсан мэдээллийн агуулга болон цаашид шинээр авахыг хүсч буй мэдээлэлзэргийгилрүүлэхийг зорьж ажиллалаа.Өмнө нь МҮОНТ – ийн мэдээний доогуур урсдаг агаарын чанарын мэдээг иргэд үзэж байсан эсэх, тухайн мэдээлэл нь иргэдэд ойлгомжтой байж чадсан эсэх талаар мөн судалгаанд авч үзсэн. Иргэдэд энэ төрлийн мэдээллийг ямар арга замаар хүргэвэл илүү үр дүнтэй хүртээмжтэй байх талаар иргэдийн саналыг авахыг зорилоо.Энэ хэсэгт агаарын бохирдолтой холбоотой мэдээлэл хүргэх ажлын хүрээндтелевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн мэдээллийн хүртээмжинд хийсэн дүн шинжилгээг хүргэж байна.
3.1 Судалгаанд оролцогчийн ерөнхий мэдээлэл Судалгаанд нийт 100 иргэн хариулт өгснөөс 20-35 насны 40, 36-45 насны 30, 46-60 насны 20, 60-аас дээш насны 10 оролцогч хамрагдсан. Эдгээр оролцогчдын 39 нь эрэгтэй оролцогч байлаа. Харин хүйсийн хувьд эмэгтэй 61, эрэгтэй 39 хүн судалгаанд хамрагдлаа.
График 1: Оролцогчдын нас
2024/12/17
2024/12/09
2024/12/06
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05