Published date: 2025/12/03
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн бүс орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжилтийн автомат багажаар тодорхойлж байна.
Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2025 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе 2024 оны 11 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хий (SO2) нь 18 мкг/м3-ээр буюу 34 %-иар, PM10 тоосонцор 8 мкг/м3-ээр буюу 7 %-иар бага, харин азотын давхар исэл (NO2) нь 10 мкг/м3-ээр буюу 25 %-иар, PM2.5 тоосонцор 5 мкг/м3-ээр буюу 11 %-иар их байна.
Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2024, 2025 оны 11 дүгээр сарын дундаж агууламж

Улаанбаатар хотын 2025 оны 11 дүгээр сарын агаар бохирдуулах бодис тус бүрийн сарын дундаж агууламжийг дараах зурагт харууллаа. (Зураг 1-13)

Зураг 1. 2024, 2025 оны 11 дүгээр сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж
РМ2.5 тоосонцор

Зураг 2. PM2.5 тоосонцрын 11 дүгээр сарын агууламж, 2021-2025 он
Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2025 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 11 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 6-16 мкг/м3-ээр буюу 11-25 %-иар бага, харин 2024 оны 11 дүгээр сарын дундаж агууламжаас 5 мкг/м3-ээр буюу 11 %-иар их байна. (Зураг 2).

Зураг 3. PM2.5 тоосонцрын 11 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 11 дүгээр сарын РМ2.5 тоосонцрын сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2024 оны 11 дүгээр сартай харьцуулахад Мишээл экспо 6 мкг/м3-ээр, Хайлааст 16 мкг/м3-ээр, Нисэх 4 мкг/м3-ээр, Зурагт 12 мкг/м3-ээр бага байна. Харин Баруун 4 зам 3 мкг/м3-ээр, 1-р хороолол 6 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 23 мкг/м3-ээр, 100 айл 10 мкг/м3, Цахилгаан станц 9 мкг/м3, Ургах наран хороолол 15 мкг/м3, Зайсан 7 мкг/м3-ээр их, Шархад 13 мкг/м3-ээр, Налайх 36 мкг/м3-ээр, Яармаг 10 мкг/м3-ээр, Баянхошуу 25 мкг/м3-ээр, Дамбадаржаа 25 мкг/м3-ээр их байлаа. (Зураг 3).

Зураг 4. PM2.5 тоосонцрын 11 дүгээр сарын хоногийн дундаж агууламж
2025 оны 11 дүгээр сарын РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 1-258 мкг/м3 байсан байна. РМ2.5 тоосонцрын хамгийн бага агууламж нь Зайсан орчим 1 мкг/м3, хамгийн их агууламж илэрсэн цэг 11 дүгээр сарын 27-нд Баянхошуу орчим 258 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 6.8 дахин их байсан байна (Зураг 4).
РМ10 тоосонцор

Зураг 5. PM10 тоосонцрын 11 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2025 он
Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2025 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг 2021 оны 11 дүгээр дундаж агууламжтай харьцуулахад 26 мкг/м3-ээр буюу 20 %-иар бага, 2022, 2023 оны 11 дүгээр сарын дундаж агууламжаас 7-17 мкг/м3-ээр буюу 7-19 %-иар их, харин өмнөх оны мөн үе буюу 2024 оны 11 дүгээр сарын дундаж агууламжаас 8 мкг/м3-ээр буюу 7 %-иар бага байна (Зураг 5).

Зураг 6. PM10 тоосонцрын 11 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 11 дүгээр сарын РМ10 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2024 оны 11 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад Мишээл экспо 12 мкг/м3 -ээр, Баруун 4 зам 11 мкг/м3-ээр, 1-р хороолол 44 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 8 мкг/м3-ээр, 100 айл 34 мкг/м3-ээр, Цахилгаан станц 17 мкг/м3-ээр, Хайлааст 27 мкг/м3-ээр, Зайсан 21 мкг/м3-ээр, Яармаг 3 мкг/м3-ээр, Нисэх 25 мкг/м3-ээр, Зурагт 33 мкг/м3-ээр тус тус бага байна. Харин 5 буудал 6 мкг/м3-ээр, Шархад 17 мкг/м3-ээр, Налайх 27 мкг/м3-ээр, Дамбадаржаа 2 мкг/м3-ээр тус тус их, Ургах наран хороолол ижил түвшинд байна (Зураг 6).

Зураг 7. PM10 тоосонцрын 11 дүгээр сарын хоногийн дундаж агууламж
2025 оны 11 дүгээр сарын РМ10 тоосонцрын хоногийн дундаж агууламж 6-1284 мкг/м3 байсан байна. РМ10 тоосонцрын хамгийн бага агууламж нь Бөхийн өргөө орчим 6 мкг/м3, хамгийн их агууламж илэрсэн цэг 11 дүгээр сарын 05-нд Цахилгаан станц орчим 1284 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 12.8 дахин их байсан байна (Зураг 7).
Азотын давхар исэл (NO2)

Зураг 8. Азотын давхар ислийн 11 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2025 он
Азотын давхар ислийн (NO2) 2025 оны 11 дүгээр сарын дундаж агууламж 2021 оны 11 дүгээр сараас 1 мкг/м3-ээр буюу 2 %-иар их. Харин 2022 оны 11 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 1 мкг/м3-ээр буюу 2 %-иар бага, 2023 оны 11 дүгээр сарын дундаж агууламжтай ижил түвшинд, 2024 оны 11 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 10 мкг/м3-ээр буюу 25 %-иар их байна (Зураг 8).

Зураг 9. Азотын давхар ислийн 11 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 11 дүгээр сарын азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламж Яармаг 47 мкг/м3 байна. 2024 оны 11 дүгээр сартай харьцуулахад 1-р хороолол 12 мкг/м3-ээр бага, харин Мишээл экспо 7 мкг/м3, Баруун 4 зам 12 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 22 мкг/м3-ээр, 100 айл 14 мкг/м3-ээр, Цахилгаан станц 19 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 24 мкг/м3-ээр, 5 буудал 38 мкг/м3-ээр, Зайсан 7 мкг/м3-ээр, Шархад 16 мкг/м3-ээр, Налайх 10 мкг/м3-ээр, Зурагт 5 мкг/м3-ээр тус тус их, харин Хайлааст ижил түвшинд байна (Зураг 9).

Зураг 10. Азотын давхар ислийн 11 дүгээр сарын хоногийн дундаж агууламж
2025 оны 11 дүгээр сарын азотын давхар исэл (NO2)-ийн хоногийн дундаж агууламж 2-162 мкг/м3 байсан байна. Азотын давхар исэл (NO2)-ийн хамгийн бага агууламж нь Цахилгаан станц орчим 2 мкг/м3, хамгийн их агууламж илэрсэн цэг 11 дүгээр сарын 17-нд Цахилгаан станц орчим 162 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 3.2 дахин их байсан байна (Зураг 10).
Хүхэрлэг хий (SO2)

Зураг 11. Хүхэрлэг хийн 11 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2025 он
Агаар дахь хүхэрлэг хийн (SO2) 2025 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 11 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 29-57 мкг/м3-ээр буюу 45-62 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2024 оны 11 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 18 мкг/м3-ээр буюу 34 %-иар бага байна (Зураг 11).

Зураг 12. Хүхэрлэг хийн 11 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 11 дүгээр сард хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламжийг 2024 оны 11 дүгээр сартай харьцуулахад Мишээл экспо 1 мкг/м3-ээр, Баруун 4 зам 6 мкг/м3-ээр, 1-р хороолол 91 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 7 мкг/м3-ээр, Цахилгаан станц 9 мкг/м3-ээр, Хайлааст 29 мкг/м3-ээр, 5 буудал 21 мкг/м3-ээр, Шархад 12 мкг/м3-ээр, Яармаг 7 мкг/м3-ээр бага, харин 100 айл 3 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 11 мкг/м3-ээр, Зайсан 22 мкг/м3-ээр, Налайх 13 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 12).

Зураг 13. Хүхэрлэг хийн 11 дүгээр сарын хоногийн дундаж агууламж
2025 оны 11 дүгээр сарын хүхэрлэг хийн (SO2) хоногийн дундаж агууламж 1-211 мкг/м3 байсан байна. Хүхэрлэг хийн (SO2) хамгийн бага агууламж нь Цахилгаан станц, Зайсан, Шархад орчим 1 мкг/м3, хамгийн их агууламж илэрсэн цэг 11 дүгээр сарын 27-нд Налайх орчим 211 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 4.2 дахин их байсан байна (Зураг 13).






2025/12/03
2025/12/03
2025/12/02
2025/10/07
2018/10/16
2018/10/16
2017/01/16
2014/12/05
2014/12/05