УЛААНБААТАР ХОТЫН ХҮЙТНИЙ УЛИРЛЫН АГААРЫН ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ /2025 ОНЫ 10 ДУГААР САР/

Published date: 2025/11/06

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжилтийн автомат багажаар тодорхойлж байна.

Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2025 оны 10 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе 2024 оны 10 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл (NO2) нь 8 мкг/м3-ээр буюу 17 %-иар, хүхэрлэг хий (SO2) нь 17 мкг/м3-ээр буюу 46 %-иар тус тус бага, PM2.5 тоосонцор ижил түвшинд, харин PM10 тоосонцор 6 мкг/м3-ээр буюу 7 %-иар их байна.

Улаанбаатар хотын 2025 оны 10 дугаар сарын агаар бохирдуулах бодис тус бүрийн сарын дундаж агууламжийг дараах зурагт харууллаа. (Зураг 1-13)

 

Зураг 1. 2024, 2025 оны 10 дугаар сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж

 

РМ2.5 тоосонцор

 

 Зураг 2. PM2.5 тоосонцрын 10 дугаар сарын агууламж, 2021-2025 он

 

Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2025 оны 10 дугаар сарын дундаж агууламжийг 2021, 2022 оны 10 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 7-9 мкг/м3-ээр буюу 21-26 %-иар бага, 2023 оны 10 дугаар сартай харьцуулахад 3 мкг/м3-ээр буюу 13%-иар их, харин 2024 оны 10 дугаар сарын дундаж агууламжтай ижил түвшинд байна. (Зураг 2).

 

Зураг 3. PM2.5 тоосонцрын 10 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр

 

2025 оны 10 дугаар сарын РМ2.5 тоосонцрын сарын дундаж агууламж Мишээл экспо 26 мкг/м3, 100 айл 19 мкг/м3, Цахилгаан станц  31 мкг/м3, Ургах наран хороолол 24 мкг/м3 байна, Яармаг 22 мкг/м3.

2024 оны 10 дугаар сартай харьцуулахад Баруун 4 зам 2 мкг/м3-ээр, 1-р хороолол 1 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 2 мкг/м3-ээр, Хайлааст 13 мкг/м3-ээр, Зайсан 1 мкг/м3-ээр их Налайх 2 мкг/м3, Толгойт 5 мкг/м3-ээр, Зурагт 2 мкг/м3-ээр бага, харин Шархад 3 мкг/м3-ээр, Баянхошуу 5 мкг/м3-ээр, Дамбадаржаа 6 мкг/м3-ээр их, Нисэх ижил түвшинд байсан байна. (Зураг 3).

 

Зураг 4. PM2.5 тоосонцрын 10 дугаар сарын хоногийн дундаж агууламж

 

2025 оны 10 дугаар сарын РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 1-99 мкг/м3 байсан байна. РМ2.5 тоосонцрын хамгийн бага агууламж нь Зайсан, Цахилгаан станц орчим 1 мкг/м3, хамгийн их агууламж илэрсэн цэг 10 дугаар сарын 05-нд Цахилгаан станц орчим 99 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 61.5 мкг/м3-ээр их байсан байна (Зураг 4).

 

РМ10 тоосонцор

Зураг 5. PM10 тоосонцрын 10 дугаар сарын агууламж, 2021-2025 он

 

Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2025 оны 10 дугаар сарын дундаж агууламжийг 2021 оны 10 сарын дундаж агууламжтай харьцуулахад 11 мкг/м3-ээр буюу 10 %-иар бага, 2022 оны 10 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 1 мкг/м3-ээр буюу 2%-иар их, 2023 оны 10 дугаар сарын дундаж агууламжаас 14 мкг/м3-ээр 13 %-иар бага, 2024 оны 10 дугаар сарын дундаж агууламжаас 6 мкг/м3-ээр буюу 7 %-иар их байна (Зураг 5).

 

Зураг 6.  PM10 тоосонцрын 10 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр

 

2025 оны 10 дугаар сарын РМ10 тоосонцрын дундаж агууламжийг 2024 оны 10 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад Мишээл экспо 12 мкг/м3 -ээр, Баруун 4 зам 14 мкг/м3-ээр, 1-р хороолол 1 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 31 мкг/м3-ээр, 100 айл 32 мкг/м3-ээр, Хайлааст 19 мкг/м3-ээр, Зайсан 24 мкг/м3-ээр, Нисэх 4 мкг/м3-ээр, Толгойт 7 мкг/м3-ээр, Зурагт 10 мкг/м3-ээр тус тус бага, харин Цахилгаан станц 165 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 3 мкг/м3-ээр, 5 буудал 76 мкг/м3-ээр, Налайх 8 мкг/м3-ээр тус тус их, харин Шархад, Яармаг ижил түвшинд байна (Зураг 6).

 

Зураг 7. PM10 тоосонцрын 10 дугаар сарын хоногийн дундаж агууламж

 

2025 оны 10 дугаар сарын РМ10 тоосонцрын хоногийн дундаж агууламж 5-850 мкг/м3 байсан байна. РМ10 тоосонцрын хамгийн бага агууламж нь Толгойт орчим 5 мкг/м3, хамгийн их агууламж илэрсэн цэг 10 дугаар сарын 02-нд Цахилгаан станц орчим 850 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 750 мкг/м3-ээр их байсан байна (Зураг 7).

 

Азотын давхар исэл (NO2)

Зураг 8. Азотын давхар ислийн 10 дугаар сарын дундаж агууламж, 2021-2025 он

 

Азотын давхар ислийн (NO2) 2025 оны 10 дугаар сарын дундаж агууламж 2021 оны 10 дугаар сараас 1 мкг/м3-ээр буюу 2 %-иар бага. Харин 2022, 2023 оны 10 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 2-6 мкг/м3-ээр буюу 5-18 %-иар их, 2024  оны 10 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 8 мкг/м3-ээр буюу 17 %-иар бага байна (Зураг 8).

 

Зураг 9. Азотын давхар ислийн 10 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр

 

2025 оны 10 дугаар сарын азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламж Мишээл экспо 23 мкг/м3, Цахилгаан станц 53 мкг/м3 байна. 2024 оны 10 дугаар сартай харьцуулахад Баруун 4 зам 102 мкг/м3-ээр, 1-р хороолол 5 мкг/м3-ээр, Хайлааст 3 мкг/м3-ээр, Шархад 4 мкг/м3-ээр, Яармаг 3 мкг/м3, Толгойт 24 мкг/м3-ээр бага, Бөхийн өргөө 3 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 1 мкг/м3-ээр, 5 буудал 30 мкг/м3-ээр, Зайсан 5 мкг/м3-ээр, Налайх 5 мкг/м3-ээр, Зурагт 9 мкг/м3-ээр тус тус их, харин 100 айл ижил түвшинд байна (Зураг 9).

 

Зураг 10. Азотын давхар ислийн 10 дугаар сарын хоногийн дундаж агууламж

 

2025 оны 10 дугаар сарын азотын давхар исэл (NO2)-ийн хоногийн дундаж агууламж 2-153 мкг/м3 байсан байна. Азотын давхар исэл (NO2)-ийн хамгийн бага агууламж нь Мишээл экспо орчим 2 мкг/м3, хамгийн их агууламж илэрсэн цэг 10 дугаар сарын 31-нд Цахилгаан станц орчим 153 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 103 мкг/м3-ээр их байсан байна (Зураг 10).

 

Хүхэрлэг хий (SO2)

 

Зураг 11. Хүхэрлэг хийн 10 дугаар сарын дундаж агууламж, 2021-2025 он

 

Агаар дахь хүхэрлэг хийн (SO2) 2025 оны 10 дугаар сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 10 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 7-27 мкг/м3-ээр буюу 26-57 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2024 оны 10 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 17 мкг/м3-ээр буюу 46 %-иар бага байна (Зураг 11).

 

 

Зураг 12. Хүхэрлэг хийн 10 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр

 

2025 оны 10 дугаар сард хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламжийг 2024 оны 10 дугаар сартай харьцуулахад 1-р хороолол 57 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 3 мкг/м3-ээр, Цахилгаан станц 4 мкг/м3-ээр, Хайлааст 7 мкг/м3-ээр, 5 буудал 20 мкг/м3-ээр, Шархад 33 мкг/м3-ээр, Налайх 13 мкг/м3-ээр, Яармаг 2 мкг/м3-ээр, Толгойт 75 мкг/м3-ээр бага, харин  Мишээл экспо 3 мкг/м3-ээр, Баруун 4 зам 2 мкг/м3-ээр, 100 айл 1 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 9 мкг/м3-ээр, Зайсан 1 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 12).

 

Зураг 13. Хүхэрлэг хийн 10 дугаар сарын хоногийн дундаж агууламж

 

2025 оны 10 дугаар сарын хүхэрлэг хийн (SO2) хоногийн дундаж агууламж 1-146 мкг/м3 байсан байна. Хүхэрлэг хийн (SO2) хамгийн бага агууламж нь Баруун 4-н зам, Бөхийн өргөө, Цахилгаан станц, Хайлааст, 5-н буудал орчим 1 мкг/м3, хамгийн их агууламж илэрсэн цэг 10 дугаар сарын 22-нд Толгойт орчим 146 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 96 мкг/м3-ээр их байсан байна (Зураг 13).

 

 

 

 

 

 

 

Facebook Twitter YouTube