Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
1 Удиртгал
Агаарын бохирдлыг бууруулах талаар явуулж буй олон нийтэд зориулсан сурталчилгааны ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Боловсруулсан түлшний талаарх гэр хорооллын оршин суугчдын ойлголт, мэдээллийг авдаг голлох мэдээллийн сувгуудыг тодорхойлох, мөг ямар арга хэлбэрээр явуулвал ард иргэдэд хүрэх талаар дэлгэрэнгүй судалгаа явууллаа.
Боловсруулсан түлшний талаарх гэр хорооллын иргэдийн ерөнхий ойлголт мэдлэг, хандлагыг тандаж, мэдээлэл авч буй суваг, агуулгыг судалж, цаашид түгээх мэдээ мэдээллийн агуулга, хүрээ, сувгийг үнэн зөв, бодитоор тодорхойлоход чиглэгдсэн.
Судалгааг асуумж ярилцлагын аргаар нийт 3 бүлгийн 22 төрлийн тоон болон чанарын асуултаар авч нэгтгэсэн болно. 2012 оны 12 дугаар сарын 1-ээс 15-ны хооронд судалгааг авлаа.
Судалгаанд Гэр хорооллын нийт 100 өрх, үүнээс:
- Түүхий нүүрсний хязгаарлалтын бүсээс 45 өрх
- Хязгаарлалтын бус бүсээс 55 өрхийг тус тус хамруулав.
Энэхүү судалгаа нь цаашид “Максима Консалтинг” ХХК-аас дээр дурьдагдсан гэр хорооллын ирдгэдийн хамгийн их үздэг 10 телевизээр цацагдсан агаарын бохирдолтой холбоотой мэдээллийн төрөл, эх сурвалж, тоо хэмжээг энэ мониторингийн мэдээллийг харьцуулсан дүн шижилгээний тайлантай харьцуулсан дүн шинжилгээ хийж баяжууллаа. (Тайланг Хавсралт 2-оос үзнэ үү.)
Хөтөлбөрийг боловсруулах явцад Солид Линкс ХХК, Монголын Мянганы сорилтын сан, Цэвэр агаарын сан, Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо зэрэгтэй зөвлөлдөж санал солилцсон ба зарим үнэнгэ үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажилласан билээ.
2 Судалгааны нэгдсэн дүн
2.1 Судалгааны ярилцлагад оролцсон иргэд, өрхийн тойм
Судалгааны ярилцлагад оролцсон иргэд, өрхийн тойм
Хүснэгт 1. Судалгаанд оролцогчдын тойм
Судалгаанд нийт 100 иргэн хариулт өгснөөс
- 20-35 насны 31,
- 36-55 насны 53,
- 56-70 насны 13,
- 70-аас дээш насны 3 оролцогч хамрагдсан. Эдгээр оролцогчдын 63 нь эрэгтэй оролцогч байлаа.
Оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн хувьд хязгаарлалтын бүс нутгаас буюу
- Баянгол дүүргээс 45 өрх,
- Сонгинохайрхан дүүргээс 20,
- Сүхбаатар дүүргээс 15,
- Чингэлтэй дүүргээс 11,
- Баянзүрх дүүргээс 5,
- Хан-Уул дүүргээс 4 өрхийг тус тус хамрууллаа.
Судалгаанд хамрагдсан иргэдийг боловсролын түвшнээр нь авч үзвэл
- бага боловсролтой 3,
- дунд боловсролтой 2,
- бүрэн дунд боловсролтой 43,
- тусгай мэргэжлийн 14,
- дээд боловсролтой 38 иргэн хариулт өгчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл
- хөдөлмөр эрхэлдэг 71,
- тэтгэвэрт гарсан 17,
- ажилгүй 9,
- оюутан 2,
- группэд байгаа 1 иргэн байна.
Өрхийн орон байрны нөхцлийн хувьд
- гэрт амьдардаг 53,
- 1-2 өрөөтэй байшинд амьдардаг 27,
- 3 болон түүнээс дээш өрөөтэй байшинд амьдардаг 16,
- гэр болон байшин хослуулан амьдардаг 4 өрх байлаа.
Ам бүлийн тоогоор нь ангилвал хамгийн нийтлэг нь
- 3-5 гишүүнтэй өрх 65,
- 6 болон түүнээс дээш гишүүнтэй өрх 22,
- 1-2 гишүүнтэй өрх 13 хамрагдсан байна.
Өрхийн сарын дундаж орлогын түвшингээр нь ангилбал
- 200 мянга хүртэлх орлоготой 5 өрх,
- 201 мянгаас 500 мянган төгрөгийн орлоготой 30 өрх,
- 501 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн орлоготой 41 өрх,
- 1 саяас дээш төгрөгийн орлоготой 24 өрх тус тус хамрагдсан байна.
Судалгаанд хамрагдсан өрхийн түлш, халаалтад зарцуулж буй зардлыг нь авч үзвэл сард дунджаар
- 100 хүртэлх мянган төгрөг зарцуулж буй өрхийн тоо 40,
- 101-200 хүртэлх мянган төгрөг зарцуулж буй өрхийн тоо 39 байгаа нь нийт судалгаанд хамрагдсан өрхийн 79 хувийг эзэлж байна.
Түлш, халаалтад зарцуулж буй зардлыг өрхийн орлоготой нь харьцуулан үзвэл
- сарын дундаж орлогын 10 хүртэлх хувийг зарцуулж буй өрх хамгийн их буюу 33,
- 20 хүртэлх хувийг зарцуулж буй өрх 28,
- 30 хүртэлх хувийг зарцуулж буй өрх 17,
- 40 хүртэлх хувийг зарцуулж буй өрх 6,
- 50 хүртэлх хувийг зарцуулж буй өрх 10,
- харин 50-иас дээш хувийг зарцуулж буй өрх 6 байна.
Дээрх нас, хүйс, амжиргааны түвшин, ахуйн нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн байдал, боловсролын түвшин зэргээс хамааран судалгаанд оролцогсдын хариултыг дүгнэн үзвэл боловсруулсан түлшний талаарх ойлголт, мэдлэг болон иргэдийн мэдээлэл хүлээн авч буй суваг нь ялгаатай байна.
Ойлголтын түвшний хувьд судалгаанд оролцогчдын 50 хувь нь боловсруулсан түлшийг ямар нэг хэмжээнд хэрэглэсэн байгаа бөгөөд эдгээр оролцогчдын 90 гаруй хувь нь хандлагын хувьд эерэг байна. Өөрөөр хэлбэр хязгаарлалтын бүсэд оршин сууж буй иргэд болон туршиж үзсэн иргэд боловсруулсан түлшний давуу, сул тал, хэрэглээ, хэмнэлтэд байдлыг илүүтэйгээр мэдэрсэн, хэрэглэгчийн мэдлэг, хандлага төлөвшсөн байдалтай байхад огт хэрэглэж үзээгүй иргэдийн хувьд энэ байдал туйлын хангалтгүй байна.
Түүнчлэн хязгаарлалтын бүсэд оршин сууж, боловсруулсан түлш хэрэглэж буй иргэдийн хувьд эдийн засгийн хэмнэлт гарч байгаа нь иргэдийн өгсөн зарим хариулт болон нийт түлээ нүүрсэндээ зарцуулж буй зардлын хувьд анзаардаж болохуйц байна. Тухайлбал хязгаарлалтын бүсэд оршин сууж иргэдийн 48 хувь нь түлш халаалтын зардалд сард 100 мянга хүрэхгүй төгрөгийн зардал гаргаж байхад энэ үзүүлэлт боловсруулсан түлш хэрэглэдэггүй бүсийн иргэдийн хувьд 32.7 хувьтай байна. Хязгаарлалтын бус бүс нутагт оршин сууж буй иргэдийн 43.6 хувь нь түлш халаалтын зардалд сард дунджаар 101-200 мянган төгрөг зарцуулдаг гэсэн байхад энэ үзүүлэлт хязгаарлалын бүсийн оршин суугчдын хувьд үүнээс 10 хувиар бага байгаа нь нааштай үзүүлэлт юм.
Иймд боловсруулсан түлш нь өрхийн зардлыг хэмнэж буй байдлыг судалгаанаас харж болох бөгөөд үүнийг нөлөөлөл, сурталчилгааны үйл ажиллагаанд ашиглаж болохуйц бодит үр дүн гэж тооцож болохоор байна.
Бүлгийн оролцогчдын ялгаатай байдал нь мэдээллийн сувгийг тодорхойлоход илүүтэйгээр нөлөөлөхүйц хэмжээнд байгаа бөгөөд үүнийг тоймлон үзвэл:
- Насны ангилаллаар интернэт хэрэглэгч гэж хариулсан иргэдийн дийлэнх нь буюу 80 орчим хувь нь 20-35 насны оролцогчид байна.
Түүнчлэн интернэт хэрэглэгч хэмээн хариулсан иргэд нь боловсролын түвшний хувьд харьцангүй өндөр, ажил хөдөлмөр эрхэлдэг байгаа нь тодорхой байна. Боловсролын түвшин болон орлогын хувьд энэ хоѐр үзүүлэлт харилцан уялдаатай нөлөөлж байлаа. Өөрөөр хэлбэр боловсрол өндөр, орлого сайн байх тусам мэдээллийн хэрэглээ нэмэгдэж байна.
Тухайлбал олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэл, хэсэг хороон дах самбар болон интернэт, сонин сэтгүүл зэргийг боловсрол өндөртэй иргэдийн хувьд байнгын хэрэглээ болгосон нь харагдсан. Харин радиогийн хувьд дунд түвшний боловсролтой, ажил мэргэжилтэй иргэд түлхүү хэрэглэж байсан бөгөөд ингэхдээ голдуу нийтийн тээврийн унаа болон өөрийн машинд явж байхдаа сонсдог болохоо илэрхийлсэн байна.
- Мэдээллийн олон төрлийн сувгаас зөвхөн телевиз л аливаа бүлгийн нөлөө байхгүй ижил тэгш байдлаар бүх оролцогчдын сонголт болох нь тодорхой харагдсан.
Гэхдээ телевизийн аль сувгийг, ямар хөтөлбөрийг, хэдэн цагаар сонгон хэрэглэж байгаад бага зэргийн ялгаа ажиглагдсан. Жишээ нь, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дийлэнх нь өдөрт 4-өөс бага цаг телевиз үздэг гэж хариулсан байхад ажилгүй болон тэтгэврийн насны иргэд 4-өөс дээш цаг үздэг болохооо илэрхийлжээ.
- Хүйсийн ялгаатай байдлын хувьд судалгаанд эрэгтэй оролцогчид давуу байсан бөгөөд спортын хөтөлбөр үздэг гэж хариулсан иргэд бүгд эрэгтэй оролцогчид байсан болохыг мөн анхаарах хэрэгтэй.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05