Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
1 Удиртгал
1.1 Улаанбаатар хотын агаарын бохирдол
Монгол орны хот суурин газруудын агаарын бохирдол нэн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын (2.5 ба 10-ын аль алины) агууламж дэлхийн хэмжээнд хамгийн өндөрт тооцогдож байна. Дэлхийн банкнаас Монгол оронд агаарын бохирдолтой холбоотой гарах эрүүл мэндийн зардал улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 9 орчим хувь, Улаанбаатар хотын ДНБ-ний 19 хувь байна гэх тооцоо гаргасан байна. Хот суурин газрын агаарын бохирдлын багагүй хэсэг нь гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотой. Монгол улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн болон хандивлагч байгууллага бохирдлын асуудалд чиглэсэн олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд уламжлалт зуухыг сайжруулсан зуухаар солих, боловсруулсан түлш нэвтрүүлэх, цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах ажлууд хийгдэж байна. Агаарын бохирдлыг бууруулахад ЕСБХБ-наас ахуйн хэрэглээний түүхий нүүрсийг боловсруулсан түлшээр орлуулах, солих чиглэлээр хамтран ажиллаж байна.
1.2 Улаанбаатар хотын Цэвэр агаарын санаачлага төслийн 2-р үе (УБЦАС II)
ЕСБХБ-ны Улаанбаатар хотын Цэвэр агаарын санаачлага төслийн 1-р үед (2009) боловсруулсан түлш нэвтрүүлэх стратегийг тусгасан Үйл ажиллагааны ерөнхий бүдүүвч баримт бичгийг боловсруулан гаргасан. Одоогоор төслийн 2-р үе хэрэгжиж байгаа бөгөөд энэ шатанд олон чухал зөвлөмж гарган хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь боловсруулсан түлшний түгээлтийн механизм ба өрхийн түлш худалдан авах чадавхийн талаарх зөвлөмж юм. Түүнчлэн “Түлш солих үйл ажиллагааны бүдүүвч” баримт бичигт төслийн хүрээнд боловсруулсан түлшний туршилтын хөтөлбөр гарган хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг. Гэсэн хэдий ч Засгийн газар өнгөрсөн өвөл (2011-2012) Баянгол дүүргийн зарим хороодыг сонгон боловсруулсан түлшний туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Уг хөтөлбөрийн агуулга, шинж чанар, ”Үйл ажиллагааны ерөнхий бүдүүвч” баримт бичигт заасан туршилтын хөтөлбөртэй адил байсан учир одоогоор төсөл хөтөлбөрийг боловсронгуй болгох, сайжруулах арга зам, зөвлөмжүүдийг гаргахаар ажиллаж байна. Хөтөлбөрийн механизмын талаар УБЦАС II төслийн тайланд илүү дэлгэрэнгүй оруулсан.
Энэ тайланд өнгөрсөн өвлийн (2011-2012 он) туршилтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн түлшний түгээлтийн механизмд дүн шинжилгээ хийж, ирэх өвөл болон цаашид хэрэглэгчдэдтүлш худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизмийг бий болгох талаар санал зөвлөмж орууллаа.
2 Боловсруулсан түлшний түгээлтийн механизм
Монгол улсын Засгийн газраас өнгөрсөн өвөл (2011-2012)Баянгол дүүрэгт боловсруулсан түлш түгээх туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн үр дүнгийн талаар 2012 оны 3-р сард гаргасан “Боловсруулсан түлшний түгээлт-дүн шинжилгээ, зөвлөмж, хэрэгжилт” тайланд (цаашид “3-р сарын тайлан” гэж нэрлэх) дэлгэрэнгүй оруулсан.
Боловсруулсан түлшний туршилтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн нь түүний сургамжинд үндэслэн цаашид хөтөлбөрийг өргөжүүлэх, сайжруулахулмаар түлшний үнийг боломжит хэмжээнд тогтоох механизмын эхлэлийг тавьсан юм.
2.1 2011-2012 онд хэрэгжүүлсэн Засгийн газрын туршилтын хөтөлбөр
2011-2012 оны өвлийн туршилтын хөтөлбөрт Баянгол дүүргийн 7 хорооны 11,578 өрхийг хамруулан хагас коксжсон нүүрс, хагас коксжсон нүүрсэн шахмал түлш, үртсэн шахмал түлш нийлүүлсэн. Эдгээр хороодод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хэд хэдэн асуудал гарсан ч тэдгээрийн дотор хамгийн том асуудал нь боловсруулсан түлшний нийлүүлэлт хангалтгүй байсан явдал юм. 2011 оны 12-р сарын байдлаар нийлүүлэхээр төлөвлөж байсан түлшний дөнгөж 18%-ийг хэрэглэгчдэд хүргэсэн байв. Энэ нь олон хүмүүсийг түүхий нүүрс хэрэглэхээс аргагүй байдалд хүргэсэн байна. Өөр нэг гол асуудал бол зарим оршин суугчид боловсруулсан түлшийг татаастай үнээр ч худалдаж авах санхүүгийн боломж муутай байгаа учраас янз бүрийн бохирдуулагч түлш хэрэглэсээр л байлаа. Иймд туршилтын хөтөлбөрийн түлшний үнэ болон түлш худалдан авах хэрэглэгчдийн санхүүгийн чадамжинд дүн шинжилгээ хийж, энэ тайланд тусгасан болно. Эдгээр нь боловсруулсан түлшний хэрэглэгчдэд хүргэхо үнэ, мөн өрх бүрттогтоосон хэмжээгээр түлш олгодог учир өрхийн үлшинд зарцуулсан зардлыг шууд тодорхойлж байдаг.
Хөтөлбөрт хамрагдсан хороодын байнгын оршин суугч өрх бүрт 3 тн боловсруулсан түлш авах ваучер олгосон байна. Хөтөлбөрийн хугацаанд Нийслэлийн Агаарын чанарын алба (НАЧА) түүхий нүүрсний харьцуулах, жишиг үнийг нэг тонн тутамд 90,000 төгрөг байхаар тооцон, уг үнийг (үртсэн шахмал түлшний хувьд бүр доогуурбуюу 80,000 төгрөг)үндэслэн түлшний татаасын хэмжээг тогтоожээ . Энэ нь өрх бүрт 2 тонн хагас коксжсон нүүрс ба хагас коксжсон нүүрсэн шахмал түлшний тонн тутмыг 90,000 төгрөгөөр, нэг тонн үртсэн шахмал түлшийг 80,000 төгрөгөөр худалдан авах боломж олгосон гэсэн үг юм. Нэг тонн хагас коксжсон нүүрс ба хагас коксжсон шахмал түлш нийлүүлэх үнэ 150,000 төгрөг, 1 тонн үртсэн шахмал түлшнийх 120,000 төгрөг байсан тул хагас коксжсон нүүрс ба хагас коксжсон шахмал түлшний тонн тутамд 60,000 төгрөгний татаас, үртсэн шахмал түлшний тонн тутамд 40,000 төгрөгний татаас тус тус олгосон.
Нэг тонн боловсруулсан түлшний үнийг нэг тонн түүхий нүүрсний үнэтэй ойролцоо, ижил түвшинд байлгах зорилгоор татаасын хэмжээг ингэж тогтоосон байна. Түүхий нүүрсийг бөөнөөр худалдахаас гадна жижиглэнгийн борлуулагчид уутаар худалдаалдаг. Нүүрсний бөөний ба жижиглэнгийн үнийн хоорондын зөрүү нь нэлээд өндөр байна. Харин туршилтын хөтөлбөрт боловсруулсан түлшний бөөний ба жижиглэнгийн үнэнд ялгаа байгаагүй. Энэ нь аливаа бүтээгдэхүүний бөөний үнэ нь ихэнх тохиолдолд жижиглэнгийн үнээс хямд байдаг зах зээлийн үндсэн зарчмаас ялгаатай байлаа. Хүснэгт 1-ээс харахад нэг уут боловсруулсан түлшний үнэ нэг уут түүхий нүүрсний жижиглэнгийн үнээс нэлээд доогуур байсныг харуулж байна. Татаасгүй байсан ч боловсруулсан түлшний үнэ түүхий нүүрсний жижиглэнгийн үнээс доогуур (түлшийг борлуулагчдад хүргэх, түгээх ба борлуулагчийн ажлын хөлс зэрэг бусад зардлуудыг Засгийн газраас хариуцаж байсан) байх байжээ. “Түлш солих үйл ажиллагааны ерөнхий бүдүүвч” баримт бичигт боловсруулсан түлшний жижиглэнгийн үнийг бөөний үнээс арай өндөр байлгахыг зөвлөсөн байдаг.
Түүнчлэн боловсруулсан түлшний үнийг хөнгөлөх арга хэмжээг (татаасыг) зөвхөн санхүүгийн боломж муутай өрх, хэрэглэгчдэд чиглүүлснээр татааст зарцуулах зардлыг нэлээд хэмжээгээр бууруулах боломжтой байна.
Хүснэгт 1: 2011-2012 оны түлшний хэрэглэгчийн үнэ, татаас (төгрөг)
2.2 2012-2013 оны хөтөлбөр
Түүхий нүүрсний үнэ өссөөр 2012-2013 оны өвөл 1 тонн нүүрсний харьцуулах жишиг үнэ 110,000 төгрөг гэж НАЧА-наас тогтоосон. Үйлдвэрлэгчийн үнийн дээд хязгаарыг дээрх жишиг үнэ дээр татаасын үнийг нэмж хагас коксжсон нүүрс ба үртсэн шахмал түлшний хувьд 150,000 төгрөг, хагас коксжсон нүүрсэн шахмал түлшний хувьд 170,000 төгрөг гэж тогтоогоод байна.
Өнгөрсөн оныхтой ижил хэмжээний татаас олгогдохоор харагдаж байсан ч 2012 оны 8-р сард Үндэсний хорооноос татаасын хэмжээг бууруулж тогтоосон. Боловсруулсан түлшний түгээлтийн тогтолцооны тайланд тусгагдсан гол зөвлөмжүүд үүнд тусгалаа олсон. Хагас коксжсон түлшний тонн тутамд олгох 40,000 төгрөгний татаасын оронд ЦАС-гаас 20,000 төгрөгний татаас олгохоор болоод байна. Мөн хагас коксжсон шахмал түлшний татаас 60,000 төгрөг байсныг 30,000 төгрөг, үртсэн шахмал түлшнийх 40,000 байсныг 10,000 төгрөг болгож буурууллаа. Ингэснээр шууд татаас 50-75% болон буурсан ба шууд бус татаас хэвээрээ үлдлээ. Засгийн газрын өнөөгийн төлөвлөгөөг дараах хүснэгтүүдэд тод хараар үзүүллээ.
Энэ жилийн хөтөлбөрт нэг өрхөд 3.5 тн боловсруулсан түлшнийваучер олгохоор төлөвлөж байна. Түүнчлэн өмнөх хороод дээр 2 хороог нэмж нийт 9 хорооны 12,461 өрхөд түлш нийлүүлэхээр төлөвлөж байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, НАЧА-наас ирэх өвлийн хөтөлбөрт түлш нийлүүлэгчид, үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг нэлээд бодитоор авч үзсэн гэж байна. Нийлүүлэхээр төлөвлөж буй боловсруулсан түлшний нийт хэмжээ 45,000 тн байна.
Мөн түлш борлуулагчдын тоог ч нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. НАЧА-гаас ирэх өвлийн хөтөлбөрт 9 хороонд 42 борлуулалтын цэг (нэг хороонд 5 орчим цэг) ажилуулахаар санал болгож байна. Өнгөрсөн өвөл түлш борлуулагчдад борлуулсан 1 тонн тутамд 6,000 төгрөг төлж байсан бол энэ өвөл 8,000 төгрөг болгож нэмэгдүүлэх төлөвтэй байна. Боловсруулсан түлшний түгээлтийн хөтөлбөрийн тайлан (УБЦАС, 2012)-д 2012-2013 оны хөтөлбөрт зориулан янз бүрийн хувилбар жишээг авч үзлээ. Үүнд Засгийн газрын 2011-2012 онд хэрэгжүүлсэн туршилтын хөтөлбөрийнхөөс (дээр дурьдсан) эхлээд татаасыг бууруулсаар алдагдал, ашиг тэнцэх хүртэлх үеийг оруулав. Хувилбар жишээнд түлшний хэрэглэгчдэд борлуулах үнэ, олгох татаасын үнийг өөр өөрөөр тооцов. Хэдийгээр энэ жилийн хувьд татаас болон түүнээс хамааралтай борлуулалтын үнийг тогтоочихсон боловч эдгээр хувилбарууд дараа дараагийн тооцоо, ирээдүйд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд хэрэг болох болно.
Энд хувилбар жишээнүүдийг товчхон тайлбарлаад хэрэглэгчдийн түлш худалдан авах санхүүгийн чадамж, тэдний зарцуулалтын талаар авч үзлээ. Зарим тайланд өөр хувилбаруудыг авч үзсэн байдаг ч энэ бүх хувилбар жишээнд дээд үнийг (түлш нийлүүлэгчдэд зориулсан) авч хэрэглэлээ.
Хүснэгт 2: Хувилбартус бүрийн үр дүн, онцлог (төгрөгөөр)
Дээр үзүүлснээр боловсруулсан түлш бүрийн үнийг түүхий нүүрсний жижиглэнгийн үнээс доогуур тогтоосон ч татаасын нийт зардлыг нэлээд бууруулж болохоор байна. Бүх өрхүүдэд татаасыг жигд олгохын оронд ерөнхий үнийн түвшинг нэмэгдүүлэн түлшний хөнгөлөлт (affordability payments) авах шаардлагатай өрхүүдэд олгох хувилбарыг санал болгож байна.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05