Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
1 Удиртгал
1.1 Улаанбаатар хотын агаарын бохирдол
Монгол орны хот суурин газруудын агаарын бохирдол нь нэлээд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Дэлхийн хэмжээнд тогтоогдсон нарийн ширхэгт тоосонцорын (2.5 ба 10-ын) хамгийн өндөр үзүүлэлт нь Улаанбаатар хотын зарим хэсэгт бүртгэгдэж байна. Дэлхийн банкнаас Монгол орны агаарын бохирдолтой холбоотой гарах эрүүл мэндийн зардал улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 9 орчим хувь, Улаанбаатар хотын ДНБ-ний 19 хувийг тус тус эзэлж байна гэсэн тооцоо гаргажээ. Агаарын бохирдол ийм өндөр түвшинд хүрээд байгаа нь хот суурин газрын гэр хорооллын өрхүүд түүхий нүүрс хэрэглэдэгтэй холбоотой байна.
Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гаргасны дагуу олон улсын санхүүгийн, хөгжлийн болон хандивлагч байгууллагууд агаарын бохирдлын асуудалд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжүүлсээр ирлээ. Тэдгээрт уламжлалт зуухыг сайжруулсан зуухаар солих, боловсруулсан түлш нэвтрүүлэх, цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийг оронсууцаар хангах зэрэг ажлууд орж байна. Агаарын бохирдлыг бууруулахад ЕСБХБ-наас ахуйнхэрэглээний түүхий нүүрсийг боловсруулсан түлшээр орлуулахад анхаарлаа хандуулан ажиллаж байна.
1.2 Улаанбаатар хотын Цэвэр агаарын санаачлага – 2 төсөл (УБЦАС II)
ЕСБХБ-ны Улаанбаатар хотын Цэвэр агаарын санаачлага төслийн 1-р үед (2009) боловсруулсан түлш нэвтрүүлэх стратегийг тусгасан Үйл ажиллагааны ерөнхий бүдүүвч баримт бичгийг боловсруулж гаргасан билээ. Энэхүү баримт бичигт тусгагдсан олон чухал зөвлөмжүүдийг тус төслийн 2-р үед (2011-2013) хэрэгжүүлж байна. Тэдгээрт төслийн 2-р үеийн хүрээнд боловсруулсан түлшний түгээлтийн механизмыг боловсруулах мөн түлшний түгээлтийн эдийн засгийн загварыг үнийн тэнцвэртэй байдлыг хадгалан хэрэглэгчдийн худалдан авах чадварыг (уг асуудлыг тусад нь тайланд авч үзэх болно) харгалзан үзэж гаргах зөвлөмж орсон юм. Түүнчлэн уг баримт бичигт төслийн хүрээнд туршилтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх талаарх зөвлөмж орсон байсан.
Засгийн газар 2011-2012 оны өвөл Улаанбаатар хотын Баянгол дүүргийн хороодыг сонгон боловсруулсан түлшний түгээлтийн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг туршилтын хөтөлбөрийн агуулга, шинж чанар нь ЕСБХБ-ны Үйл ажиллагааны ерөнхий бүдүүвч баримт бичигт заасан туршилтын хөтөлбөртэй адил байсан учраас одоогоор төслийн хүрээнд уг хөтөлбөрийг боловсронгуй болгох, сайжруулах арга зам, зөвлөмжүүдийг гаргахад чиглэж байна.
2 Засгийн газраас 2011-2012 онд хэрэгжүүлсэн туршилтын хөтөлбөрийн үнэлгээ
Монгол Улсын Засгийн газар нь 2011-2012 оны өвөл Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт боловсруулсан түлш түгээх туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн үр дүнгийн талаар 2012 оны 3-р сард төслөөс боловсруулсан “Боловсруулсан түлшний түгээлт; Дүн шинжилгээ, зөвлөмж, хэрэгжилт” тайланд (цаашид “3-р сарын тайлан” гэх) дэлгэрэнгүй тусгасан. Уг тайланд хагас коксжсон нүүрс ба хагас коксжсон нүүрсэн шахмал түлш, үртсэн шахмал түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд хийсэн үнэлгээ, үр дүнг нарийвчлан авч үзсэн байна. Үнэлгээг түүхий нүүрс, боловсруулсан түлшний нийлүүлэлт, тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн үйл явц болон борлуулагчид, хэрэглэгчдийг хамруулан явуулсан. 3-р сарын тайланг боловсруулах үед Засгийн газрын 2011-2012 оны туршилтын хөтөлбөр нь нэгэнт хэрэгжиж эхэлсэн байсан тул уг хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцсон талуудыг ч мөн үнэлгээнд хамруулсан (Зураг 1). Уг үнэлгээнд хагас коксжсон нүүрс нийлүүлэгч 1, хагас коксжсон нүүрсэн шахмал түлш үйлдвэрлэгч 3, үртсэн шахмал түлш нийлүүлэгч 7 аж ахуй нэгж, үйлдвэрлэгч болон 8 агуулах, түгээлтийн 1 компани тус тус хамрагдсан. Түүнчлэн туршилтын хөтөлбөр хэрэгжсэн Баянгол дүүргийн хороо хэсгүүдийн оршин суугчид, хэрэглэгчид, төр захиргааны албан хаагчид, борлуулагчид, тэээвэрлэгчид, агуулахын ажилтоннуудын дунд олон нийтийн хэлэлцүүлэг, ярилцлага явуулсан.
Туршилтын хөтөлбөрийг боловсронгуй болгох зорилгоор 2012 оны 4-р сард зорилтот бүлгүүдтэй уулзан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж шинэ мэдээ, мэдээлэл цуглуулсан. Энэ ажил нь хэрэгжсэн туршилтын хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл олж авах, цаашид буюу 2012-2013 оны өвөл хэрэгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагааг боловсронгуй болгон сайжруулах үндсэн арга замуудыг тогтооход чухал ач холбогдолтой байв. Түүнчлэн энэхүү үйл ажиллагааны гол зорилго ньцаашид боловсруулсан түлшний түгээлтийн хөтөлбөрийг нарийн төлөвлөх, тэдгээрийн үнэ, татаасын тогтолцоог зөв оновчтой тогтооход Засгийн газарт дэмжлэг үзүүлэх үүднээс боловсруулсан түлш бүрийн үйлдвэрлэлийн зардал тооцоог нарийн гаргахад чиглэсэн. Уг ажлын хүрээнд боловсруулсан түлш үйлдвэрлэгч 6 аж ахуйн нэгж (нэгнь Улаанбаатар хотод оффистой)-тэй газар дээр нь очиж уулзлаа. Өмнө цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн санал асуулгын хуудас тусгайлан бэлтгэн уулзалт ярилцлагад ашиглав. Өвлийн буюу халаалтын улирал дуусч байгаатай холбогдуулан олон нийтийн эхний хэлэлцүүлэгийг зохион байгуулж шинэ мэдээлэл цуглуулах, боловсруулсан түлшний үйлдвэрлэлийн зардлуудыг тооцох, түлш борлуулах үнэ болон хэрэглэгчдийн түлшиндээ зарцуулах боломжит үнийн саналыг авах зорилгоор гэр хорооллын оршин суугчид, хороо, хэсгийн дарга нар, борлуулагчид, “Био Монголия Рич” түгээлтийн компанитай уулзаж ярилцсан. Эдгээр уулзалт ярилцлагуудаас гарсан үр дүн болон 3-р сарын тайлангийн үр дүнгүүд нь энэхүү тайлангийн 3, 4-р бүлэгт өгсөн санал зөвлөмжүүдийн гол үндэслэл боллоо.
2.1 Танилцуулга
2011-2012 оны өвлийн туршилтын хөтөлбөрт Баянгол дүүргийн нүүрс хэрэглэхийг хориглосон бүсийн долоон хорооны 11,578 айл өрх хамрагдсан. Боловсруулсан түлшийг үйлдвэрлэн Улаанбаатар хотод тээвэрлэн авчирч агуулахад буулгасны дараа агуулахаас борлуулалтын 14 цэгт (хороо бүрт 2 борлуулалтын цэгтэйгээр) хүргэж хэрэглэгчдэд худалдсан. Түлш нийлүүлэгч бүрт түлшний нэг тонн тутмын үнийг тогтмол үнээр төлсөн.
Түлшийг үйлдвэрээс агуулахад хүргэх, тээвэрлэх ажлыгнийлүүлэгчид өөрсдөө хариуцан гүйцэтгэсэн. Харин агуулахаас борлуулалтын цэгт хүргэх ажлыг Цэвэр Агаар Сангаас (ЦАС) санхүүжүүлэн түлшийг хэрэглэгчдэд татаас бүхий үнээр худалдсан. Хэрэглэгчдэд олгосон татаасыг мөн ЦАС-гаас санхүүжүүлсэн.
2.2 Боловсруулсан түлш нийлүүлэгчид
2011-2012 оны хөтөлбөрт түлш нийлүүлэгчдийг үйлдвэрлэлийн хүчин чадал (наад зах нь 100 тонн хагас коксжсон нүүрс /шахмал түлш/буюу үртсэн шахмал түлш үйлдвэрлэх) болон өмнөх жилийн үйлдвэрлэлийн хэмжээг үндэслэн сонгосон. Гэрээг түлш нийлүүлэгчид, ЦАС, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Нийслэлийн агаарын чанарын албаны (НАЧА) хооронд байгуулсан. Нийт 79,700 тонн (68,000 тонн хагас коксжсон нүүрс ба шахмал түлш, 11,700 тонн үртсэн шахмал түлш) боловсруулсан түлш нийлүүлэхээр гэрээ хийсэн ба түлш нийлүүлэгчид нэг тонн хагас коксжсон нүүрс ба шахмал түлшийг 150,000 төгрөгөөр, нэг тонн үртсэн шахмал түлшийг 120,000 төгрөгийн үнээр тус тус нийлүүлэхээр тогтсон. Эдгээр үнийг цөөн нийлүүлэгчидтэй уулзан тогтоож, уг тогтоосон үнээр түлшийг бусад нийлүүлэгчдээс авч нийлүүлсэн гэж тооцхоор байна.
Энэ нь хагас коксжсон нүүрс болон хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэгчид өөрсдийн түлшийг нийлүүлэхдээ нэг тонн түлшийг ижил үнээр нийлүүлсэн гэсэн үг юм. Үртсэн шахмал түлш нийлүүлэгчдийн хувьд нийлүүлэх тогтсон үнэ бас ижил. 2011-12 сарын сүүлийн байдлаар Баянгол дүүргийн 7 хорооны 11,000 айл өрхийн хэрэгцээнд шаардлагатай хагас коксжсон нүүрс ба шахмал түлшний 5 %, бүх боловсруулсан түлш (үртсэн шахмал түлшийг оруулан)-ний 10 %-ийг нийлүүлсэн байна. Эндээс түлш нийлүүлэгчид тохиролцсон хэмжээгээр түлш нийлүүлж чадаагүй буюу хүсээгүй гэдэг нь харагдаж байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр хэрэгжих боломжгүй болж тус хороодын олон айл өрх эргээд түүхий нүүрсээ хэрэглэхэд хүрсэн.
2.2.1 Хагас коксжсон түлш нийлүүлэгчид
2011-2012 оны Засгийн газрын туршилтын хөтөлбөрт зөвхөн хагас коксжсон нүүрс нийлүүлэгч нэг компани /MAK/ оролцсон. Уулзалтын үеээр НАКО компани хагас коксжсон нүүрсэн шахмал түлшнээс илүүтэйгээр хагас коксжсоннүүрс нийлүүлэх сонирхолтой нь ил байлаа. Иймд НАКО компаний үйлдвэрлэлийн зардлыг энэ бүлэгт оруулав.
Монгол алт корпораци (МАК)
MAK-ийн хагас коксжсон нүүрсний үйлдвэр нь Улаанбаатар хотоос зүүн урд 330 км-т Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрладаг. Тус компаниас авсан мэдээллээр үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал нь 50,000 тонн байна. Уг үйлдвэрийг туршилтын журмаар байгуулсан бөгөөд тус корпораци 2015 он гэхэд жилд нэг сая тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Гол нь давирхайг (нүүрсийг халуун задралд оруулж хагас коксжсон нүүрс гаргаж авхад ялгарах хар тослог дайвар бүтээгдэхүүн) хадгалж тээвэрлэхэд хүндрэл гардаг.
Давирхай нь өмнөд хөршид үнэтэй түүхий эдэд тооцогддог ба тээвэрлэхэд тусгай савалгаа болон нөхцөл шаардлагтай болдог. Одоогоор МАК-ын үйлдвэрлэж буй хагас коксжсон нүүрс хэрэглэгчдэд нийлүүлхэд борлуулалт маш бага тул компани үйлдвэрлэсэн нүүрсээ Шарын гол зэрэг хагас коксжсон нүүрсэн шахмал түлш үйлдвэрлэдэг компаниудад хямд үнээр худалддаг. МАК-ийн ажилтоннуудын хэлснээр хагас коксжсон нүүрс нь сайжруулсан зуух бус харин уламжлалт зууханд хамгийн сайн тохирдог байна. Хагас коксжсон нүүрсний илчлэг нь тэдний өөрийн уурхайн түүхий нүүрсний илчнээс бага хэдий ч Налайх, Багануурын уурхайн нүүрснээс илүү илчлэгтэй байна.
Туршилтын хөтөлбөрийн асуудлаар уулзаж ярилцаж байх үед тус компаний үйлдвэрлэлийн зардал нэг тонн-д 109,000 орчим төгрөг байсан бол харин хамгийн сүүлд хийсэн тооцоогоор уг зардал 160,000 төгрөг болсон байна. Иймд тэд 200,000 төгрөгөөр худалдах үнийг санал болгож байна. 2011-2012 оны туршилтын хөтөлбөрт оролцохдоо МАК нь гэрээгээр тохиролцсон хэмжээний түлшээ бүрэн нийлүүлж чадаагүй. НАКО ХХК
Тус компани нь хагас коксжсон нүүрсэн шахмал түлшний нэлээд хэсгийг нийлүүлэхээр гэрээ хийсэн. Гэсэн ч үйлдвэрлэлийн хүчин чадал бага ба сард дээд тал нь 200 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Тус компани шахмал түлшний үйлдвэрлэлээ 2011 оны 11-р сард зогсоож харин түүний оронд хагас коксжсон нүүрс борлуулах төлөвлөгөөтэй байна. НАКО компаний түлш нь НАЧА-гаас тогтоосон стандартад нийцэж байгаа гэж тайлбарласан. Харин хөтөлбөрөөс тус компаний хагаскоксжсон нүүрсийг хүлээж аваагүй. НАКО компани нь дараагийн хөтөлбөрт зөвхөн хагас коксжсон нүүрс нийлүүлэх сонирхолтой байна. Гэхдээ уулзалт ярилцлага хийж байх үед тус компани 70-30% харьцаагаар хагас коксжсон нүүрс ба хагас коксжсон нүүрсэн шахмал түлш нийлүүлэх саналыг Нийслэлийн засаг даргын тамгын газарт өргөн барихаар бэлтгэж байсан. Хагас коксжсон нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал 100,000тонн бөгөөд нэг тонныг 150,000 төгрөгөөр худалдах бол ашигтай ажиллах боломжтой. Энэхүү тайланг боловсруулах явцад хугацаанд НАКО компани хөтөлбөрт хамрагдахааргүй болсон байв.
2.2.2 Хагас коксжсон нүүрсэн шахмал түлш нийлүүлэгчид
Хагас коксжсон нүүрсэн шахмал түлш нийлүүлэгч гурван аж ахуй нэгжийн аль алинтай уулзсан. Үйлдвэрлэлийн зардлын талаарх мэдээллийг Дулааны 2-р цахилгаан станц (ДЦС-2), НАКО, Шарын голоос авсан. НАКО компани нь хагас коксжсон нүүрс нийлүүлэх сонирхолтой болохоор түүний зардлын задаргааг 2.2.1-д оруулсан болно.
Дулааны 2-р цахилгаан станц
Улсын эзэмшлийн уг дулааны цахилгаан станц Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрладаг. Уг станцийг түшиглэсэн Хагас коксжсон нүүрсэн шахмал түлшний үйлдвэрийн төсөл өнгөрсөн жилийн туршилтын хөтөлбөрт оролцоогүй ч энэ жил үйлдвэрийн хоёр шугамныхаа зөвхөн нэгийг ашиглан 8-р сараас эхлэн 19,000 тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч одоогийн байдлаар 10 сар болон хойшилсон. Бүрэн хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулдаг болох үед жилд 210,000 тонн хагас коксжсон нүүрсэн шахмал түлш үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна. Бидний ярилцаж байх үед үйлдвэрлэлийн зардлаа нэг тоннд 80,000 орчим төгрөг гэж тооцож байсан бо одоогоор 140,000 орчим төгрөг (зөвхөн үйл ажиллагааны зардлыг тооцон ашгаа оруулахгүйгээр) гэж тооцож байна. Тэд шахмал түлшний барьцалдуулагч шингэн шилийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох гэж байгаа ба силикат нийлүүлэгч дотоодын түнштэй болсноор зардал буурах төлөвтэй байна. Шарын гол энерго ХХК
Шарын Гол Энерго нь Улаанбаатар хотоос баруун хойш зүгт 230 км-т зайд оршдог үйлдвэрлэлийн бүс нутаг болох Дарханд байрладаг. Хэдийгээр 2011-2012 оны туршилтын хөтөлбөрт хүчин чадал нь жилд 25,000 тонн хагас коксжсон нүүрсэн шахмал түлш үйлдвэрлэдэг гэж байсан ч бидний хийсэн 2 дахь удаагийн уулзалтаар тэдний жилийн үйлдвэрлэлийн бодит хүчин чадал 6,000 орчим тонн гэдэг тодорхой болсон. Түүхий эд, материалын үнэ өссөн болохоор Шарын гол нэг тонныг өмнөх туршилтын хугацаанд худалдаж байсан 150,000 төгрөгөөр бус харин 250,000 төгрөгөөр худалдахыг санал болгож байна. Тус компаний түлш нийлүүлэх үнэ бусадхагас коксжсон нүүрсэн шахмал түлш нийлүүлэгчдийн санал болгож байгаа үнээс нэлээд өндөр байгаа юм. Энэ нь нэмэлт орц болох барьцалдуулагч эрдэнэ шишийн цардуулын үнэ өссөнтэй холбоотойгоос гадна Улаанбаатарт байрладаг бусад үйлдвэрлэгчидтэй харьцуулахад тээврийн зардал өндөр гарч байгаатай холбоотой. 2011-2012 оны туршилтын хөтөлбөрийн хугацаанд түүхий нүүрс, цахилгаан, төмөр замын тээврийн үнэ өссөн ч түлш борлуулах үнэд өөрчлөлт хийгдээгүй. Тухайн үеийг хүртэл Шарын Гол Энерго ХХК үйлдвэрлэдэг байсан хагас коксжсон нүүрсээ үйлдвэрлэхээ зогсоож МАК-ийн хагас коксжсон нүүрс харьцангуй хямд байсан болохоор тус компаниас худалдаж авдаг болсон. Учир нь тухайн үед компаний үйлдвэрлэлийн ялангуяа хатаах хүчин чадал хязгаарлагдмал байсан байна. Гэвч компани хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Өмнөх туршилтын хөтөлбөрийн хугацаанд Шарын гол гэрээгээр тохиролцсон түлшээ бүрэн нийлүүлж чадаагүй.
2.2.3 Үртсэн шахмал түлш нийлүүлэгчид
Хялганатад 1, Түнхэлд байрладаг 2 үйлдвэрлэгчдийн үйдлвэрт очиж уулзалт хийсэн. Туршилтын хөтөлбөрт нэлээд олон үртсэн шахмал түлш нийлүүлэгч компаниуд оролцсон ч уг төрлийн түлш нийлүүлэлтэнд дараахи компаниудыг төлөөлүүлэн авч үзэхэд хангалттай гэж үзлээ. Ерөнхийдөө үртсэн шахмал түлшнийлүүлэлт хагас коксжсон нүүрс болон хагас коксжсон нүүрсэн шахмал түлшний нийлүүлэлтээс сайн байсан. Хэдийгээр 2011 оны 12-р сарын сүүлчээр нийт төлөвлөж байсан түлш нийлүүлэлтийн дөнгөж 37%-ийн гүйцэтгэлтэй байсан ч бусад боловсруулсан түлшний нийлүүлэлтийн хувь хэмжээтэй харьцуулахад харьцангуй сайн байсан. Үртсэн шахмал түлшний үйлдвэр Уг үйлдвэр нь Улаанбаатар хотын захиргаанд харъяалагддаг, Булган аймгийн Хялганатад байрладаг бөгөөд үртсэн шахмал түлшний хамгийн том үйлдвэрүүдийн нэг гэж тооцогддог. Туршилтын хөтөлбөрт оролцох гэрээ байгуулах үед тус компани өдөрт 20 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэж байсан ч үйлдвэрлэл эхлэх үед бодит байдалд дээр өдөрт 12 тонн шахмал түлш үйлдвэрлэдэгболох нь тогтоогдсон. Компани нэг тонн үртсэн шахмал түлшийг 120,000 төгрөгөөр нийлүүлэх нь үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй гэж үзэн нэг тонныг 267,000төгрөгөөр нийлүүлэх санал тавьсан. Энэ үнэ нь бидний уулзаж ярилцсан бусад нийлүүлэгчдийн тогтоосон ба санал болгож буй үнээс нэлээд өндөр байгаа юм. Ийм өндөр үнэ тогтоожбайгаа нь нэг талаас тус компани түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч одоогийн байдлаар 10 сар болон хойшилсон. Бүрэн хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулдаг болох үед жилд 210,000 тонн хагас коксжсон нүүрсэн шахмал түлш үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна. Бидний ярилцаж байх үед үйлдвэрлэлийн зардлаа нэг тоннд 80,000 орчим төгрөг гэж тооцож байсан бо одоогоор 140,000 орчим төгрөг (зөвхөн үйл ажиллагааны зардлыг тооцон ашгаа оруулахгүйгээр) гэж тооцож байна. Тэд шахмал түлшний барьцалдуулагч шингэн шилийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох гэж байгаа ба силикат нийлүүлэгч дотоодын түнштэй болсноор зардал буурах төлөвтэй байна. Шарын гол энерго ХХК
Шарын Гол Энерго нь Улаанбаатар хотоос баруун хойш зүгт 230 км-т зайд оршдог үйлдвэрлэлийн бүс нутаг болох Дарханд байрладаг. Хэдийгээр 2011-2012 оны туршилтын хөтөлбөрт хүчин чадал нь жилд 25,000 тонн хагас коксжсон нүүрсэн шахмал түлш үйлдвэрлэдэг гэж байсан ч бидний хийсэн 2 дахь удаагийн уулзалтаар тэдний жилийн үйлдвэрлэлийн бодит хүчин чадал 6,000 орчим тонн гэдэг тодорхой болсон. Түүхий эд, материалын үнэ өссөн болохоор Шарын гол нэг тонныг өмнөх туршилтын хугацаанд худалдаж байсан 150,000 төгрөгөөр бус харин 250,000 төгрөгөөр худалдахыг санал болгож байна. Тус компаний түлш нийлүүлэх үнэ бусадхагас коксжсон нүүрсэн шахмал түлш нийлүүлэгчдийн санал болгож байгаа үнээс нэлээд өндөр байгаа юм. Энэ нь нэмэлт орц болох барьцалдуулагч эрдэнэ шишийн цардуулын үнэ өссөнтэй холбоотойгоос гадна Улаанбаатарт байрладаг бусад үйлдвэрлэгчидтэй харьцуулахад тээврийн зардал өндөр гарч байгаатай холбоотой. 2011-2012 оны туршилтын хөтөлбөрийн хугацаанд түүхий нүүрс, цахилгаан, төмөр замын тээврийн үнэ өссөн ч түлш борлуулах үнэд өөрчлөлт хийгдээгүй. Тухайн үеийг хүртэл Шарын Гол Энерго ХХК үйлдвэрлэдэг байсан хагас коксжсон нүүрсээ үйлдвэрлэхээ зогсоож МАК-ийн хагас коксжсон нүүрс харьцангуй хямд байсан болохоор тус компаниас худалдаж авдаг болсон. Учир нь тухайн үед компаний үйлдвэрлэлийн ялангуяа хатаах хүчин чадал хязгаарлагдмал байсан байна. Гэвч компани хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Өмнөх туршилтын хөтөлбөрийн хугацаанд Шарын гол гэрээгээр тохиролцсон түлшээ бүрэн нийлүүлж чадаагүй.
2.2.3 Үртсэн шахмал түлш нийлүүлэгчид
Хялганатад 1, Түнхэлд байрладаг 2 үйлдвэрлэгчдийн үйдлвэрт очиж уулзалт хийсэн. Туршилтын хөтөлбөрт нэлээд олон үртсэн шахмал түлш нийлүүлэгч компаниуд оролцсон ч уг төрлийн түлш нийлүүлэлтэнд дараахи компаниудыг төлөөлүүлэн авч үзэхэд хангалттай гэж үзлээ. Ерөнхийдөө үртсэн шахмал түлшнийлүүлэлт хагас коксжсон нүүрс болон хагас коксжсон нүүрсэн шахмал түлшний нийлүүлэлтээс сайн байсан. Хэдийгээр 2011 оны 12-р сарын сүүлчээр нийт төлөвлөж байсан түлш нийлүүлэлтийн дөнгөж 37%-ийн гүйцэтгэлтэй байсан ч бусад боловсруулсан түлшний нийлүүлэлтийн хувь хэмжээтэй харьцуулахад харьцангуй сайн байсан. Үртсэн шахмал түлшний үйлдвэр Уг үйлдвэр нь Улаанбаатар хотын захиргаанд харъяалагддаг, Булган аймгийн Хялганатад байрладаг бөгөөд үртсэн шахмал түлшний хамгийн том үйлдвэрүүдийн нэг гэж тооцогддог. Туршилтын хөтөлбөрт оролцох гэрээ байгуулах үед тус компани өдөрт 20 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэж байсан ч үйлдвэрлэл эхлэх үед бодит байдалд дээр өдөрт 12 тонн шахмал түлш үйлдвэрлэдэгболох нь тогтоогдсон. Компани нэг тонн үртсэн шахмал түлшийг 120,000 төгрөгөөр нийлүүлэх нь үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй гэж үзэн нэг тонныг 267,000төгрөгөөр нийлүүлэх санал тавьсан.
Энэ үнэ нь бидний уулзаж ярилцсан бусад нийлүүлэгчдийн тогтоосон ба санал болгож буй үнээс нэлээд өндөр байгаа юм. Ийм өндөр үнэ тогтоожбайгаа нь нэг талаас тус компани зогсоох ингэснээр тэд нэлээд хэмжээний торгууль алданги төлөхөд хүрч нөгөө талаас хэрэглэгчдэд хүрэх түлшний нийлүүлэлт тасалдах улмаар бүрэн зогсоход хүргэж болно. Ерөнхийдөө нийтлэг нэг анзаарагдсан зүйл бол нийлүүлэгчид өөрсдийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа бодитоор зөв танилцуулахгүй байгаа явдал юм. Хэд хэдэн нийлүүлэгчид гэрээнд заасан түлшээ бүрэн хэмжээгээр нийлүүлж чадаагүй нь тэдгээрийн үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой. Нийлүүлэгчдийн үйлдвэрлэлийн бодит зардал, хүчин чадлыг үндэслэн тэдний онцлог талуудыг авч үзэж тусгасан гэрээг нийлүүлэгч бүртэй хийх хэрэгтэй. Нийлүүлэгчид Засгийн газрын татаасын хүрээнд ажиллах буюу үйл ажиллагаанд шууд оролцох учраас энэ ажиллагаанд оролцохыг хүсч байгаа бусад нийлүүлэгчид өөрсдийн үйлдвэрлэлийн зардлын тооцоо болон тоймоос ЦАС юмуу НАЧА-нд ирүүлдэг байх нь бодит үнийг тогтоосон эсэхт хяналт тавих боломж олгож болох юм.Компаниудын зардлын тооцоо өөр өөр ялгаатай байгааг анхаарах нь Засгийн газарт татаасын асуудлыг авч үзэхэд дөхөм болно.
Чөлөөт, өрсөлдөөнт зах зээлийн орчинд магадгүй өөр арга зам бий болгох, өөр механизмыг судлах хэрэгтэй гэдгийг ч харуулж байж болох юм. Жишээлбэл: хөтөлбөрт өөрчлөлт оруулж хэрэглэгчид бус харин нийлүүлэгчид бүгд тодорхой тогтоосон хэмжээний татаас авдаг байж болох юм. Тэгээд үйлдвэрлэгчид түлшээ шууд жижиглэнгээр борлуулагчдад худалдаж, өөрсдийн үнээ тогтоон (татаасыг тооцон оруулан) худалдах нь чөлөөт зах зээлийг хөгжүүлэх боломж олгоно. Энэ тохиолдолд үйлдвэрлэлийн зардлын мэдээлэл тухайн хөтөлбөртэй холбоогүй байх болно. Хэдийгээр одоогийн хөтөлбөрт боловсруулсан түлшний суурь үнийг тогтоож өгөх хэрэгтэй байгаа ч зарим нийлүүлэгчдийн хувьд үр ашгийн ялгаанаас бус харин ашиглаж байгаа материал, түүхий эдээс хамааран үйлдвэрлэлийн зардал нь өндөр байгааг анхаарах хэрэгтэй.
Дээр дурьдсанчлан Шарын гол нэлээд өндөр өртөгтэй эрдэнэ шишийн цардуул хэрэглэдэг. Шахмал түлшний бусад үйлдвэрлэгчдийн хэрэглэдэг барьцалдуулагч бодистой харьцуулахад энэ нь үнэтэй ч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай. Нэлээд хэдэн үйлдвэрлэгчид Улаанбаатар хотоос гадназайдуу байрладаг ба тэдгээрийн тээврийн зардал хотод байрладаг үйлдвэрлэгчидтэй харьцуулахад өндөр байдаг. Иймд үйлдвэрлэгчдийн түлш борлуулах үнэ ялгавартай болж байна. Урьдчилгаа төлбөр 2011-2012 оны туршилтын хөтөлбөрийн хүрээнд нэлээд хэмжээний урьдчилгаа төлбөрийг хагас коксжсон нүүрс ба хагас коксжсон нүүрсэн шахмал түлшний үйлдвэрлэгчдэд олгосон. MAK гэхэд ойролцоогоор100 сая төгрөг (666 тонн хагас коксжсон нүүрстэй тэнцэх)-ийн урьдчилгаа төлбөр авсан. Гэсэн ч нийлүүлэхээр байгуулсан гэрээнд заасан түлшнийхээ дөнгөж 33%-ийг нийлүүлсэн. НАКО 186 сая төгрөгийн (1,240 тонн хагас коксжсон нүүрсэн шахмал түлштэй тэнцэх) урьдчилгаа төлбөр авсан ч мөн гэрээгээр нийлүүлэх түлшнийхээ зөвхөн 2%-ийг нийлүүлсэн. Шарынгол 450 сая (3,000 тонн хагас коксжсон нүүрсэн шахмал түлштэй тэнцэх) урьдчилгаа төлбөр авсан ч гэрээгээр нийлүүлэх түлшнийхээ дөнгөж 6%-ийг нийлүүлсэн. Урьдчилгаа төлбөрүүдийг хагас коксжсон нүүрс ба хагас коксжсон нүүрсэн шахмал түлшний үйлдвэрүүдийг дэмжих хөгжүүлэх зорилгоор олгодог.
Харин эдгээр урьдчилгаа төлбөрүүдийг дээрх дүнгээр олгосон шалтгаан нь тодорхой бус байна. Үйл ажиллагааны эхний сард бага дүнгээр олгох нь зүйтэй байж болно. Нийлүүлэгчид сар бүр бодитоорнийлүүлсэн түлшний хэмжээгээр төлбөрөө авдаг байх, хөтөлбөрийн төгсгөлд эсвэл хөтөлбөрийн хугацаанд төлбөрөө авдаг байх, урьдчилгаа төлбөрийг бодитоор нийлүүлсэн түлшний төлбөрөөс суутгадаг зэрэг байж болно. Түүнчлэн урьдчилгаа төлбөрийг зориулалтын бусаар ашигласан, бодит нийлүүлэлт хийгээгүй тохиолдолд гарах үр дагавар, авах арга хэмжээг тодорхой заах хэрэгтэй.
Түлшний орц найрлага ба бүтээгдэхүүний талаар хийсэн ажиглалт Одоогоор боловсруулсан түлшний хэд хэдэн орц материалыг гадаадаас импортлон оруулж ирдэг. Гэхдээ Шарын гол, ДЦС-2 зэрэг үйлдвэрлэгчид эдгээр орц материалын дотоодын үйлдвэрлэгчдийг хайж байгаа бөгөөд өөрсдөө тэдгээрийг үйлдвэрлэхийг зорьж байна. Энэ нь гарах зардлыг бууруулах болно. МАК, Шарын гол, ДЦС-2 зэрэг үйлдвэрлэгч компаниуд нүүрсний фракциасаа/ширхэгээс хамаарч хагас коксжсон нүүрс гаргаж авхад нүүрсний үлэмж хэсэг гологдож байна гэдгийг хэлж байсан. Түүнчлэн хагас коксжсон нүүрсний нэлээд хувийг үйлдвэрлэдэг МАК ийм төрлийн түлшний хэрэглээ маш бага, хангалтгүй байна гэж үзсэн тул Шарын гол зэрэг хагас коксжсон нүүрсэн шахмал түлшний үйлдвэрлэгчдэд шахмал түлшний үйлдвэрлэлд нийлүүлдэг. Хэрэв үйлдвэрлэлд тохиромж багатай нүүрсний тээвэрлэлтийг бууруулна гэж үзвэл боловсруулсан түлшний найрлагад ордог түүхий нүүрсний стандартыг тогтоож өгөх хэрэгтэй.
Хагас коксжсон нүүрсэн шахмал түлшний үйлдвэрлэл нь хагас коксжсон нүүрсний үйлдвэрлэлтэй харьцуулахад нэлээд нарийн төвөгтэй бөгөөд зардал өндөртэй байдаг. Боловсруулсан түлшний талаар баримтлах тусгайлсан бодлого байхгүй учраас аль түлш нь илүү тохиромжтой, нийцтэй болохыг тогтоогоогүй байгаа ба үнэлгээний бодлого боловсруулан мөрдөх шаардлагатай байна. Иймд боловсруулсан түлшний талаар баримтлах бодлогыг бий болгох хэрэгтэй. Хамгийн тохиромжтой түлшний төрлийг тогтоож түүнд илүү санхүүжилт олгож болох юм. Үйлдвэрлэгчдийн нэлээд хэсэг нь өвөл бус харин зуны улиралд ажиллах боломжтой байна. Иймд зуны улиралд түлш үйлдвэрлэн нөөцлөхийг дэмжин өвөл хүйтонний улирлаас өмнө аль болох зун эртоннээс үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах хэрэгтэй. Хуурай улиралд хөрөө рам хэрэглэн мод огтлохыг зөвшөөрдөггүй. Иймээс энэ хугацаанд үртсэн шахмал түлшний үйлдвэрлэлд ашиглах шинэ үртэс гарахгүй байна. Зарим үйлдвэрлэгчдийн хувьд хагас коксжсон нүүрсний үйлдвэрийн дагалдах материал ялангуяа давирхай тэдний сонирхлыг татдаг.
Жишээлбэл: Шарын гол тээвэрлэлтийн асуудлыг зохицуулж чадвал өөрийн үйлдвэрлэсэн давирхайг Хятад улс руу худалдах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн МАК ч гэсэн шинээр ажиллуулахаар төлөвлөж байгаа хагас коксжсон нүүрсний үйлдвэрт давирхайн үйлдвэрлэлийг мөн гол зорилго болгон тавьж байгаа талаар ярьж байсан. Ер нь бүх үйлдвэрлэгчдийн дунд боловсруулсан түлшний орц материалын үнэ өснө гэж тооцож байна. Өнгөрсөн өвөл түүхий нүүрс, цахилгаан, төмөр замын тээврлэлтийн үнэ тариф нэлээд өссөн гэдгийг ч тэд хэлж байсан. Асуудалд нэг их хамаагүй ч сүүлийн үеийн мэдээллийн хэрэгслээр Хятадын эдийн засаг удааширч эхэлсэнтэй холбогдуулан нүүрсний үнэ буух хандлага ажиглагдаж байгааг тэмдэглэжээ.
Стандарт, дүрэм
Хөтөлбөрт компани, үйлдвэрлэгчид хэрхэн оролцохыг тогтоосон холбогдох журам гаргах хэрэгтэй. Үүнийг бүтээгдэхүүний стандартуудын талаар баримтлах бодлого, оролцогч үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн ямар түвшинг хангасан байх шаардлагад үндэслэн тогтоох хэрэгтэй.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05