Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
1.1. ҮНЭЛГЭЭНИЙ ЦАР ХҮРЭЭ
Хагас коксжсон нүүрс ба хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлийн энэхүү Нийлүүлэлтийн сүлжээний үнэлгээ (НСҮ) нь. Боловсруулсан түлшний үйлдвэрлэл ба түгээлтийн системтэй холбоотой төрөл бүрийн асуудлуудыг судлах зорилгоор хийгдсэн ба дараах хэсгүүдийг хамарсан болно. Үүнд:
- Боловсруулсан нүүрсэн түлш үйлдвэрлэж байгаа бүх аж ахуйн нэгжүүд (хагас коксжсон нүүрс эсвэл хагас коксжсон шахмал түлшний аль нэг нь);
- Болосврууулсан түлшний тээвэрлэлт ба агуулахын менежмент (Агуулахыг ашиглахтай холбоотой зарим нэгэн ажиглалтууд нь боловсруулсан нүүрсэн түлш ба үртсэн шахмал түлшний аль алинтай нь хамаарах юм);
- Түлшийг жижиглэнгээр борлуулагчдад түгээдэг тээврийн компаниуд.
Энэ судлагааны үндсэн зорилго нь боловсруулсан нүүрс үйлдвэрлэгчид, түгээлтэд оролцон ажиллаж байгаа оролцогч талууд мөн энэхүү түгээлтийн хөтөлбөртэй холбоотой байгаль орчин ба нийгэм, эдийн засгийн төрөл бүрийн асуудлуудыг тодорхойлох байсан юм.
Хийгдсэн үйл ажиллагаанууд:
- Төслийн багийн гишүүд, НАЧА, боловсруулсан түлш үйлдвэрлэгчид, агуулах хариуцсан ажилтнууд, хороо ба борлуулах цэгүүд рүү тээвэрлэгчид зэрэг холбогдох хувийн байгууллагуудтай уулзалт хийв.
- Боловсруулсан түлшний үйлдвэрлэлтэй холбоотой мэдээлэл цуглуулав.
- Гарч болзошгүй байгаль орчны нөлөөлөлд дүн шинжилгээ хийв.
1.1.1. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО
Судалгааны зорилго нь боловсруулсан түлшний үйлдвэрлэл ба түгээлтийн одоогийн уялдаа холбоог дүгнэх мөн энэ судалгаанд үндэслэн энэ системийг сайжруулах зорилгоор зөвлөмж санал болгох мөн боловсруулсан түлш үйлдвэрлэгч компаниуд ба боломжит зах зээлд одоо оршиж байгаа, цаашид үүсэж болзошгүй саад бэрхшээлийг тодорхойлох зорилготой юм.
1.1.2. АРГА ЗҮЙ
Судалгааны явцыг Схем1.-д харуулснаар тогтоосон юм. Оролцогч тал бүрт зориулсан ярилцлаганд оролцогчдын нэрс ба судлах асуудлуудыг тодорхойлсон юм.
Төслийн баг нь боловсруулсан түлшний үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг хоёр үе шаттайгаар явуулсан. Үүнд урьдчилсан судалгаа болон орон нутагт хийсэн судалгаа багтана. Урьдчилсан судалгаа нь интернэтээс баримт, тайлан, түүхийн нүүрс нийлүүлэгчид, боловсруулсан түлшний үйлдвэрлэгчид, төрийн удирдлагууд ялангуяа ЦАС ба НАЧА зэрэг нийлүүлэлтийн систем дэх гол оролцогч талуудаас авсан мэдээлэл зэргийг ашигласан юм. Орон нутгийн судалгаануудыг 2011 оны эцэс мөн 2012 оны эхэнд урьдчилсан судалгааны үр дүнд боловсруулсан мэдээлэлд нэмэлт оруулах мөн уг мэдээллүүдийг хянах, баталгаажуулах зорилгоор хийсэн юм. Хагас коксжсон нүүрс ба хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлт, тээвэрлэлт ба түгээлтэд оролцож байгаа төрийн байгууллагууд болон хувийн компаниудад зориулсан асуулга бэлтгэн (Хавсралт2) ярилцлага хийж нарийвчилсан судалгаа явуулсан. Энэ судалгаа нь боловсруулсан түлшний нийлүүлэлтэд оролцож буй бүр гол оролцогч талуудыг хамарсан ба боловсруулсан түлш үйлдвэрлэгч компанийн менежментийн механизм мөн тээвэрлэлт ба түгээлтийн дадал зуршлыг багтаасан тэдгээрийн стратегийн талаар ойлголттой болох зорилготой юм.
1.1.3. АНАЛИЗ ХИЙГДЭХ ЗОРИЛТОТ БҮЛЭГ
Ерөнхийдөө үйлдвэрлэгчид түүхий нүүрс болон бусад нэмэлт бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг. Эдгээр нь хагас коксжсон нүүрс эсвэл хагас коксжсон шахмал түлшний аль нэг байдлаар хэрэглэгчдэд хүрдэг юм. Энэ судалгаанд нэг хагас коксжсон нүүрс үйлдвэрлэгчид ба дөрвөн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэгчид, долоон үртсэн шахмал түлш үйлдвэрлэчид мөн найман агуулах ба нэг түгээгч компанийг судалсан юм. Одоогийн боловсруулсан түлшний түгээлтийн механизмийн хүрээнд ЦАС болон НАЧА нь100 тонноос их боловсруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрлэгчидтэй гурвалсан гэрээ байгуулж байгаа юм. Түүнчлэн эдгээр компаниудын өмнөх жилүүдийн гүйцэтгэл 75% буюу түүнээс дээш байх ёстой юм. Мөн боловсруулсан түлш үйлдвэрлэгчид нь өөрсдийн эцсийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчидэд зөөвөрлөхөд тохиромжтой уутанд савлах (20 кг, 25 кг 40 кг) шаардлагатай юм. Одоогийн байдлаар хотын засаг даргын 351 тоот захирамжийн дагуу НАЧА боловсруулсан түлш үйлдвэрлэгч 11 компанитай (Хүснэгт1) гэрээ байгуулсан ба Улаанбаатар хотод агуулахууд түрээслэж байна. ЦАС нь үйлдвэрлэгчдээс боловсруулсан түлш худалдаж авах, агуулах түрээслэх, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд түгээх зэргийн санхүүжилтийг хариуцна. Гурван талт гэрээнд гарын үсэг зурсан 11 компаниас гурав нь боловсруулсан, нүүрсэн суурь бүхий түлшийг нийлүүлж байна. Эдгээр түлш нь хагас коксжсон түлш эсвэл хагас коксжсон нүүрсэн шахмал түлш юм. Саяхан 2-р цахилгаан станц хагас коксжсон нүүрсэн шахмал түлш нийлүүлэхээр Засгийн газартай гэрээ байгуулсан ба үйлдвэр ашиглалтанд орсноор энэ нь Боловсруулсан нүүрсэн түлшний дөрөв дэх гол ханган нийлүүлэгч болж байгаа юм.
2. Боловсруулсан түлшний түгээлтийн систем
2.1. Дүн шинжилгээ
Боловсруулсан түлшний үйлдвэрлэл ба хэрэглээ нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын эн тэргүүний анхаарах асуудлуудын нэг бөгөөд Улаанбаатар хот ба бусад хотуудын агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал арга замуудын нэг болоод байгаа юм. Улсын төсвийн үлэмж хэсэг нь гэр хороололд голдуу ЦАС-аар дамжин боловсруулсан түлшний хэрэглээг дэмжихэд татаас хэлбэрээр зарцуулагдаж байна. Монгол Улсын Засгийн газар нь боловсруулсан түлшийг гурван төрөлд ангилдаг. Эдгээрт:
1) Хагас коксжсон нүүрс,
2) Үртсэн шахмал түлш болон
3) Шингэрүүлсэн нефтийн хий юм(ШНХ) юм.
Энэ судалгаа нь зөвхөн хагас коксжсон нүүрс ба үртсэн шахмал түлшинд голлон анхаарна учир нь ШНХ нь Монгол Улсад хараахан өргөнөөр хэрэглэдэггүй юм.
2.1.1. Бодлогын тогтолцоо
Боловсруулсан түлшийг дэмжих зорилго бүхий үндэсний тусгайлсан бодлого стратеги байхгүй. Боловсруулсан түлшний үйлдвэрлэл ба хэрэглээ нь хэд хэдэн бодлогын бичиг баримтын бүрэлдэхүүн хэсэг болж байна. Эдгээрт боловсруулсан түлшний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих асуудал нь “Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө”-ний чухал хэсэг болж орсон ба гэр хорооллын халаалтанд хэрэглэгддэг түлшийг орлуулах бүрэлдэхүүн хэсэг болж багтсан байдаг. “Нүүрсний үндэсний стратеги”-д боловсруулсан түлш нь мөн тодорхой тусгагдсан ба одоогийн байдлаар УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байна. Ерөнхийдөө энэ хөтөлбөрийн зорилго нь нүүрс боловсруулах ба энэхүү нүүрсийг орлуулах боловсруулсан нүүрсэн суурь бүхий бүтээгдэхүүнүүд, ШНХ, ШБХ зэрэг төрөл бүрийн боловсруулсан түлш үйлдвэрлэх, тэдгээрийг хэрэглээнд оруулах талаарх асуудлуудыг тодорхойлсон. Сүүлийн 10 жилд эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг оруулах оролдлого хийгдэж байсан боловч одоог хүртэл ямар ч хууль батлагдсангүй. Сэргээгдэх эрчим хүчний талаар үндэсний тусгай хөтөлбөр байдаг боловч гэрийг халаахад нүүрсний оронд ашиглагдаж болохуйц сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэр байхгүй байгаа юм. Барилгын шинэ хөтөлбөр нь боловсруулсан түлшийг дэмжих, агаарын бохирдлыг багасгах хэд хэдэн бодит зорилтыг багтаасан байдаг.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05